
Дэлхийн улс орон бүр өөр өөрийн гэсэн уламжлал, зан заншил, өвөрмөц онцлогтой. Энэхүү өвөрмөц шинж тухайн улс үндэстний хоол хүнсний урлагт ч шингэсэн байдаг. Тийм ч учраас улс орон бүрийн хоолны соёл, уламжлал харилцан адилгүй янз бүр байдаг. Энд бид дэлхийн өнцөг булан бүрд орших улс орнуудын гал тогоон дундаас онцгой содон гэж хэлж болох хоол хүнснүүдийг түүвэрлэн танилцуулж байна.
1. АНУ, Өмнөдийн шарсан хоржигнуурт могой
Зохих ёсоор бэлтгэсэн хоржигнуурт могой нь үхэр, гахай, тахианы махны сайн орлуулагч болдог. Энэ могойны мах нь өвөрмөц бөгөөд хөнгөн амттай.
2. Зүүн Өмнөд Ази, Шувууны үүр шөл
Үнэндээ шувууны үүрээр хийгдээгүй ч энэ шөлийг шувууны хатаж, хатуурсан шүлсээр хийдэг. Энэхүү шөлийг анагаах ач холбогдолтой гэж үздэг.
3. Хятад, Согтуу сам хорхой
Чанаж болгох шаардлагагүй энэ өвөрмөц хүнсийг байжу хэмээх хүчтэй дарсанд цэнгэг усны сам хорхойг дарж хийдэг.
4. Хятад, Вьетнам, Могойтой дарс
Будааны архинд хийсэн могой бүхий энэ хатуу ундааг эр хүний бэлгийн чадавхийг сайжруулдаг гэж үздэг.
5. Хятад, Зууны өндөг
Үнэндээ энэ өндгийг 100 жил дардаг хэрэг биш юм. Энэ өндгийг бэлтгэхдээ өнгийг нь бараан болтол давсны уусмалд дардаг байна.
6. Мексик, Шумуулны өндөг
Шумуулны өндөгнүүдийг эхлээд хатаагаад дараа нь хуурч бэлтгэнэ. Үүнийгээ тортилланд ороож, нимбэг эсвэл лаймын шүүсээр амталж иддэг.
7. Камбож, Их тосонд шарсан тарантула аалз
Гахайн хавиргатай адилхан амттай гэгддэг энэ өвөрмөц зоогийг бэлтгэхдээ алгын чинээ том тарантула аалзыг их тосонд шарж хийдэг.
8. Итали, Франц, Азарган тахианы залаа
Азарган тахианы толгойн дээр байрладаг энэ улаан өнгийн махлаг эдийг хачир байдлаар хэрэглэдэг.
9. Хятад, Сингапур, АНУ, Яст мэлхийн шөл
Тансаг амтаараа алдартай энэ шөл нь Хятадын уламжлалт хоолнуудын нэг бөгөөд жирэмсэн эмэгтэйн биед маш их тустай гэдэг.
10. Солонгос, Beondegi
Beondegi гэдэг нь торгоны хүр хорхойн авгалдайг амталж чанаж хийсэн хөнгөн зууш юм. Түүхий туулайн бөөр, чанасан шар буурцаг, мөөгний холимог эсвэл модны нойтон холтос шиг амттай гэнэ.
11. Гуам, Микронези, Африк, Жимсний сарьсан багваахай шөл
Жимсний сарьсан багваахайг цагаан гаа, сонгиноор амтлан чанаж энэ шөлийг бэлтгэдэг. Энэхүү шөлний Африк хувилбарыг Гвиней дэх Эболагийн эх үүсвэр хэмээн буруутгасан.
12. Умард Хятад, Мексик, тариалангийн харх
Ферм дээр тариалсан үр тариагаар хооллож, хөдөө амьдардаг энэ амьтнаар шөл хийхээс гадна гриллдэж хэрэглэдэг.
13. Хятад, Солонгос, Хулганы гөлчгийтэй дарс
Шингэн шатахуунтай адил амттай гэгдэх энэ өвөрмөц ундааг эрүүл мэндийн үр ашигтай гэдэг.
14. Итали, Casu Marzu
Хонины сүүгээр хийсэн энэ бяслаган дотор амьд авгалдайнууд язганаж байдаг. Авгалдайнууд амьд байна гэдэг нь бяслагийг идэхэд сайн гэдгийг харуулж байгаа хэрэг юм.
15. Хятад, Аварга загасны сэлүүрт шөл
Хурим найр зэрэг онцгой нөхцөлд зориулан тусгайлан бэлтгэдэг энэ тансаг зэрэглэлийн шөл нь хэдий уламжлалт шөл боловч хурдацтай өсөж байгаа аварга загасны сэлүүрийн худалдаа хүрээлэн буй орчинд ноцтой асуудал үүсгээд байгаа аж.
16. Индонез, Хятад, Тэмээлзгэнэ
Зөөлөн хясаатай хавч шиг амттай гэгдэх тэмээлзгэнийг чанаж эсвэл шарж хэрэглэдэг.
17. Аляск, Akutaq /эскимо зайрмаг/
Үнэхээр амттай мэт сонсогдох боловч цаа бугын өөх, далайн хавны тос, шинэхэн орсон цас, зэрлэг жимсгэнэ, нэг төрлийн загасны махаар хийдэг гэдгийг сонсвол тийм ч аятайхан амттай санагдахгүй л болов уу.
18. Вьетнам, Кобраны зүрх
Будааны архитай хольсон кобраны цус болон хоронд кобраны зүрхийг хийсэн энэ архийг уухдаа дусал ч үлдээлгүй уудаг гэнэ.
19. Хятад, Жаран хөлт
Шорлож, шарсан энэ зоог хатаасан спагетти гоймон шиг амтттай.
20. Тайланд, Мексик, Царцаа
Давсалж дарсан, шарсан хэлбэрээсээ хамаараад шаржигнуур тахиа, хуучин үзэм эсвэл зүгээр л тосны амттай шаржигнуур шавьж шиг л амтагддаг.
21. Австрали, Зүүн Өмнөд Ази, Африк, Матрын мах
Уураг ихтэй, өөх тос багатай матрын мах нь гриллдэж эсвэл шарж болгосон гэдгээсээ хамааран амт нь өөр өөр байдаг.
22. Шотланд, Haggis
Haggis бол хонины элэг, уушиг, зүрх зэрэг дотор эрхтнийг сонгино, овьёос бусад амтлагчнуудаар амталж, ходоодонд нь чихсэн хоол юм. Энэ хоолыг гурван цаг чанаж болгодог.
23. Зүүн Ази, Кариб, Өмнөд Америк, Өмнөд Африк, Тахианы сарвуу
Тахианы сарвууг болгох хэд хэдэн арга байдаг ба голчлон шар айрагны даруулга, гол зууш хэлбэрээр хэрэглэдэг. Хятадад хар шош, шар буурцагны соусанд дардаг бол Мексикт шарж, Ямайкад шөл чанаж, Филиппинд шорлож, барбекью шиг гриллдэж бэлтгэдэг.
24. Мексик, Jumiles
Энэхүү жижиг өмхий хорхойнуудаар халуун, хурц амттай зууш бэлтгэдэг.
25. Хятад, Африк, Өмнөд Ази, Сармагчингийн тархи
26. Хятад, Од загас
Од загасны хатуу хальсны дотор шүдний оо, татсан үхрийн махны холимог шиг мах байдаг.
27. Лаос, Шоргоолжны өндөг
Шоргоолжны өндгийг ногоотой загас, үхрийн махтай хэрэглэдэг.
28. Тайланд, Хятад, Хилэнцэт хорхой
Шарж боловсруулах нь хилэнцэт хорхойн хорыг саармагжуулдаг гэдэг ба хамгийн шим тэжээлт хэсэг нь сүүл гэнэ. Шарсан хилэнцэт хорхой нь цөцгийн тостой попкорн шиг амттай.
29. Өмнөд Америк, Усан гахай
Испанид cuyes хэмээн нэрлэгддэг усан гахайн махыг гриллдэж, их тосонд шарж болгодог. Толгойноос хөл хүртэл бүх зүйлийг нь идэж болдог энэ хоол гахайн мах, туулайн махны тослог, зөөлөн холимог шиг амттай.
30. Англи, Stargazy Pie
Шуургатай үеэр ганцаараа загасчилсан загасчин эрийн хүндэтгэлд зориулагдан Корнуоллд хийдэг уламжлалт бялуу
31. Африк, Өмхий хорхой
Амьдаар нь эсвэл чанаж идэж болдог энэ хорхой соусанд алимны амт нэмдэг. Энэ хорхой нь өвчин намдаах, тайвшруулах үйлчилгээтэй гэнэ.
32. Вьетнам, Түүхий цусан шөл
Вьетнамд tiet canh хэмээн нэрлэгддэг энэ шөл нь бүхэлдээ хөргөгчинд хийж хөргөсөн нугас, галуу тэр ч бүү хэл гахайн цусаар хийгддэг ба амтлагч ногоон ургамлууд болон хэрчсэн газрын самартай хамт олгодог.
33. Япон, Шар зөгийтэй жигнэмэг
Токиогоос 100 милийн зайд орших Омачи хотод энэ жигнэмгийг зардаг.
34. Чийгийн улаан хорхой
Чийгийн улаан хорхойг бэлтгэхдээ эхлээд гурил эсвэл эрдэнэшишийн гурилд өнхрүүлдэг нь илүү амттай болгож байгаа хэрэг юм. Дараа нь ямар ч хоол бэлтгэхийн өмнө чанаж бэлтгэдэг байна.








Zger Hvn
2014/12/30 at 13:22
yooooooooooo ymar zawaan ymbe iim ym yaaj idej bna manai mongol hool hamaagui deer ym bn
gedes gurgaldai geed l xaxa
Зочин
2014/12/30 at 16:53
TANAIH ERNI UNITEL-IIN OFFICIAL SITE NI BOLCHOOCH ARAI YUMAA ORONGUUT L URDAAS UNITEL, GEED L DEER BAS NEEH NOGOON HUREETEI NOGOORSON YUM BOLTSN BSN HMMMM
Зочин
2014/12/30 at 23:48
Сэтгэгдэл *Бөөлжих нь бн сонирхол татаад бүгдийг нь уншлаа
Хятадууд гэж нээрээ 4 хөлтөй ширээнээс бусдыг иддэг гэж үнэн юум аа
Зочин
2015/01/03 at 00:06
arai gaiguin ter torgonii ut bna . busad n yoooo ogiod uhlee
zochin
2016/08/23 at 01:30
arai arai tuhii tsus shawj horhoo tarh hulgana yaj iddeg bna aa
Зочин
2016/08/23 at 02:51
Ymar zavaan yum be. Bas arai denduu herysgii yumaa amidaar n sharj chansan bn teneg teneg