100% батлагдсан арга: Гэрийн нөхцөлд таны үсийг богино хугацаанд ургуулж, өтгөн бас урт намирсан болгоно!

4

Урт, намирсан үстэй эмэгтэйчүүд үнэхээр маргахын аргагүй сэтгэл татам харагддаг. Үсээ тайруулж, богиносгох эсэх нь тухайн эмэгтэйн мэдэх хэрэг ч, ихэнх эмэгтэйчүүд үсээ тайруулж, богиносгосон хойноо харамсдаг. Үс хурдан хугацаанд ургах эсэх нь таны үс ургах үйл явц, өнгө болон хэлбэр, тэр ч бүү хэл гентэй хүртэл холбоотой байдаг.

Үнэндээ генээс ихээхэн хамаарч, таны үс хэр зэрэг хугацаанд буцаад ургах эсэх нь шийдэгддэг тул элдэв янзын арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүнийг буруутгах аргагүй юм. Шинжлэх ухаан талаас нь авч үзвэл, бидний үс сар бүр ойролцоогоор 3 см хэмжээтэйгээр ургадаг бөгөөд хэрэв та хүсвэл, бидний бэлтгэн хүргэж буй дараах цөөн хэдэн зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлж, хэдхэн 7 хоногийн дотор үсээ урт, өтгөн ургуулах боломжтой.

Байгалийн гаралтай, эрүүл мэндэд элдэв хортой нөлөөгүй дараах аргуудаар үсээ богино хугацаанд ургуулаарай:

1. Шим тэжээлийн төлөвлөгөөгөө өөрчлөх

Эхний алхам бол хүн бүр идэж буй хоол хүнснээс авах шим тэжээл үсний ургах үйл явцад чухал нөлөө үзүүлдэг гэдгийг ойлгох явдал бөгөөд үүний тулд нүүрс ус, тос, витамин, эрдэс бодис болон уургаар баялаг хоол хүнс өдөр тутмын амьдралдаа хэрэглэх хэрэгтэй.

Таны хоол хүнсэнд дараах бүтээгдэхүүнүүд зайлшгүй багтсан байх ёстой:

  • Бүйлс, газрын самар
  • Өндөг
  • Сүү болон сүүн бүтээгдэхүүн
  • Авокадо
  • Брокколи
  • Сальмон загас
  • Жимс болон ногоон өнгийн хүнсний ногоонууд

2. Химийн найрлага агуулаагүй шампунь хэрэглэх

Үсээ өдөр бүр тоос шороо болон бохирдлоос сэргийлж, угаах хэрэгтэй. Гэхдээ хэрэв та өдөр бүр үсээ хортой химийн найрлагатай шампуниар угаах юм бол, маш ноцтой алдаа гаргах болно. Энэ нь үсийг хуурайшуулж, хэврэг болгох бөгөөд хуйхан дахь бүх чийгшлийг өөртөө уусгаж, үр дүнд нь үс унахад хүргэдэг.

3. Хуйхандаа иллэг хийх

Хуйхандаа иллэг хийвэл үс ургах үйл явцыг идэвхжүүлнэ. Өөрөөр хэлбэл хуйхандаа иллэг хийснээр, цусны урсгалыг үсний уг руу чиглүүлэх ач тустай. Үр дүнд нь үүсний уутанцрууд идэвхжинэ. Тосон иллэг үсийг чийгшүүлж, хэврэг болохоос сэргийлдэг. Та кокосын тос эсвэл оливын тос ашиглаж, хуйхандаа иллэг хийгээрэй. Тосыг угаалгүйгээр, шөнөдөө тэр чигт нь хуйхандаа шингээж үлдээгээрэй.

4. Кокосын тос хэрэглэх

Кокосын тос бол үсийг богино хугацаанд ургуулахад гайхалтай нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг. Тослог хүчил нь үсийг эрүүл болгож, байгалийн гаралтай витаминаар хангаж, үсний уутанцарт шим тэжээл өгч, хагтахаас сэргийлдэг байна.

Орц:

  • Кокосын тос
  • Нэг жижиг шилэн аяга
  • Нэг жижиг халбага
  • Алчуур
  • Сам

Хэрэглэх заавар:

  1. Эхлээд үсээ самнана, ингэхдээ ямар нэгэн байдлаар үсээ орооцолдуулж болохгүй.
  2. Тосыг бүлээсгэж, үснийхээ уртын дагуу түрхэнэ.
  3. Алчуураараа үсээ боож, шөнийн турш байлгана.
  4. Маргааш өглөө нь үсээ угаана.

5. Үсээ тайруулах

Үсээ тайруулснаар үс богино хугацаанд ургадаг гэдэг нь худал цуу яриа биш. Үс нэгэнт ургасан бол хэврэг, гадны нөлөөнд өртөмтгий болдог. Хэрэв таны үс ширэлдэж, хоорондоо орооцолддог болсон бол зориг гарган, тайруулаад үзээрэй. Гэхдээ урт хэмжээгээр тайруулалгүй, үснээсээ бага зэргийг буюу салаалсан хэсгүүдийг тайруулах юм бол богино хугацаанд эргээд ургах боломжтой.

14
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Yuka Tegshee

    Yuka Tegshee

    2019/09/06 at 00:40

    Za ene ch arai hud bha

  2. Baaska Baaska

    Baaska Baaska

    2019/09/06 at 08:17

    Bolioooo

  3. Oyukk Kh

    Oyukk Kh

    2019/09/06 at 08:31

    Мөнх Жин???

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *