Хамгийн сүүлийн үеийн 10 нисэх онгоц

0

Нисэх онгоц нь тийрэлтэт хөдөлгүүр эсвэл сэнсээр урагш түлхэгдэн хөдөлдөг хөдөлгөөнгүй далавч бүхий нисэх хэрэгсэл юм. Сүүлийн жилүүдэд нисэх онгоцн үйлдвэрлэгч олон компаниуд гайхалтай загварлаг тийрэлтэт онгоцнуудыг бүтээж байна. Тэдгээр гайхалтай нисэх онгоцнууд нь технологийн гайхамшгууд юм. Доорх 10 гайхмаар нисдэг механизмууд нь 2014 онд танилцуулагджээ.

10. Pilatus PC-24

Сэнсэн хөдөлгүүрт нисэх онгоц үйлдвэрлэх олон арван жилийн туршлагатай Швейцарийн Pilatus Aircraft компаний энэ онгоц нь тус компаний анхны тийрэлтэт хөдөлгүүрт нисэх онгоц юм. Уг онгоцны дээд хурд 787 км/цаг хүрнэ.Хамгийн сүүлийн үеийн 10 нисэх онгоц 1 Хамгийн сүүлийн үеийн 10 нисэх онгоц 2 Хамгийн сүүлийн үеийн 10 нисэх онгоц 3

9. HondaJet

Автомашин үйлдвэрлэлийн ертөнцөд алдартай Японы Honda компаний бүтээл энэ онгоц нь хөнгөн, бат бөх карбон фибер нийлмэл бүтэцтэй их бие, далавчны цаана хөдөлгүүр суурилуулагдсан зэрэг шинэлэг давуу талуудтай.Хамгийн сүүлийн үеийн 10 нисэх онгоц 4 Хамгийн сүүлийн үеийн 10 нисэх онгоц 5

8. Gulfstream G600

Агаарын хөлөг үйлдвэрлэгч алдарт Gulfstream Aerospace компаний энэхүү нисэх онгоц нь том цонхнууд, тохилог суудлуудтай. Мөн сайжруулсан дэвшилтэт харилцаа холбооны систем зэрэг олон эерэг давуу талуудыг агуулжээ.Хамгийн сүүлийн үеийн 10 нисэх онгоц 6 Хамгийн сүүлийн үеийн 10 нисэх онгоц 7

7. Bombardier Global 6000

2014 онд Канадын Bombardier компани тансаг зэрэглэлийн хувийн тийрэлтэт онгоцоо танилцуулсан. 19 хүртэл тооны зорчигчдыг тээвэрлэх энэ онгоц 15,000 метр өндөрт хөөрч, 950 км/цаг хүртэл хурдална.Хамгийн сүүлийн үеийн 10 нисэх онгоц 8 Хамгийн сүүлийн үеийн 10 нисэх онгоц 9

6. Cessna Citation X

Агаарын хөлөг үйлдвэрлэлийн салбартаа алдартай Америкийн Cessna компаний тэргүүлэх зэргийн хувийн зах зээлд зориулан гаргасан энэ онгоц нь дэлхийн хамгийн хурдан иргэний агаарын тээврийн хөлөг бөгөөд 990 км/цаг хүртэл хурдалж, 15,000 метр өндөрт хөөрнө.Хамгийн сүүлийн үеийн 10 нисэх онгоц 10 Хамгийн сүүлийн үеийн 10 нисэх онгоц 11

5. Piaggio Avanti EVO

Италийн Piaggio Aero компани 2014 онд Avanti II-ынхоо шинэ хувилбар хос сэнсэн хөдөлгүүрт Avanti EVO хөлгөө танилцуулсан. 740 км/цаг хүртэл хурдлах энэ агаарын хөлөг 9 хүртэл тооны зорчигч тээвэрлэнэ.Хамгийн сүүлийн үеийн 10 нисэх онгоц 12 Хамгийн сүүлийн үеийн 10 нисэх онгоц 13

4. Dassault Falcon 8X

Францын агаарын тээврийн хөлөг үйлдвэрлэгч Dassault компани Швейцарийн Женев хотноо болсон нэгэн үйл явдлын үеэр шинэ тэргүүн зэргийн бүтээгдэхүүнээ танилцуулсан нь Falcon 8X байв. Энэхүү тийрэлтэт онгоц нь том кабин, 32 том цонхтой.Хамгийн сүүлийн үеийн 10 нисэх онгоц 14 Хамгийн сүүлийн үеийн 10 нисэх онгоц 15 Хамгийн сүүлийн үеийн 10 нисэх онгоц 16

3. Ixion

Technicon Design-ы энэхүү цонхгүй нисэх онгоц асар том дэлгэцээрээ дамжуулан зорчигчиддоо 360 хэмийн панорам дүрсийг харуулдаг. Онгоцны их биеийн гадна тал дахь камернууд энэ боломжийг олгодог. Камернуудад буусан тухайн үеийн бодит бичлэг дэлгэцэн дээр харагддаг байна.Хамгийн сүүлийн үеийн 10 нисэх онгоц 17 Хамгийн сүүлийн үеийн 10 нисэх онгоц 18 Хамгийн сүүлийн үеийн 10 нисэх онгоц 19 Хамгийн сүүлийн үеийн 10 нисэх онгоц 20

2. Lockheed Martin N+2 Supersonic Jet

Арилжааны дуунаас хурдан онгоц бүтээхээр ажиллаж байгаа Lockheed Martin компани 2014 онд амласан төслөө танилцуулсан нь N+2 байв. Зарим мэргэжилтнүүд дуунаас хурдан онгоц бүрэн ажиллагаатай болох хүртэл ахиад хэдэн жил байгаа гэж үзэж байгаа. Гэхдээ тус компани үүнийг боломжтой болгохын тулд НАСА зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.Хамгийн сүүлийн үеийн 10 нисэх онгоц 21 Хамгийн сүүлийн үеийн 10 нисэх онгоц 22

1. Spike Aerospace S-512 Supersonic Jet

Бостоны Spike Aerospace компани нь анхны дуунаас хурдан бизнесийн тийрэлтэт онгоцоо танилцуулсан. Зорчигчдод зориулсан цонхгүй ч гадаах камернууд нь онгоцны их биеийн дотор тал дахь матигар дэлгэцэнд гадаах дүрсийг шууд дамжуулдаг. Компаний мэдэгдэж байгаагаар энэ онгоц нь зав чөлөөгүй бизнесмэнүүдэд Нью Йоркоос Лондон хүртэл ердөө 3-хан цаг нисэх боломжийг олгох гэнэ.Хамгийн сүүлийн үеийн 10 нисэх онгоц 23

19
ХөөрхөнХөөрхөн
11
ГайхмаарГайхмаар
7
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. гайхалтай

    2019/05/13 at 17:15

    бүгд л гайхалтай юмаа

  2. ZOCHIN

    2021/01/30 at 13:33

    1,2 chin uildverlegdeegui ongots shdee. bas 3 aas busad ni ihenh ni 1990- 2000 onii ongotsnud bn ahhahaha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *