Бараг л халзан шахуу болсон залуу үсчин дээр иржээ. Үсчин түүнд гайхамшгийг бүтээж өгсөн бөгөөд хайртай бүсгүй нь хүртэл найз залуугаа арай гэж таньсан байна

0

Орчин үед боломжгүй зүйл гэж бараг байхгүй болж дээ. Хэрвээ гадаад үзэмжиндээ сэтгэл дундуур байвал энэ алдааг засах арга чарга олдож л таарна. Хамгийн энгийн арга бол фотошоп, гэхдээ бодит амьдрал дээр тохиромжгүй. Дараагийн түвшний хувилбар нь нүүр будалт, энэ арга үнэхээр гайхамшиг гэдгийг бүтээнэ. Нүүрний будгийн ачаар давуу талыг тодосгохын зэрэгцээ дутагдалтай талаа нуух боломжтой.

© goar_avetisyan / Instagram

Үс сайхан бол зүс сайхан гэж ярьдаг. Бас нөгөө талаас нь тодорхойлсон зүйр цэцэн үг ч байх юм “үс муутын арьс муу, өнгө муутын чанар муу”. Тиймээс өөрт зохисон цэмцгэр үстэй байвал холливудын алдартнуудаас ч дутахгүй нь. Стилист Жейсон Макки Дубайд амьдарч ажилладаг нэгэн. Түүний гараар хэдэн зуун үйлчлүүлэгч орж гадаад үзэмжиндээ сэтгэл хангалуун болоод явдаг. Тэрээр үсчдийн дунд чансаагаараа дээгүүрт ордог чадварлаг нэгэн аж.

Жейсон эрэгтэйчүүдийн үсний засалт дээр илүү тулж ажилладаг. Жирийн эрийг телевизийн дэлгэцийн од шиг болгосныг та хар л даа. Үс засалт, будалт зэрэг нь стилистийн эзэмшсэн цорын ганц мэргэжил биш ажээ. Түүний үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээний жагсаалтад нэгэн зүйл нэмэгдсэн нь халцралтыг арилгах үйлчилгээ байлаа. Тийм ээ, та зөв сонссон, энэ удаад хиймэл үс эсвэл үс шилжүүлэн суулгахаас өөр арга хэрэглэнэ.

 

 

Кератины суурьтай тусгай бодисын тусламжтайгаар Жейсон үйлчлүүлэгчийнхээ халзан үсийг “будна”. Энэ арга “нэг л өдрийнх” гэдэг нь ойлгомжтой, нэг ёсондоо эмэгтэйчүүдийн нүүр будалттай л адилхан. Хэрвээ эрчүүд чухал арга хэмжээнд оролцохдоо сайхан харагдахыг хүсэж байгаа бол яагаад энэ үйлчилгээг авч болохгүй гэж?

Жишээ нь, Жейсонд нэгэн сүйт хархүү хандсан бөгөөд үсчин түүний халзан толгойд үс “ургуулж” өгсөн байна. Хөгжил нэг газраа хэзээ ч зогсдоггүй.

© jasonmakki / Instagram

Жейсоны ур чадвар үнэхээр гайхалтай гэдэгтэй та санал нийлж байгаа биз дээ? Зөвхөн эмэгтэйчүүд л гоо үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэггүй юм, эрчүүд ч гэсэн гадаад төрхөндөө анхаарахыг хүсдэг.

6
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bayr Togtoh

    Bayr Togtoh

    2020/05/27 at 00:17

    Ulzii

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *