Гэртээ заавал засвар хийхгүйгээр гэрийнхээ өнгө төрхийг өөрчлөх, интерьер дизайны энгийн 7 нууц

2

Тавилгын дизайнерууд хүртэл тухайн тавилгын өргөн хэрэглээг бүрэн харж чаддаггүй. Уран бүтээлч сэтгэлгээ байхад жирийн тавиурыг уншлагын диван болгоно, харин орны суурийг ханын гоёмсог өлгүүр болгон ашиглах боломжтой.

Бид инстаграм ухаж гэрийн засал чимэглэлийн санаануудыг сонирхож, хийхэд хялбар эсэхийг нь мөн ялгалаа – маш хялбар, хялбар, бас багагүй хүч шаардах гэх мэтээр ангилсан болно. Харин бонусаар бид хил хязгааргүй сэтгэх дуртай дизайнерын санааг танилцуулах болно.

1. Тавиурыг уншлагын булан болгосон жишээ

© lucky.13.black / Instagram © littlegeorgiantownhouse / Instagram

Хийхэд хялбар эсэх: маш хялбар

Аливаа зүйлийг харах өнцгөө л өөрчлөхөд хангалттай. Номоор дүүрэн хэвтүүлсэн номын тавиур дээр зөөлөн бүтээлэг тавиад л уншлагын булан бий болгоно.

 

2. Сараалж модоор ханын өлгүүр хийх

© Ramon Schellevis / IKEAhachers

Хийхэд хялбар эсэх: маш хялбар

Хийхэд маш энгийн бөгөөд дизайнерын гоёмсог шийдэл. Орны модон сараалж суурийг хананд бэхлээд багтаамж ихтэй өлгүүртэй болно. Аль ч өрөөнд ашиглагдах боломжтой – гал тогоо, үүдний өрөө, унтлагын өрөө…

Бид алдартай дизайнер Кристина Штейнмецийн инстаграмаар зочилж сонирхсон юм. Энэ санааны тухай түүний хэлсэн зүйл гэвэл: “Би өөрөө хэдэн зуун дизайны төсөл хийсэн хүн, заримдаа маш энгийн зүйл ч алдартай болдог. Үүнд ердөө 5-хан минут л зарцуулна: орны сараалж мод аваад л 2 хадаасанд өлгөчих”.

 

3. Толин ширээг өөрийн гараар хийх

© kristina.steinmetz / Instagram

Хийхэд хялбар эсэх: хэцүү

Сэтгүүлийн ширээ хийхэд төсөөлж байснаас илүү амархан л даа. Толин ширээ хийхэд танд энгийн жижиг ширээ, IKEA-гийн 5 стандарт акрилан толь, картон бас хоёр талтай скоч шаардлагатай. Цаашлаад дараах зааврын дагуу явна:

  • Ширээний хөлийг картон цаасаар наана. Ингэснээр хөл болон толины хөндий зайг үгүй болгож байгаа юм.
  • Хоёр талтай скочоор картон цаас болон толио наана: эхлээд хажуугийн талыг наагаад дараа нь дээд талыг нь наагаарай.

 

4. Сонгодог тавиурны орчин үеийн хувилбар

© IKEA

Хийхэд хялбар эсэх: дунд

2 босоо шатыг хооронд нь холбоод багтаамж ихтэй задгай тавиур хийж чадлаа, таны гэрийг үнэхээр чимнэ.

 

5. Индүүдлэгийн хэрэгсэл хадгалах цомхон тавиур

© handmadeweekly / Instagram

Хийхэд хялбар эсэх: маш хялбар

Цээжнийхээ түвшинд ирэхээр хэмжээг ханан дээр тэмдэглээд өлгүүр тогтоох дэгээг хадна, ингээд л индүүний хэрэгсэл бүгд нэг дор.

 

6. Ханын толийг чимэглэх арга

© ikeahackersofficial / Instagram

Хийхэд хялбар эсэх: дунд

Дугуй ханын толийг илүү гоёмсог харагдуулж болно. Үүний тулд өргөн арьсан тэлээг толины хүрээнд наах юм. Тэлээний үзүүрийг юу дуртайгаараа бэхэл, тэгээд л дэгээнд өлгөнө.

 

7. Тасалгааны орон зайг хэмнэх муурын байшин

© Tanja / IKEAhackers

Хийхэд хялбар эсэх: хүнд

Муурандаа ийм байшин хийхээс өмнө аюулгүй байдлыг юуны түрүүнд хангах хэрэгтэй, таны муурыг дийлэх эсэхийг сайтар шалгаарай. Дараа нь зурагт үзүүлсний дагуу ширээнүүдийг хооронд нь холбоно – ширээний хөлнүүдийг холбогчоор холбосны дараа хананд бэхлэнэ.

© IKEAhackers / Pinterest

Энэ шийдэл нь муурны зугаалах орон зайг ихэсгэж өгнө, харин хажуугаар нь ивсэн дэр аюулгүй байдлыг хангахаас гадна тав тухыг мэдрүүлнэ.

 

Бонус: суултуур угаах сойзоор хийсэн гэрлийн бүрхүүл

© ikeahackersofficial / Instagram

Мэдээж та дээрх санааг бүгдийг нь туршиж үзмээр санагдсан л байх, гэхдээ энэ санаа бүр этгээд. Хэдэн арван суултуур угаах сойзоор хийсэн гэрлийн бүрхүүл хачирхалтай харагдахын зэрэгцээ багагүй мөнгө төлөхөөс өөр аргагүйд хүрнэ.

Та дээрх санаануудаас алийг нь өөрөө гардан хийхээр шийдэв?

8
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *