Вакцинжуулалт заримдаа аюултай гаж нөлөө үзүүлдэг үү? Вакцины тухай чухал асуултанд хариулт өгье

0

Вакцинжуулалтын тухай сэдэв хөндөгдөхөд эсрэг байр суурь баримтлагчид вакцины хэд хэдэн сөрөг нөлөөг дурддаг. Хүүхдээ аюулгүй орчинд өсгөж хүмүүжүүлэхийг эцэг эх болгон хүснэ, тиймдээ ч энэ асуудлыг улам төвөгтэй болгоход хүргэнэ. Эцэг, эхчүүдийн мэдэхийг хүсдэг хариултуудыг мэргэжилтнүүд өгч байна.

1. Гаж нөлөө гэж байх уу?

Байна аа, вакцинд гаж нөлөө гэж бий, гэхдээ ямар нэгэн үр дагаваргүйгээр маш хурдан өнгөрдөг. Эдгээрээс дурдвал:

  • Тариа тариулсан хэсэг дээр улайх, хавагнах
  • Биеийн халуун нэмэгдэх
  • Булчин, үе мөчөөр өвдөх
  • Толгой өвдөх
  • Нойрмоглох
Travel_Master / Shutterstock.com

Вакцин хийлгэсний дараа зарим нэг тохиолдолд харшлын шинж тэмдэг илэрч болно. Энэ үед эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж чадсан бол аймшигтай үр дагавраас зайлсхийх боломжтой.

 

2. Нялх хүүхдэд яагаад вакцин хийдэг вэ?

panpilai paipa / Shutterstock.com

Зарим нэг өвчин нялх хүүхэд тусах аюултай, хэрвээ тусвал хүүхдийн эрүүл мэнд, амь насанд нөхөж баршгүй хохирол учруулна. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зайлшгүй авах нь зүйтэй.

 

3. Вакцин хүүхдүүдийг аутизмд хүргэдэг үү?

Billion Photos /Shutterstock.com

Вакцин болон аутизм хоёр холбоотой байж болохыг саяхны хэд хэдэн удаагийн судалгаагаар баталж чадаагүй юм. Холбоотой байж болно гэсэн онол дэвшүүлсэн эрдэмтэд ч өөрсдийн байр сууринаас татгалзаж эхэлсэн байна.

 

 

4. Ямар вакцин хийлгэхийг өөрсдөө сонгож болох уу?

Yuganov Konstantin / Shutterstock.com

Төлөвлөгөөний дагуу бүхий л вакциныг хийлгэх  нь зөв шийдэл. Ингэж чадвал аюултай өвчинд хүүхдийн бие махбод тэсвэртэй байж эрүүл саруул өсөж бойжно.

 

5. Хүүхэд вакцин тариулсан ч тухайн өвчнийг тусах уу?

Jacob Lund / Shutterstock.com

Тусаж болно, гэхдээ өвчнийг хамаагүй хөнгөн бөгөөд хүндрэлгүй давж гарах юм.

Вакцин хийлгэх эсэхийг хүүхдийн эцэг, эх л шийднэ. Ингэснээрээ тэд хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийн хариуцлагыг өөр дээрээ үүрч байгаа хэрэг. Гэхдээ энэ чухал алхмыг хийхээс өмнө вакцины сайн, муу талыг судалж мэргэжлийн эмчтэй зайлшгүй зөвлөх хэрэгтэйг анхаарна уу.

3
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *