Амь насанд тустай 17 чухал зөвлөгөө

2

Аюул ослын нөхцөлд ямар нэгэн аминд тустай зүйл хийж чадахгүй болтлоо сандарч мэгдэх нь хүн бүрт тохиолддог. Гэхдээ тэвдэж сандрахаасаа илүүтэй яавал зохих талаар бодсон нь дээр. Учир нь олонх тохиолдолд өөрийн болоод бусдын амь насыг аварч чадах тэдгээр зүйл нь энгийн зүйлс байдаг байна. Дараах зөвлөгөөнүүдийг уншиж тогтоогоод авчихсан байхад танд хэрэг болох үе гарч ирж мэдэх юм.

1. Зүрхний шигдээсэнд аспирин уу

Хэрвээ та зүрхний шигдээс болж байгаагаа мэдвэл нэн даруй аспирин уу. Энэ нь аюулын хэмжээг бууруулж, гайхалтай хурдан үйлчилдэг. Зүрхний асуудалтай хүмүүс аспирин байнга авч явдаг байхад илүүдэхгүй.

Амь насанд тустай 17 чухал зөвлөгөө 2

2. Өөрөөсөө хүнд нэгнийг аюулгүй газар руу хүргэх

Ямар нэгэн аюултай газраас шархадсан эсвэл ухаангүй болсон нэгнийг авч гарах хэрэгтэй болсон нөхцөлд зөв техник ашигласнаар өөрөөсөө хүнд хүнийг ч түүртэхгүй авч гарах боломжтой.

Амь насанд тустай 17 чухал зөвлөгөө 10

3. Аврах хантааз үргэлж өмс

Та хичнээн сайн сэлдэг байсан ч аврах хантааз бол амин чухал хэрэгтэй зүйл. Чадварлаг сэлэгчдийн хувьд ч хүйтэн ус нь үхлийн аюул дагуулдаг.

Амь насанд тустай 17 чухал зөвлөгөө 3

4. Амьсгалын аппаратаа шалга

Хэрвээ таны амьсгалын аппарат өөртөө тоолуургүй бол энгийн тоолуур худалдан авч аппаратаа өдөр бүр шалгаж бай.

Амь насанд тустай 17 чухал зөвлөгөө 11

5. Зүрхэнд массаж хийх буюу CPR

CPR хийхээр бол дотроо “Stayin’ Alive” дууг дуул. Хачирхмаар сонсогдож байгаа ч энэ дууны хэмнэл зүрхний хэмнэлтэй яг таардаг.

Амь насанд тустай 17 чухал зөвлөгөө 4

6. Зүрхний хэмнэл сайжруулагч хэрэгслийг ашиглаж сурах

Заал, амралтын газрууд, томоохон худалдааны төвүүд гээд олон газруудад байрлуулсан байдаг энэ хэрэгслүүд дээр хэрхэн ашиглах заавар байдаг ч аюултай нөхцөлд түүнийг уншиж цаг алдахын оронд яаж ашигладгийг нь эртнээс мэддэг болчихсон байвал дээр.

Амь насанд тустай 17 чухал зөвлөгөө 5

7. Живж байгаа машинаас гарах

Танд ийм зүйл тохиолдохгүй байвал үнэхээр сайн хэрэг. Гэхдээ ийм нөхцөлд яаж амь гарахыг мэддэг байвал зүгээр. Маш хурднаар хаалгыг нээх боломжит хугацаа ердөө хоёрхон секунд. Эс бөгөөд усны даралт хаалгыг нээх боломжийг үгүй хийнэ. Хэрвээ хаалгаар гарах боломжгүй бол цонхыг нээх эсвэл хагалах арга хэмжээ ав. Эдгээрийн аль нь ч боломжгүй бол машины гадна болон доторх усны даралт тэнцэх хүртэл машинд ус орохыг хүлээх л үлдэнэ. Үүний тулд аль болох тайван байх хэрэгтэй.

Амь насанд тустай 17 чухал зөвлөгөө 6

8. Утаанаас болгоомжил

Утаа нь галнаас илүү аюултай. Утаатай орчинд аль болох шал руу ойртож доошилбол танд амьд гарах боломж олдоно. Орон гэрт гарсан галын аюулын үед түлэгдэж бус утаагаар амьсгалснаас болж хүмүүс нас бардаг.

Амь насанд тустай 17 чухал зөвлөгөө 7

9. Олон талын зориулалт бүхий жирэмсний тест

Хачин санагдаж болох ч залуус жирэмсний тест аваад үз. Хэрвээ эерэг үр дүн гарвал та түрүү булчирхайн хавдартай болсон байна. Хэдий ямар ч шинж тэмдэг байхгүй байгаа ч энэ нь эрт оношлогоонд нэн тустай.

Амь насанд тустай 17 чухал зөвлөгөө 12

10. Могойнд хатгуулах

Хэрвээ хортой могойнд хатгуулсан байж магадгүй гэж бодож байгаа бол аль болох хорыг тараахгүй байх арга хэмжээг авах хэрэгтэй. Хавагнахаас өмнө зүүж байгаа үнэт эдлэл, гоёл чимэглэлийн зүйлсээ тайл.

Амь насанд тустай 17 чухал зөвлөгөө 13

11. Тэнд нь үлдээ

Биед зоогдож орсон зүйлийг яасан ч сугалж болохгүй. Учир нь энэ цус алдахаас хамгаалсан бөглөөс гэсэн үг. Мэргэжлийн хүмүүсийн туслалцааг авах хүртлээ түүнийг сугалах гэж оролдох хэрэггүй.

Амь насанд тустай 17 чухал зөвлөгөө 14

12. Хэн нэгэн багтрах үед

Толгой доор дэр ивж, нүдний шилтэй бол нүдний шилийг нь авах

Зангиа зүүсэн бол суллах

Хажуу тал руу эргүүлэх

Багтралын хугацааг цаг ашиглан тоолох

Аманд юу ч хийж болохгүй

Тухайн хүний мэдээллийг хайх

Өндийлгөж болохгүй

Багтралаас гарах үед тусламж санал болгох

 

Амь насанд тустай 17 чухал зөвлөгөө 15

13. Ослын гэрэлтүүлэг

Ослын нөхцөлд лаа байхгүй бол тосон харандаа ашигла. Бүтэн тосон харандаа 30 хүртэл минут асдаг.

Амь насанд тустай 17 чухал зөвлөгөө 1

14. Гэрийн тэжээмэл амьтнаа аврах

Хэрвээ таны нохой эсвэл муур чинь хана болон бусад гадаргуу руу толгойгоороо түлхээд байвал яаралтай малын эмчид авч оч. Энэ нь хордлого, цус харвалт, толгойн гэмтлийн шинж байж мэднэ.

Амь насанд тустай 17 чухал зөвлөгөө 16

15. Задгай шархыг боо

Хэрвээ та аялалаар явж байгаад ч юм уу шархадсан бол эмнэлгийн тусламж авах хүртлээ шархаа самбай буюу марль эсвэл саарал скочоор боо. Энэ нь халдвар авах эрсдлээс хамгаална.

Амь насанд тустай 17 чухал зөвлөгөө 8

16. Далайн түрлэгт автсан бол

Эрэг рүү сэлэх хэрэггүй. Учир нь та урсгалтай тэмцэлдсээр туйлдах болно. Эсрэгээр урсгалаас гарахын тулд эргийн дагуу паралель хэлбэрээр сэлж байгаад урсгалаас гарсны дараа эрэг рүү сэл. Урсгал нь таны бодож байгаагаас богино байдаг.

Амь насанд тустай 17 чухал зөвлөгөө 17

17. Хамгийн чухал нь

Хоёр дахь хохирогч бүү бол. Хэрвээ хэн нэгэн аюулд орсныг анзаарвал түүнд туслахыг хичээхдээ энэ тал дээр өөрийгөө ухаалаг байгаа гэдэгтээ итгэлтэй бай. Үл таних хохирогчийн биеэс гарч байгаа шингэнд хүрэхдээ бээлий эсвэл гялгар уут ч юм уу тусгаарлах зүйлтэй бай. Хэрвээ хэн нэгэн усанд байгааг харвал яаран ус руу үсрэхээсээ өмнө өөр арга хэрэглэ. Тусламж дуудах зэрэг арга хэрэглэх нь таныг бас нэгэн хохирогч болохоос сэргийлнэ.

Амь насанд тустай 17 чухал зөвлөгөө 9

5
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/08/04 at 22:26

    СэтгэгдМАН-ыг бид, бидний аав ээж, эмээ өвөө нар хамгийн шударга ариун нам гэж итгэн дээдэлж ирсэн. 1990 оноос өмнө МАХН Монголын бүх хүүхдүүдийг шугам жагсаал хийлгэж, МАХН-ын үйл хэргийн төлөө хэзээд бэлхэн байхтун хэмээн байнга тангараг өргүүлдэг байсан. Тэр үед бид МАН-ыг 3 түмэн Монгол хүний толгой г залгисан бузар алуурчин нам гэж мэддэггүй байж дээ.Тэгээд жаахан хүүхдүүдийг хоол ундгүй, цаг наргүй, хүнд хэцүү хөдөлмөр эрхлүүлээд сохор зоос өгдөггүй байсан. Тэгснээрээ Монгол улс хөгжсөн нь хаана байгаа юм бэ? Бидний хамгийн ариун гэж итгэж байсан МАН-ын дарга нар өөрсдөө хагартлаа баяжсан. Ардчилсан намд ч гэсэн цөөхөн амиа бодсон нөхөд байсан. АН-ын дарга З.Энхболд, Дорнод аймгийн АН-ын дарга Цэрэнчимэг нар 2016 оны сонгуульд ялагдахаас ч айлгүй хувиа бодсон, шунахай нөхдүүдээ шахан гаргаж байгаа. Тэр шунахай нөхдүүд нь АН-ыг шинэчлэх хөдөлгөөн гэгчийг байгуулж, Гүндалай мэтийн шунахай хүмүүс өөр нам байгуулаад явж байна. УИХ-ын бие дааагч гурван гишүүн ч гэсэн МАН-ын арга барилаар өөрсдийгөө магтаж, бусдыг муулж засгийн эрхэнд гарч, баяжсан дээрээ улам баяжих гэж худлаа шударга царайлаад улайран тэмцэж явна. Даваасүрэн тийм шударга ариун хүн басан юм бол өчнөөн жил УИХ-ын гишүүн байхдаа Хөвсгөл аймгийг ядахдаа Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн чинээ хөгжүүлчихгүй яасан юм. Төсвийнх нь мөнгийг идэж, Хөвсгөл аймаг ямар ч хөгжсөн юм байхгүй 21 аймаг дотроо хамгийн жижигхэн, сумын төв шиг хэвээрээ л байгаа биздээ? УИХ-ын гишүүн Болорчулуун ч гэсэн энгийн ард бидэнд олддогүй газрыг албан тушаалаа ашиглан, хэдэн гагаар нь авч, 20-30 хаус бариулж улам баяжиж байна. МАН, МАХН, бие даагч гишүүд МУ-г хөгжүүлнэ гэж ердөө байхгүй зөвхөн АН л МУ-г хөгжүүлж чадна. ШҮхөдөлгөөн 88583399

    эл *

  2. Зочин

    2015/08/11 at 13:21

    Iim goy medeen deer hurtel namchirhah yumuu hehe

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *