Таны байгалиас заяасан гоо үзэсгэлэнг сэргээх гэрийн нөхцөлд кофе ашиглан хийж болох гоо сайхны 5 бүтээгдэхүүний жор

0

Шинэхэн нэрсэн кофегоор өглөө бүрийг гайхалтай эхлүүлж болно. Мөн өдрийн ачаалалтай үед кофе уугаад өөртөө 5 минутын амралт өгөх ч сайхан. Үүнтэй адилхан гоо сайхны ертөнцөд ч мөн кофеиныг арьс сэргээгчийн нөлөө үзүүлдэг учраас арьс арчилгаандаа зайлшгүй оруулах ёстой гэж үздэг байна. Ингээд бид танд өдөр бүр уудаг кофегоо ашиглан гоо сайхны бүтээгдэхүүн хийж болох 5 жTорыг хүргэхээр бэлтгэлээ.

Кофены үс болон арьсанд үзүүлэх нөлөө

© billiondigital / Depositphotos © Johnny-ka / Depositphotos © ylivdesign / depositphotos

Кофе нь алкалоидын үндсэн нэгдэл болох кофеин агуулдаг бөгөөд гоо сайхны бүтээгдэхүүний хувьд энэ элемент нь арьсны эрүүл мэндэд нэн тустай. Хэрэв та хэрэглэж буй гоо сайхны бүтээгдэхүүнийхээ шошгыг харвал ихэнхэд нь кофеин агуулсан байгааг харж болно.

Мэдээжийн хэрэг арьсны төрөл, бүтцээс хамааран кофеин нь өөр өөр үр нөлөө үзүүлдэг. Сайн зүйл гэвэл энэ бодисоор арьс болон үсэндээ ангижруулагч, шампунь, гар хийцийн скраб хийхэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй бөгөөд хамгийн натурал арга хэмээн тооцогддог.

Ингээд хэрхэн хийх 5 амархан арга:

1. Гуужуулагч маск

© galitskaya / Depositphotos © ylivdesign / Depositphotos © sandesh1264 / Depositphotos © jamesstar / Depositphotos © Vasilek / Depositphotos

Кофе нь байгалийн гаралтай гуужуулагч бөгөөд арьсны үхсэн эд, эсийг гадагшлуулах үйлчилгээтэй. Энэ нь коллагены үйлдвэрлэлийг өдөөж, үрэвслийн эсрэг үүрэг гүйцэтгэдэг. Доор дурдах жороор маск хийж тавьсны дараа хүзүү, нүүрний арьс зөөлөн, цэвэр, толигор болох болно.

Танд хэрэгтэй зүйлс:

  • 1 аяга чанадаг кофе (150 гр)
  • 1 аяга бор элсэн чихэр (200 гр)
  • 3 халбага оливын тос (48 гр)
  • 2 халбага зөгийн бал (50 гр)

Хэрхэн бэлтгэх вэ:

Бүх орцуудыг саванд хийж хутгах бөгөөд хэт өтгөн болж болохгүй. Өтгөн, шингэний хувьд нүүрэн дээрээ түрхэхэд төвөггүй байхаар тооцоолж орцуудаа тааруулна.

Яаж хэрэглэх вэ:

Бэлтгэсэн маскаа нүүр болон хүзүүндээ жигд түрхэнэ. Энэ хоорондоо нүүрэндээ бага зэргийн иллэг хийгээд өгөх хэрэгтэй. Хаттал нь хүлээгээд бүлээн усаар угаана. Хэрэв зуурмаг илүү гарвал хөргөгчинд хийж хадгалаад долоо хоногт нэг удаа хэрэглэж болно.

 

2. Уруулын скраб

© mizar_219842 / Depositphotos © dasha11 / Depositphotos © AndreyPopov / Depositphotos

Уруул бол сайхан инээмсэглэлийн хамгийн том чимэг учраас үргэлж чийгтэй, эрүүл харагдаж байх ёстой. Ингэхийн тулд шингэн зүйл сайн ууж, уруулын тэжээл хэрэглэн үхэжсэн арьсаа гуужуулж байх шаардлагатай. Ингээд хямд бөгөөд үр дүнтэй гуужуулагч хийх аргыг зааж өгье.

Хэрэгтэй зүйлс:

  • 1 халбага чанадаг кофе
  • 2 хоолны халбага оливын тос (эсвэл өөр ямар нэгэн танд таардаг тос байж болно)

Хэрхэн бэлтгэх вэ:

Хооронд нь холиод сайтар хутгана. Орцууд сайтар холилдсон байх ёстой.

Яаж хэрэглэх вэ:

Бэлдсэн скрабаа уруулдаа түрхээд хуруугаараа тойрог хөдөлгөөн хийж иллэг хийнэ. 7 хоногт дор хаяж 3 удаа хэрэглэвэл илүү үр дүнтэй. Дараа нь усаар зайлаад дуртай уруулын тэжээлээ түрхээрэй.

3. Шампунь

© liudmilachernetska / Depositphotos © interactimages / Depositphotos © filkusto / Depositphotos © IconFlat / Depositphotos

Кофе нь хуйхны цусны эргэлтийг сайжруулж, үхэжсэн арьсыг гуужуулдаг учир үс уналтыг багасгах эерэг нөлөөтэй. Мөн үсийг бэхжүүлж, байгалийн өнгийг нь сэргээж, тааламжтай үнэртэй болгодог.

Хэрэв та эрүүл, урт үстэй болохыг хүсдэг бол энэхүү шампунь яг танд хэрэгтэй зүйл мөн.

Хэрэгтэй зүйлс:

  • Энгийн шампунь
  • 5 халбага чанадаг кофе
  • 1 аяга ус

Хэрхэн бэлтгэх вэ:

Төрөл бүрийн нэмэлт үйлчилгээ багатай энгийн шампунь сонго. Усыг бага зэрэг халаана, буцалгахгүй. Ингээд усаа бага зэрэг хөргөөд кофегоо холиод сайтар хутгана. Хольсон ус, кофегоо юүлүүр ашигла шампунь руугаа хийнэ. Таглаад сайтар сэгсрээд 2 цаг орчим хүлээгээд хэрэглэж болно.

Яаж хэрэглэх вэ:

Үсээ угаахдаа шампунь яаж хэрэглэдэг яг тэр дарааллаараа хэрэглэхэд болно. Хөөсрүүлээд 5 минут орхиод цэвэр усаар сайтар зайлна. Бэлдсэн шампуниа долоо хоногт 2-3 удаа хэрэглээрэй.

 

4. Хар хүрээ арилгагч

© TanyaLovus / Depositphotos © corneliap / Depositphotos © almoond / Depositphotos

Нойр дутуу явах, бие өвдөх, дархлаа сулрах, ядрах үед нүдний эргэн тойронд хар хүрээ үүсч царай алдаж, хөгширсөн харагддаг. Азаар хоёрхон орц ашиглаад асуудлаа шийдэж болно. Мөн түүхий төмс нь B6 болон D витамин агуулдаг учраас арьсанд сайн нөлөө үзүүлдэг.

Танд хэрэгтэй зүйлс:

  • 1/4 аяга элсэн чихэргүй өтгөрүүлсэн хар кофе
  • 2 ширхэн зүссэн төмс

Хэрхэн бэлтгэх вэ:

Өтгөрүүлсэн хар кофендоо 2 ширхэг зүссэн төмс хийж дэвтээнэ. 2 минут орчим байлгаад гаргаж ирээд усаар зайлна.

Яаж хэрэглэх вэ:

Зүсмэлүүдийг нүдэн дээрээ тавиад 20 минут байлгана. Нүднийхээ хар хүрээг арилтал аль болох ойр ойрхон энэ аргаа хэрэглээрэ.

 

5. Биеийн арьс гуужуулагч

© DragonImages / Depositphotos © Airborne / Depositphotos © mizar_219842 / Depositphotos

Кофе нь целлюлиттэй тэмцэхэд маш сайн нөлөөтэйн дээр цус төлжүүлэх эерэг нөлөө үзүүлдэг.  Мөн холбогч эдэд хуримтлагдсан илүүдэл шингэнийг зайлуулахад тусалдаг байна.

Танд хэрэгтэй зүйлс:

  • 5 халбага чанадаг кофе
  • 3 халбага улаан буудайн тос
  • Хүнсний уут

Хэрхэн бэлтгэх вэ:

Зуурмагаа өтгөртөл нь сайтар хутгана.

Яаж хэрэглэх вэ:

Зуурмагаа биеийнхээ асуудалтай гэж үздэг хэсгүүддээ (гуя, гар, өгзөг, гэдэс) түрхээрэй. Ингээд түрхсэн хэсгээ хүнсний уутаар ороогоод 30 минут байлгана. Уутаа авсныхаа дараа тухайн хэсэгтээ 5 минут орчим иллэг хийгээд бүлээн усаар зайлна. Долоо хоногт 2 удаа давтаарай.

7
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *