Оросын компани 18 каратын алтаар бүрсэн 20 кг жинтэй, цор ганц хувь “Playstation 5”-ыг бүтээжээ

0

Оросын “Caviar” компани алтан “iPhone” гар утас зарж борлуулдаг гэдгээрээ хүмүүсийн танил болсон. Тэд энэ удаа “PS5”-ыг алтаар бүржээ. Алтаар бүрсэн энэ “PS5”-ын хийц загвар тэр чигтээ өвөрмөц, содон болж чадсан байна. Өөрөөр хэлбэл гадны талыг нь 20 кг жин бүхий 18 каратын алтаар бүрсэн гэнэ.

ChoHic/Twitter

 

ChoHic/Twitter

“Caviar” компанийн албан ёсны сайтад уг “PS5”-ийг цор ганц хувь байх болно гэдгийг мэдэгджээ.

Алтан “PS5”-ийг 8 удаа давхарлаж бүрсэн бөгөөд ингэхдээ цэвэр алт ашиглажээ. Алтны хэмжээ дээр дурдсанчлан 20 кг болж байгаа гэнэ. Энэ бол үнэт эдлэл оролцуулан бүтээсэн гайхалтай бүтээл юм.

Гадна талыг нь алтаар бүрэхдээ үнэт эдлэлийн сүүлийн үеийн арга технологийг ашигласан бөгөөд өнгө, бүтцийг нь “PS5”-ийн модельд тохируулан хийжээ. Ингэхдээ дизайнерууд геомтерийн ер бусын дүрс хэлбэрийг загварт нь суулгач өгч, чулууг дүрсэлсэн байна. Тийм учраас энэхүү тоглоомын консулийг “Golden Rock” гэж нэрлэжээ.

Caviar

 

Caviar

Одоогоор хэдэн төгрөгөөр худалдаалах нь тодорхойгүй байгаа гэнэ. Харин уг консолын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж буй хүмүүс сонирхсон зүйлсээ асууж болох юм байна.

Ойролцоогоор үнэлж үзэхэд 1 кг 18 каратын алтны үнэ 45,000 ам.долларын үнэтэй байдаг ажээ.

14
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ган Тулга

    2021/01/06 at 16:51

    hed we zarhiimuu !!!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *