
Жүжигчин Ван Дамм /Van Dammе/ хоёр ачааны тэрэгний дунд гайхамшигтай шпагат суулт хийснийг бүгд санаж байгаа бизээ. Энэхүү гайхалтай суултыг Америкийн жүжигчин Чак Норрис /Chuck Norris/ мөн хийжээ. Гэхдээ ачааны машинуудын дунд биш, цэнхэр тэнгэрт, үүлсийн дээгүүр дүүлэн нисэж яваа хоёр нисэх онгоцны далавчин дээр хийсэн байна. Түүгээр ч үл барам хоёр онгоцны далавчнууд дээр шпагат сууж байгаа түүний толгой дээр 11 шүхэрчин зогссон байв. Мэдээж хэрэг Ван Даммыг элэглэсэн энэхүү элэглэл бодит бус бөгөөд Зул сар болоод Шинэ жилийн баярын хөгжилтэй мэндчилгээ юм байна.








Зочин
2013/12/20 at 17:26
хахахаххаахахаха манай Ван Даммыг яах нуу дээ