
Бүсгүй хүн бүр ямар ч цавуу, хиймэл сормуус ашиглахгүйгээр урт, өтгөн, дэрвэгэр сормуустай болохыг хүсдэг. Ядаж л хиймэл сормуус хийлгэхэд багагүй цаг зарцуулагддаг. Тэгээд ч хиймэл зүйл хэзээд хиймэл л харагддаг шүү дээ. Тэгвэл дараах аргуудыг ашиглаад сормуусаа урт, өтгөн харагдуулах боломжтой аж. Гоо сайхандаа анхаарал тавьдаг бүсгүй хүн бүр анхаарал тавин уншаарай. Энэ аргыг хэрэгжүүлээд төгс улаан уруулын будагтай хослуулчихсан байхад та үнэхээр ер бусын үзэсгэлэнтэй харагдах болно.
1. Нялх хүүхдийн цацлага /Baby powder/
Сормуусаа дэрвийлгэсний дараа сормуусны будгаа түрхэнэ. Дараа нь [tweetable]үзүүртэй хөвөнтэй модыг нялх хүүхдийн цацлага буюу талькинд дүрээд сормуусандаа түрхэнэ[/tweetable]. Дараа нь дахин сормуусны будгаа түрхэнэ. [tweetable]Бараг хоёр дахин өтгөн, урт сормуус[/tweetable]тай болно.
2. Уруулын бальзам
[tweetable]Уруул өнгөлөгчөө нүдний дотор булангаас эхлээд гадна булан хүртэл түрхэнэ[/tweetable]. Дараа нь сормуус дэрвийлгэгчээр сормуусаа дэрвийлгэж хавч. Уруулын бальзам нь сормуусыг дэрвэгэр болгоход туслаад зогсохгүй бальзам дахь натурал тослог нь сормуусны ургалтанд дэм болж, бэхжүүлдэг. Гоё амттай уруул өнгөлөгч илүү үр дүнтэй.
3. Сормуусны будаг
Мэдээж хэрэг өтгөрүүлэгчтэй, уртасгагчтай, чанартай бас усны хамгаалалттайг сонго.
4. Оливийн тос
[tweetable]Шөнийн цагаар сормуусандаа оливийн тос түрхэж бай[/tweetable]. Оливийн тосонд агуулагдах шим тэжээлт бодисууд сормуусны ургалтанд сайнаар нөлөөлдөг.
5. Сормуус дэрвийлгэгч
Нэг нүдэнд ердөө 10-хан секунд хэрэглэх боловч бүхэл өдөржин гоёмсог, дэрвэгэр сормуустай явахад тусалдаг учир энэ зүйлд бүсгүйчүүд дурлах нь зүй. Мэдээж арьсаа хавчихгүйн тулд болгоомжтой байх хэрэгтэй. Сормуусны угт барьж, 3 секунд хавчаад дараа нь дунд хэсэгт дахин 3 секунд хавчина. Дахин нэг удаа үйлдлээ давтаарай. Хамгийн сүүлд сормуусны үзүүрийг 2 секунд хавчина. Ингээд сормуусны будгаа түрхчихвэл та төгс сормуустай болно.
6. Халаасан сормуус дэрвийлгэгч
[tweetable]Үсний сэнсэнд ердөө 3-хан секунд барьж халаасан сормуус дэрвийлгэгч хамаагүй өндөр үр дүн үзүүлнэ[/tweetable]. Гэхдээ хэт халаасан сормуус дэрвийлгэгчээр нүд орчмын арьсаа түлэхээс болгоомжлоорой. Түүнчлэн үргэлж сормуусаа будахаас өмнө сормуусаа дэрвийлгэж бай. Учир нь будаж хатууруулсан сормуус хавчих үед хугарах аюултай.
7. Вазелин
[tweetable]7 хоногтоо нэг удаа сормуусандаа вазелин түрхээд хонуулчих[/tweetable]. Вазелин нь чийгшүүлэх, тэжээл өгөх, бэхжүүлэх үйлчилгээтэй. Сормуусны будагны багсаар вазелинаа түрхээрэй.
8. Сормуусны будагныхаа багсны ишийг нугалах
Багсныхаа ишийг тохиромжтой хэмжээгээр нугалах нь хамгийн богинохон, захын сормуусыг ч будах боломжийг олгоно.
9. Сормуусаа самнах
[tweetable]Үсээ самнадагтай адил сормуусаа ч бас самна.[/tweetable] Самнах нь ургалтыг дэмждэг.
10. Зөөлөн угаах, цэвэрлэх
Нүүрээ угааж цэвэрлэхдээ нүд, сормуусныхаа орчмыг зөөлөн угаах, арчих нь сормуус унахаас хамгаална.








Dashdulam Zorigt
2014/08/25 at 18:16
Gol ni nudnii budag arilgagch hereglej zurshih ym bol sormus unaj gemtehees gadna Zovhinii urchleesnees ch hamgaalj Chanda shuu.
Dashdulam Zorigt
2014/08/25 at 18:16
Gol ni nudnii budag arilgagch hereglej zurshih ym bol sormus unaj gemtehees gadna Zovhinii urchleesnees ch hamgaalj Chanda shuu.
Togii Togoldorbayr
2014/08/25 at 22:52
Yg im bolh bolwu
Зочин tsommoo
2014/08/26 at 00:21
dawgui shuu
Зочин
2014/08/29 at 00:36
BAYRALLA ZAAWAL TURSHIJ BS HIIJ VZNEE TAALAGDAJ BNA SHVV
Зочиn badmaa
2014/08/30 at 21:32
Blala nere sandag sanaa
Зочин
2014/09/07 at 13:22
zarim ni arai l zowlog- bn kk. arai ch de.
Зочин
2014/09/07 at 13:34
hodoonos bichsen medee haha.
Зочин
2014/09/27 at 14:14
sormuusaa samnana gedeg ni yu gsen ug we budaagui bhdaa yu budtsan bhdaa yu