Согтуу жолоочийн харгайгаар хүний алтан амь эрсэдлээ

0

Согтуу жолоочийн харгайгаар хүний алтан амь эрсэдлээӨнөөдөр 14.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 18-р хороо буюу Чингэлтэйн эцсийн орчимд согтуугаар машин жолоодож явсан жолооч хоёр айлын гэр дайрч, хүний амь насыг хөнөөсөн хэрэг гарчээ. 7277 УБЧ улсын дугаартай ‘Ниссан Тина’ маркын машины жолооч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас өөрийгөө хянах чадваргүй болсон байх үедээ автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь дээрх харуусалтай хэрэг гарах үндэс болсон байна. Тухайн үед согтуу жолоочтой хамт уг машинд хоёр зорчигч явсан бөгөөд тэдний хувьд нэг их бэртэж гэмтээгүй гэнэ. Одоогоор осол гаргаж, хүний амь хохироосон жолоочийг саатуулаад байгаа цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *