Мэнгэ үү эсвэл хорт хавдар уу? Таны заавал анхаарал хандуулах ёстой 5 чухал зүйл!

0

Арьсны хорт хавдар бол хамгийн түгээмэл тохиолддог хорт хавдруудын нэг юм. Бүгд хор хөнөөлтэй биш боловч, меланома бол хамгийн аюултай төрөл нь. Эрт оношлогдох хэдий ч, үхлийн аюултай. Аз болоход та бие дээрх мэнгэнүүдээ сайтар ажиглаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авах боломжтой.

Alexander Raths / Shutterstock.com

 

1. Тэгш хэмгүй байдал

Хэрэв мэнгэний нэг тал нь нөгөөхөөсөө өөр хэлбэртэй байвал, энэ мэнгэ гарцаагүй хорт хавдар болохын илрэл юм.

Alim Yakubov / Shutterstock.com

 

2. Хэлбэр

Хэрэв мэнгэний хэлбэр хэвийн бус эсвэл гаднах хүрээ нь үслэг бол, энэ нь меланома болохыг илтгэж байгаа хэрэг.

Nasekomoe / Shutterstock.com

 

 

3. Өнгө

Мэнгэ болон мэнгэний сүүдэр нь хэтэрхий бараан өнгөтэй байвал, энэ нь ямар нэгэн ноцтой өвчний шинж тэмдэг гэж ойлгож болно.

Nasekomoe / Shutterstock.com

 

4. Диаметр

Хэрэв мэнгэний диаметр энгийн харандааны диаметрээс хэтэрвэл, та үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Гэхдээ энэ нь жижиг хэмжээний меланома ч байх боломжтой.

Nasekomoe / Shutterstock.com

 

5. Өөрчлөлт

Мэнгэ хэмжээ, хэлбэр эсвэл өнгөө өөрчилж байвал, үүнийг тоолгүй орхиж хэрхэвч болохгүй.

Nasekomoe / Shutterstock.com

Хэрэв танд дээрх шинж тэмдгүүд илэрсэн боловч, та одоог хэр нь аюултай гэж бодохгүй байгаа бол, арьсны эмч дээр очиж үзүүлээрэй гэж зөвлөе. Ингэснээр тохирох эмчилгээг цаг алдалгүй хийлгүүлэх ач тустай болохыг санаарай.

Урьдчилан сэргийлэлт болон хугацаа алдалгүй онош тавиулах нь таны сард нэг удаа зайлшгүй хийх ёстой зүйл гэдгийг бүү мартаарай. Биеийн аль хэсэг дээр ямар мэнгэ шинээр гарсныг тэмдэглэж, дахиад шинэ мэнгэ гарах үед үргэлжлүүлэн анхаарал хандуулсаар байх хэрэгтэй.

Арьсны хорт хавдрын үед илрэх шинж тэмдгүүдийг эрт илрүүлж, арга хэмжээ авч чадвал, хавдар биеэр тархахаас сэргийлж чадна. Ихэнх нөхцөлд меланома нарны хурц туяанд идэвхждэг. Ерөнхийдөө эмзэг арьстай хүмүүс хурц туяанд өртөмтгий байдаг байна.

Africa Studio / Shutterstock.com

Арьсаа эрүүл байлгахад анхаараарай – үргэлж нарны тос түрхэхээ мартаж болохгүй. Мөн биеэ далдалсан хувцас өмсөж, нарны шил зүүгээрэй. Эрүүл мэндээ үл ойшоож огтхон ч болохгүй!

6
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ariun Sarnai

    Ariun Sarnai

    2020/05/27 at 10:50

    Nymdorj hort hawdartain bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *