Насан өндөр болсон аав ээжийгээ хайрлая!

0

Хорвоо дээр хүн болон төрөх хосгүй тавиланг бидэнд хайрласан хүмүүс бол бидний эцэг эх билээ. Хэвлийдээ биднийг олсон цагаасаа эхлэн идэх хоол, унтах нойроо хагаслан бидний л төлөө амьдарсаар ирсэн энэ хүмүүсээ бид хэр хайрладаг юм бол? Шүүдрийн дуслыг цуглуулж, цай чанаж өгвөл ганцхан шөнө босож хөхүүлсэн ачийг нь хариулдаг гэхээр эцэг эхийн ачийг бид хариулж барамгүй мэт. Гэхдээ сайтар бодоод үзвэл бид хүний дайтай явж, эцэг эхийнхээ сэтгэлийг чилээхгүй байх нь л тэднийхээ ачийг хариулж байгаа хэрэг юм. Өтөлж насжихын хэрээр хүүхэд шиг болох тэд минь нэг л өдөр хорвоогоос буцаад явна. Харин тэр үед нь аав минь тэгж хэлж байхад би тэгэх минь яалаа, ээжийнхээ хэлснийг гүйцээхгүй яав даа гэж харамсал тээж үлдэхгүй юмсан. Амьд бурхан эжий аавыгаа амьд байгаа дээр нь хайрлаж, хүндэлж, хэлснийг нь үл тоомсорлолгүй явцгаая. Хэдий л удаан хамт ингэж байгаа аж дээ, нэг л мэдэхэд яваад өгнө шүү дээ.

[embedyt]https://www.youtube.com/watch?v=h0yAMzclPTA[/embedyt]

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *