Хамгийн өвөрмөц төрхтэй нохойны үүлдэр

0

Хамгийн өвөрмөц төрхтэй нохойны үүлдэрКомондор /Kоmondor/ бол эргэлзэх юмгүй дэлхийн хамгийн эртний бөгөөд хамгийн өвөрмөц төрхтэй нохойны үүлдрүүдийн нэг. МЭӨ 1750 оны орчимд Вавилоны хаан Хаммурабигийн бичсэн хуулийн багцад энэ нохойны тухай дурдсан байдаг нь хамгийн анхных юм. Гэсэн хэдий ч одоо бол Унгарын уламжлалт нохой гэж үздэг билээ. Энэ нохойг харахад хамгийн түрүүнд түүний газар шүргэсэн өтгөн, их туг үснүүд нүдэнд тусна. Тэдний энэ өвөрмөц бөөн үсэн хүрэм дангаараа л гэхэд 30 орчим кг жинтэй байдаг ба ойролцоогоор 90 орчим см урттай байдаг байна. Комондорын үсэн хүрэм тэдний амьдралын эхний хоёр жилийн хугацаанд ургаж, түүнээс хойш улам бүр уртсан ургадаг. Комондорын энэ их үсийг самнах шаардлагагүй, учир нь үснүүд нь туг тугаараа орооцолдож, туглан багцалсан шинж чанартай байдаг. Хоньчин нохой байдлаар ашиглаж ирсэн энэ нохойны өтгөн их үс нь тэднийг хоньтой андуурахад хүргэдэг ба Унгарын чонын тоо толгой Комондор үүлдрийн ноход үүрэг даалгавраа сайн гүйцэтгэсний учир эрс цөөрч, үгүй болоход хүрсэн гэж үздэг байна. Хэдий өхөөрдмөөр юм шиг харагдаж байгаа боловч Комондорыг гэрийн тэжээмэл амьтан маягаар тэжээхэд тийм ч амар биш. Нэгдүгээрт, тэр маш том зай эзэлнэ, хоёрдугаарт, түүний оюун санаанд хүчтэй хамгаалагч зөн совин хадгалагдаж байдаг учир танихгүй хүмүүст тийм ч найрсаг хандахгүй байж болох талтай.

2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/01/19 at 20:41

    usiin urt urguulsan havl bgaa bizdee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *