Хэрхэн танихгүй нохойтой найзууд болох алхам хийх вэ? Дараах 10 зөвлөгөөг сайтар уншаад аваарай

0

Гудамжаар алхаж байхад эсвэл цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж байхад нохойтой таарах сайхан байдаг. Нохой нь том биетэй юу, жижиг биетэй юу хамаагүй, зарим нохой өөрийн эрхгүй бусдын хайрыг татах тул ойртож очоод илмээр санагдана. Гэхдээ буруу алхам хийвэл нохойг айлгаж ч мэдэх юм. Тиймээс үл таних хүний тэжээвэр амьтантай нөхөрлөж дотносох биш байдал буруугаар эргэхийг ч үгүйсгэхгүй. Нөхөрсөг нохой ч гэсэн ааш гаргадаг гэдгийг мартаж болохгүй.

Та бүхэндээ мэргэжилтнүүдийг өгсөн зөвлөгөөг хүргэхээр бэлдлээ. Хайр татсан нохойтойгоо ойртож дотносоход хэрэг болох биз ээ.

1. Мэндлэх гэж яарсны хэрэггүй

Гадуур явж байхад танихгүй хүний хөтөлж яваа нохой өөрийн эрхгүй хайр татдаг, ингээд илж эрхлүүлмээр санагдана. Ан амьтны араншин судлаач София Инийн хэлснээр, огцом хөдөлгөөн нохойг (хүнийг ч мөн адил) айлгаж мэдэх ажээ. Амьтанд аажим, тайван дөхөж очих ёстой. Энэ үед нохой өөрийгөө аюулгүй байгаагаа мэдэрнэ, танихгүй гаднын хүн өөрт нь болон эзэнд нь аюул зaнал учруулахгүй гэдгийг ойлгодог байна.

 

2. Нохойны эзнээс зөвшөөрөл авна

Танихгүй нохойтой уулзахдаа гаргадаг бас нэгэн түгээмэл алдаа – дөхөж очоод л шууд илэх гэдэг. Хөөрхөн амьтныг илж үзмээр байсан ч хамгийн түрүүнд эзнээс нь заавал зөвшөөрөл авах ёстой: нохойд ойртож болох эсэхийг нь асууна. Нэгэнт л танихгүй нохой болохоор ямар ааш зантайг нь бид мэдэхгүй. Доктор Инийн үзэж байгаагаар, эзнээс нь зөвшөөрөл асууж байх хооронд нохой таныг хүлээн зөвшөөрөх хугацаатай болдог ажээ.

 

3. Шууд харц тулгарахаас зайлсхийнэ

Танихгүй хүн таны нүд рүү ширтээд байвал танд ч гэсэн эвгүй санагдана биз дээ? Заримдаа бүр айдас төрүүлэх ч тохиолдол бий. Энэ үед таагүй мэдрэмж төрдгийг бид сайн мэднэ. Доктор Инь нохойны нүд рүү шууд эгцэлж ширтэхгүй байхыг зөвлөж байна, эзэн нь нохойд ойртохыг зөвшөөрсөн ч гэсэн. Энэ тохиолдолд та хоёрын хооронд таатай харилцаа үүсэх эхлэл тавигдах юм. Танихгүй нохой руу өөдөөс нь биш эхлээд хажуугаас нь очно.

 

4. Өөрийгөө үнэрлүүлж итгэлийг нь даагаарай

Нохойны үнэртэх мэдрэмж хүнийхээс илүү хөгжсөн тул үнэрлэх эрxтнээрээ тэд дэлхий ертөнцийг таньдаг байна. Хамар тэдний хувьд хоёр дахь мэлмий л гэсэн үг. Тийм ч учраас доктор Инь хүн нохойд эхэлж ойртох биш харин нохой нь хүнд эхэлж ойртох ёстой гэж  үздэг. Бид өөрсдийгөө тэдэнд үнэрлүүлэх боломжийг олгох ёстой, ингэж байж тэд биднийг хүлээн зөвшөөрөх эсэхээ шийднэ.

 

5. Нохойны толгойг битгий ил, бас толгой дээр нь гараа барьж болохгүй

Хүн нохойтой танилцахдаа ихэвчлэн толгойг нь илдэг. Зарим нэг нохой үүнд огт дургүйцэхгүй, харин заримд нь үнэхээр таалагддаггүй. Малын эмч Ури Берстиний хэлснээр, ийм хөдөлгөөн амьтдын хувьд түpэмгийлэл гэж ойлгогддог тул уурыг нь хүргэж мэднэ гэжээ. Тиймээс нохойг айлгахгүйн тулд ойртож очихдоо гараа доош буулгаарай.

 

6. Өөрийнхөө гарыг хамгаал, гэхдээ нохойд өөрийгөө танилцуулах боломжийг олго

Та гараа доошоо буулгасан байхад нохой үнэрлэж тантай танилцана. Гэхдээ аюулгүй байдлыг хангах үүднээс хүүхэд, томчууд гэлтгүй гарын алгаа нуухыг Берстин зөвлөжээ. Ингэснээр та хуруугаа нохойноос хамгаална, магадгүй ширүүн зантай нохой байвал юу болохыг хэн ч таашгүй.

 

7. Тэдний хувийн орон зайг хүндлээрэй

Нохойнд ч гэсэн өөрийн гэсэн хувийн орон зай нь маш чухал. Хэрвээ та нохойг илэх эсвэл түүнтэй танилцахаар доошоо суусан бол түүнийг хүндэтгэх хэрэгтэй. Нохой өөртөө хүргэхийг зөвшөөртөл зайнаас харьцахыг доктор Инь зөвлөж байна.

 

8. Түүний эрүүг илээрэй

Нохойны итгэлийг хүлээсэн бол түүнийг илж болно. Гэхдээ түүний нуруу эсвэл толгойг илэхийн оронд эрүүнээс нь эхлэхийг доктор Берстин зөвлөжээ. Нохойны хувьд эрүү гэдэг бол аюулгүй хэсэг, энэ газраа илүүлэхэд тэдэнд таатай, тэд аюулыг мэдэрдэггүй. Бид ч гэсэн нохойн аашийг эвдэхээргүй зүйл хийж байгаадаа итгэл дүүрэн байна.

 

9. Тэврэхийн оронд түүнийг илээрэй

Хүн өөрт нь нааштайгаар хандаж байгааг нохой бүрэн ойлгохгүй байж болно. Үнсэлт эсвэл тэврэлт нь амьтны уур уцаарыг хүргэж болзошгүй. Бид үүнийг нарийн мэдэж чадахгүй шүү дээ. Үл таних нохой таны үйлдлээс болж стресстээсэй гэж та хүсэхгүй биз дээ? Энэ тохиолдолд та өөрөө аюулд орж мэдэх юм, хажууд тань хүүхэд байвал бүр ч аюултай. Доктор Стенли Коренийн санал болгосноор нохойг тэврэхийн оронд илэх нь зөв ажээ.

 

10. Нохой тайван бус байвал битгий хүрээрэй

Нохойг хараад илүүлэх дуртай байна уу, үгүй юу гэдгийг ойлгож болно. Магадгүй тэр тантай танилцах хүсэлгүй эсвэл зүгээр ууртай үе нь ч таарсан байж болох юм. Хүн ч гэсэн хэн нэгэнтэй танилцахад сандардаг. Нохой тантай харилцахад бэлэн биш байгаа нь тодорхой байвал түүнийг хүчлэх хэрэггүй. Доктор Инийн өгсөн бас нэгэн  зөвлөгөө – танихгүй нохой сайхан ааштай байхад л нь ойртож очоорой. Хэрвээ нохой ууртай байвал – түүнийг тайван орхи.

Та нохойтой яаж танилцдаг вэ? Таны нохой гаднын хүмүүстэй яаж танилцдаг вэ?

67
ГоёГоё
10
ГайхмаарГайхмаар
5
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *