Ламборжинигийн 50 жилийн ойд зориулагдсан Egoista спорт машин

0

Ламборжинигийн 50 жилийн ойд зориулагдсан Egoista спорт машинИталийн тансаг зэрэглэлийн спорт автомашин үйлдвэрлэгч Ламборжини энэ жил 50 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа. Италийн умард хэсэгт байрлах Сант’Агата Болоньезе нэртэй жижигхэн сууринд байрладаг тус алдарт авто брэнд 50 жилийнхээ ойн баярынхаа нэг хэсэг болгож Lamborghini Egoista нэртэй спорт машин бүтээж, олон нийтэд танилцуулсан байна. Ламборжини Галлардо машинаас бага зэрэг санаа авсан байдлаар бүтээгдсэн энэхүү машины нэрний тухайд Egoista гэдэг нь Selfish буюу хувиа хичээсэн гэсэн утгатай бөгөөд ганц хүн сууж, машинаа жолоодох боломжтойгоос гадна цорын ганцхан хувь бүтээгдсэн гэдгийнх нь илэрхийлэл аж. 600 морины хүчийг гаргах чадалтай 5,2 литрийн багтаамжтай V10 хөдөлгүүртэй энэ машин онцгой бүхээгэн хаалга, зөвхөн жолоочид зориулсан ганц суудалтай аж. Италийн машины дизайнер Волтер де Сильва /Walter de Silva/-гийн бүтээл энэ машины бүхээгийг карбон фибер болон хөнгөнцагаанаар хийжээ.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *