Гүүгл Мэпсээр харагдах хамгийн ер бусын зураг

0

Гүүгл Мэпсээр харагдах хамгийн ер бусын зураг1989 оны 9-р сарын 19-нд 10.698 метрийн өндөрт болсон дэлбэрэлтийн улмаас Сахарын элсэн цөлд Юта Флайт 772 /UTA Flight 772/ нисэх онгоц унасан. Ослын үеэр 155 зорчигч, 15 багийн гишүүд нийт 170 хүн бүгд амиа алдсан бөгөөд энэхүү онгоцны ослын Нигерийн Бильма хотын ойролцоогоос олдсон юм. 6 Ливи иргэний үйлдсэн энэхүү алан хядах ажиллагаанаас хойш 18 жилийн дараа ослын хохирогчдын гэр бүлийнхэн бүгд хамтдаа ослоор алдсан хүмүүсийнхээ дурсгалд зориулан ослын газарт дурсгалын зүйл босгосон байна. Цаг хугацааны явцад бүдгэрч мартагдсан газраас онгоцны сэгийг цуглуулах нь хэцүү байсан боловч тэдгээр гэр бүлүүд нутгийн иргэдтэй хамтран 70 м диаметртэй тойргийг хар өнгийн чулуунуудаар гараар бүтээж чадсан юм. Мужийн газар нутгийн байдлаас хамаарч чулуунуудыг 70 км-ийн алсаас ачааны тэргээр зөөж авчирсан ба ослын үеэр амь үрэгдсэн хүмүүсийг төлөөлүүлэн 170 хагархай толиор чулуун тойргийг чимжээ. Ослын газраас 16 км-ийн холоос онгоцны баруун талын далавчийг малтаж гарган элснээс нь цэвэрлэж, дурсгалын газар руу ачааны машинаар чирч авчирсан байна. Дурсгалыг 2007 оны 5, 6-р саруудад буюу 2 сарын хугацаанд бүтээсэн бөгөөд Гүүгл Мэпс /Google Maps/ дээр харахад 16°51’53″N, 11°57’13″E солбилцол дээр харагддаг.

Ослын газарт цугларсан хохирогчдын гэр бүлийнхэн
Онгоцны сэгийг цуглуулж байгаа нь
Нутгийн иргэдийн тусламжтайгаар хар чулуунуудыг тавьж байгаа нь
Дурсгалын гадуур хүрээ
Дурсгалыг чимэх хагархай толь
Хохирогчдын тоог илэрхийлсэн 170 хагархай толь
 
Онгоцны далавчин дээр тогтоосон хохирогчдын нэрс бүхий самбар
Дурсгалын ерөнхий хэсэг
Дуусгавар болсон дурсгал
Дээрээс харагдах байдал
Гүүгл Мэпс дээр харагдах байдал
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *