Эрчүүд эхнэр болох хүнээ хэрхэн сонгодог вэ? Ямар зурхайн ордод төрснөөсөө шалтгаалж тэд сонголтоо ингэж хийдэг!

2

Эрчүүд эмэгтэйчүүдийг олон байдлаар дүгнэж, тодорхойлдог. Зарим нь хар үстэй, бусад нь шаргал үстэй эмэгтэйг таашаадаг. Зарим нь намхан эмэгтэйд татагддаг бол бусад нь өндөр эмэгтэйд сэтгэл алдардаг. Зарим нь даруухан бүсгүйд дуртай байдаг бол бусад нь цоглог эмэгтэйг сонгодог. Эрэгтэй хүний сонголтонд өөрийнх нь зан ааш болон үнэлэлт дүгнэлт чухал байр суурь эзэлнэ. Гэхдээ үүнд зурхайн орд ч бас нөлөөлдөг байна. Одон орон судлаачид ингэж үзжээ. Тэд эрэгтэй хүнийг хэдэн сард төрснөөс нь шалтгаалж, эхнэр болох хүнээ ямар байдлаар сонгодог болохыг нь судалсан байна – гоо үзэсгэлэн чухал уу эсвэл оюун ухааны чадамж чухал уу?

Хонь

Эдгээр эрчүүд гадна төрхийг илүүд чухалд тооцдог. Тэдэнд эмэгтэй хүний хэр зэрэг ухаалаг болох нь тийм ч чухал биш. Хэрэв тухайн эмэгтэй түүнтэй ухаалаг байдлаар харилцаа өрнүүлэх боловч, сэтгэл татам биш бол хонины ордын эрэгтэй өөр нэгнийг хайх болно.

a.kitov/Instagram

 

Үхэр

Энэ ордынхон ерөнхийдөө, тэнэг охидод үнэн голоосоо дургүй. Эдгээр эрчүүд бүхэл өдөржингөө сошиал сүлжээнд хамаг цаг заваа зориулдаг эмэгтэйчүүдийг сонирхдоггүй. Энэ харилцаа удаан үргэлжлэхгүй гэж тэд боддог. Үхрүүдэд дүн шинжилгээ хийх чадвартай болон мэдээжийн асуудлыг хялбархан шийдвэрлэх чадвартай эмэгтэйчүүд таалагддаг.

 

Ихэр

Тэд зүгээр л тэнэг хүмүүсийг үзэн яддаг. Энэ нь зөвхөн эмэгтэйчүүдтэй холбоотой биш. Эдгээр эрчүүдэд хэрүүл маргаантай холбоотой сайн өрсөлдөгч хэрэгтэй, тэгэхээр тэд найз охин болох хүнээ маш болгоомжтой сонгох нь бий.

punkrat_photo/Instagram

 

Мэлхий

Мэлхий хүн чанар, хүний мөсийг нэн тэргүүнд тавьдаг. Тэдэнд өөрийг нь ойлгодог, халуун дулаан мэдрэмж төрүүлдэг хүн хэрэгтэй. Боловсролын түвшин мэлхийнүүдийн сонголтонд нөлөөлөхгүй. Мөн эхнэр болох хүн нь ухаан муутай эсвэл ухаантай байх нь тэгтлээ чухал биш – түүний хажууд байх эмэгтэй мэлхийг хайрлаж, халамжилдаг байх нь л чухал.

 

Арслан

Энэ ордын эрчүүд хажуу дахь хүнээ өндөрт дүүлэн нисэх нэгэн байгаасай гэж хүсдэг. Арслангийн эхнэр болох эмэгтэй бүх нөхцөл байдалд дасан зохицох чадвартай байх хэрэгтэй. Арслангууд эхнэр болох эмэгтэйгээ сонгохдоо эрдэм мэдлэгийг нь тэгтлээ их хараад байдаггүй.

klyukina_d/Instagram

 

Охин

Охины ордынхон гал дүрэлзсэн үл ойлголцолд дуртай. Тэдэнд оюуны өндөр чадамжтай эмэгтэйчүүд маш их таалагддаг. Өөрөөр хэлбэл тэд эрхэлж, нялуурдаг охидод дургүй гэж хэлэхэд болно.

 

Жинлүүр

Энэ ордын эрчүүд өөрийн эмэгтэйгээ мэдлэг боловсролтойгоос гадна давхар гоо үзэсгэлэнтэй байх ёстой гэж үздэг. Жинлүүрийн сонгосон эмэгтэй олон нийтийн газар тэнэг зүйлс хэлж болохгүй, мөн нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай байх хэрэгтэй. Харин жинлүүрүүд биеэ даасан эмэгтэйчүүдэд туйлын дургүй.

melan_cholia_photography/Instagram

 

Хилэнц

Тэд оюуны өндөр чадамжтай эмэгтэйчүүдийг сэтгэл татам гэж үздэг. Гэхдээ тэр сонголтоо хийхдээ зөвхөн өөрийнх нь ашиг сонирхолд нийцэж чадаж байгаа эсэхийг гол шалгуураа болгоно. Нэгэнт харилцаанаасаа уйдсан хилэнц өөр шинэ учралыг хайгаад эхлэхэд гайхах зүйлгүй.

 

Нум

Энэ ордын эрчүүд сайхан хувцасласан эмэгтэйчүүдэд татагддаг. Тэр тусмаа тухайн эмэгтэй хүн өөртөө таарсан ухаантай байвал түүнд татагдаж эхлэх болно. Харин нумууд хэтэрхий ухаалаг эсвэл ухаалаг болох гэж хэт дүр эсгэсэн эмэгтэйчүүдэд үнэн голоосоо дургүй.

loveart_3/Instagram

 

Матар

Матрууд хүчирхэг болон биеэ даасан шинжтэй эмэгтэйчүүдийг хамгийн үзэсгэлэнтэй гэж боддог. Өөрөөр хэлбэл тэд энэ төрлийн эмэгтэйг харилцаа, цаашлаад амьдралаа аваад явчих ухаантай хүмүүс гэж үзэх нь бий.

 

Хумх

Хумхын ордын эрчүүд илүү дутуу юм боддоггүй эмэгтэйчүүдэд дуртай байдаг. Тэдний хувьд эмэгтэй хүн гоо үзэсгэлэнтэй байх нь тийм ч чухал биш. Хумхууд хөгжилтэй, амархан уурладаг ч уур нь тэр дорхноо гарчихдаг эмэгтэйд татагддаг байна.

diskaksy/Instagram

Загас

Сэтгэл санаа болон оюун ухааны чадамж энэ ордын эрчүүдийн хувьд чухал байр суурь эзэлдэг. Загасны сонгосон эмэгтэй үргэлж материаллаг зүйлсийн талаар бодоод байж болохгүй. Мөн хэтэрхий ухаалаг байгаад ч хэрэггүй. Ер нь бол загасууд маш ухаалгаар сонголтоо хийдэг.

Таны зурхайн орд таарч байна уу? Та эхнэр, найз охиноо ингэж сонгосон уу? Бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.

20
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *