Интернэт хэрэглэгчид өөрсдийнхөө шивээсний утга учрыг тайлбарлажээ. Заримыг нь уншаад бүр нулимс цийлэгнэж орхилоо

0

Амьдралын туршид бидэнд хүн, эд зүйл, үйл явдлууд дурсамж болон үлддэг. Мөн гэрийн тэжээвэр амьтад ч бидний зүрх сэтгэлд онцгой байр эзэлнэ. Зарим хүмүүс тэрхүү дурсамжийг биежүүлэх хүсэлтэй байдаг нь нууц биш. Үүнийг гүйцэлдүүлэх шалгарсан арга – үнэ цэнэтэй мөчийг бие дээрээ шивээс болгож хадгалж үлдэх.

Хүмүүс шивээснийхээ гэрэл зураг болон түүхээс хуваалцсанд маш их баяртай байна. Бидний зүрх сэтгэлийг илүү их догдлуулсан шивээсийг бид онцлон танилцуулахаар бэлдлээ.

1. Үеэл дүүдээ нэг бөөрөө өгсөн сорви дээрээ ногоон туузны (эд эрxтний донорын бэлгэ тэмдэг) шивээс хийлгэлээ

© Ana-Martha Mora Ruano / Facebook

 

2. Аав минь бидэнд эрээн далт бяцхан шувууны тухай домгийг дандаа ярьж өгдөг байсан юм. Биднийг орхин одсон ч шувууд нь бидэнтэй үүрд үлджээ

© Laura Gofstein / Facebook

Аав өөрийгөө зүгээр байгаа, өөрийнхөө араас битгий санаа зовоорой гэж байгаа мэт. Тийм ч учраас би аавынхаа дурсгалд зориулж өөрийнхөө хайртай цэцэг дээр эрээн далт бяцхан шувууны шивээс хийлгэсэн юм. Ингээд өглөө болгонд надад өглөөний мэнд дамжуулдаг боллоо. Аав аа, таныгаа их санаж байна.

 

3. Эцэг, эхийгээ хүндэтгэж хийлгэсэн шивээс минь. Тэд бараг 50 жил ханилжээ, бие биедээ үнэнч байгаад зогсохгүй өнөөг хүртэл сайн анд нөхөр байж чадлаа. Тэд бие биедээ үнэхээр хайртай, тэд минь миний үлгэр дуурайлал.

© Suki Palta Rodriguez / Facebook

 

4. Аавынхаа дурсгалд зориулж гитарын шивээс хийлгэсэн юм, тэр дуу хөгжимд их дуртай хүн байлаа

© Flowercilla Ramos Prieto / Facebook

“Өөрийгөө чимэх гэж энэ шивээсийг хийлгээгүй шүү, үнэндээ ер өвдөлт мэдэрсэнгүй. Энэ дурсгалт зургийг харахаараа аавыгаа санадаг юм. Тэр гитар тоглохоороо нүд нь гэрэлтээд л баяр хөөрөөр дүүрдэг байж билээ. Юугаар ч нөхөшгүй гарз хохирлыг минь энэ зураг л тайтгаруулдаг. Ганц олдсон амьдралыг сайн сайхан туулах туулах хэрэгтэй, харин үүнд хөгжим улам өнгө нэмнэ”

 

5. Миний нохой 2019 оны 8 дугаар сард тэнгэрт хальсан юм. 14 жилийн турш миний ганц үнэнч анд минь байлаа. Одоо надтай цуг түүний 7 настай ач, мөн 5 болон 4 настай 2 жич нь амьдарч байна даа.

© Eu Ge Nia / Facebook

 

6. Аутизмаар шаналах миний хүүгийн нэрийн товчлол болон аутизмын бэлгэ тэмдэг болсон эвлүүлдэг тоглоомын ширхэг

© Karla Lopez Sabat / Facebook

 

7. Надад таван эрээн далт бяцхан шувууны шивээс байдаг – эгч бид хоёрын илэрхийлэл: аав, ээж минь бид хоёрыг эрх чөлөөтэй нисгэж сургажээ. Харин миний нуруун дээр амьдралын мод бий, энэ мод миний хоёр охиныг илэрхийлнэ. Тэд минь миний амьдралын утга учир.

© Mariela Verga / Facebook

 

8. Өвөөгийнхөө дурсгалыг хүндэтгэн энэ шивээсийг хийлгэлээ. Аав биднийг хаяж явахад өвөө минь намайг, миний хоёр эгчийг өсгөхөд ээжид тусалсан ганц түшиг тулгуур. Тэр биднийг юугаар ч дутаахгүй гэсэндээ кофе тарьж зардаг байсан юм.

© Esteban Rojas Cano / Facebook

 

9. 2 жилийн өмнө би хүндхэн байдалд орж байлаа: хамтрагчаасаа салж, ажилгүй хоцорсон, харин аавд минь сэтгэцийн өвчний онош тавьсан үе

© Leonela Peña Reyes / Facebook

Энэ шивээс – юу ч болж байсан хамаагүй, намайг цэцэг шиг дэлбээлж болно гэдгийг сануулдаг юм.

 

10. Миний гарын шуун дээр WhatsApp-ын тахианы толгой байдаг. Би шивээс хийж сурч байгаа юм, тэгээд өөртөө энэ шивээсийг хийсэн. Тийм ч учраас алдаа мадагтай. Гэхдээ дараагийн бүтээлээрээ алдаагаа бүрэн засаж чадсан

© Valentina Chaparro / Facebook

 

11. Миний хүүхдүүдийн нэр

© Lupita Villa / Facebook

 

12. Ээж бид хоёр зэрэг адилхан шивээс хийлгэлээ. Ээж их өвдсөн, дахиж хэзээ ч шивээс хийлгэхгүй гэж байна лээ. Тэгээд: “Гэхдээ хүүхдүүдийнхээ хайрын төлөө юуг ч тэвчинэ” гэсэн юм.

© Neidy Guevara / Facebook

 

13. Миний цорын ганц шивээс миний 4 хайрыг илтгэнэ – миний хүүхдүүд. Охин минь өөрөө шивж өгсөн юм

© Aleine Gomez / Facebook

 

14. Эмээгийн үнсэлтийн жинхэнэ мөр. Шивээсийг эчгтэйгээ нийлж байгаад хийлээ.

© Coral Gómez Gómez / Facebook

Эмээ маань биднийг байнга үнсдэг байж билээ. Даанч Альцгеймерийн өвчний улмаас бидэнд хуучин шигээ хандахаа больсон. Тэр биднийг үнсэхээ больсон, гэхдээ л тэр бидэнтэй үүрд хамт.

 

15. Гурван хүүхэд маань “We Bare Bears” хүүхэлдэйн киноны дүрээр. Бид цугтаа энэ хүүхэлдэйн киног үзэх дуртай

© Celeste Condinanzo / Facebook

 

16. Гэр бүлдээ зориулж хийлгэсэн шивээс: гурван өөр хэмжээтэй шувуу, яагаад гэвэл би гурван хүүхэдтэй. Би голынх нь, тийм учраас голын шувуу нь аавынхаа овгийг авч яваа юм. Оригами дүрстэй шувуунууд – ээж минь гайхалтай гоё оригами хийж чаддаг.

© Anailed Gómez De López / Facebook

 

17. Би 43 настай. Би их айж байсан л даа, гэхдээ хүүтэйгээ цуг шивээс хийлгэхээр зориглосон. Яагаад гэвэл бид Bubble Bobble тоглох дуртай. Шивээс үнэхээр гоё болжээ.

© Clara Hernandez Velazquez / Facebook

 

18. Охиныхоо дурсгалд зориулж шуун дээрээ шивээс хийлгэсэн юм

© Kärën Chävëz / Facebook

 

19. Миний хөөрхөн амьтан. Яг л миний хүүхэд шиг байж билээ, түүн шиг үгэнд сайн ордог хэнтэй ч учирсангүй

© Cesar Marti Senise / Facebook

 

20. Миний зүүн гаран дээр эмээгийн алганы хээгээр хийсэн шивээс байдаг, зүрхэнд ойр гэж би өөрөө боддог юм. Хурууны хээ бодит, дээр нь миний нэр шивээстэй. Эмээ маань амьд сэрүүн, гэхдээ би түүнийг хүндэтгэн ийм шивээс хийлгэхээр шийдсэн. Би шивээсэндээ үнэхээр хайртай

© Ivon Walker / Facebook

 

21. Миний хамгийн сайн найз нарын нэртэй шивээс – ах, эгч нарын минь нэр

© Maria Estela Alcaraz / Facebook

 

22. Чин зүрхнээсээ хайрладаг байсан муурныхаа дурсгалд зориулав. Тэр минь 2 жилийн өмнө төөрчихсөн…

© Angelica Hernandez / Facebook

 

23. Надад галт шувууны шивээс байдаг, шувууны сүүлэн дээр ээж, ахынхаа нэрийг арабаар бичүүлсэн… Энэ л ойр дотнын хүмүүсийнхээ ачаар би 5 жил үргэлжилсэн хортой муу харилцаанаас салж чадсан.

© Elizabeth Vega / Facebook

 

24. Миний шивээс миний гэр бүлийг илтгэнэ (нөхөр, би, хүү, охин хоёр минь), тэгээд Дэлхий ертөнц биднийг халамжилж, нэгтгэж өгч байгаа юм.

© Estrella Ceron / Facebook

 

25. Би болон миний хүүхдүүд зүүн гар дээр, харин аав, ээж хоёр минь баруун гар дээр бий. Тэд цугтаа 6 жилийн өмнө биднээс нисэн оджээ.

© Medina MP / Facebook

Та шивээсэнд яаж ханддаг вэ? Ямар нэгэн зүйлийн дурсгалд зориулж бие дээрээ зураг зуруулж байгааг та юу гэж бодож байна? Ичих хэрэггүй, бидэнтэй шивээснийхээ түүхийг хуваалцаарай.

10
ХарамсалтайХарамсалтай
7
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *