9 настай хүү YouTube-ээс хэрхэн шарвин хийхийг өөрөө бие даан сурч, цар тахлын үеэр гэр бүлийнхээ санхүүд хувь нэмрээ оруулахаар шийджээ

0

9 настай Nong Weir бол залуухан бизнес эрхлэгч бөгөөд Накхон Хатчасима мужид байрлах Yen Daeng хүнсний зах дээр шарвин хийж зардаг байна. “Khaosod Online”-ийн мэдээлж буйгаар бага сургуулийн сурагч болох тэрээр аль хэдийн өөрийн гэсэн байнгын үйлчлүүлэгчтэй болсон бөгөөд хүмүүс бүр түүний амттай шарвинг худалдаж авахаар хүлээцгээдэг гэнэ.

Хадам ах нь болох Sattaya Kham хэлэхдээ, Nong одоо 3-р ангийн сурагч бөгөөд хагас болон бүтэн сайн өдрүүдэд хүнсний зах дээр шарвин хийж зардаг гэжээ. Мөн хичээл амрах үеэр ч гэсэн шарвингаа зардаг юм байна.

Khaosod Online

Өмнө нь Nong хадам ах Sattaya-даа туслах зорилгоор түүний хүнсний зах дээрх мухлаг дээр гриллдсэн амтат будаа зардаг байжээ. Харин сүүлд нь Nong өөрийн гэсэн мухлагаа нээсэн байна. Ковид-19 цар тахлаас болж, Nong-ийн гэр бүлийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн учраас тэр мөнгө олж, байшингийнхаа зарим нэг зардлуудыг төлөх болон өөрийнхөө халаасанд мөнгөтэй байхыг хүсжээ.

Түүний хувьд өөрөө бие даан шарвин хийхийг сурсан бөгөөд ингэхдээ хэд хэдэн сайт болон YouTube-ээс бичлэгнүүд үзсэн гэнэ. Тэр өөрийнхөө амттануудыг зарж эхлэхээсээ өмнө аав ээждээ хандаж, чихэрлэг болон давстай шарвинг хоёуланг нь хийж байх үүднээс цахилгаан зуух худалдаж авч өгөхийг хүсэж байжээ. Тэрээр нэг ширхэг шарвинг 10 бахт буюу 950 орчим төгрөгөөр зардаг бөгөөд шарвингийнх нь амт илүү олон үйлчлүүлэгчийг тaтcаар байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм.

Khaosod Online

Залуухан бизнес эрхлэгч өөрөө бие даан бизнес хийхээр шийдсэн нь олон хүнд урам зориг, итгэл үнэмшил төрүүлсэн нь дамжиггүй. Та түүн шиг залуухан бизнес эрхлэгчдийг мэдэх үү? Тийм бол нэрийг нь сэтгэгдэл үлдээх хэсэгт бичнэ үү.

4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *