Гэр цэвэрлэгээний 7 лайфхак: хүнсний бүтээгдэхүүний тусламжтайгаар гэрээ цэвэрхэн байлгацгаая

3

Гэр – бидний цайз л гэсэн үг. Харин цэвэрхэн гэр – эрүүл бөгөөд тав тухтай амьдрах нөхцөл болно. Гэрийн ариун цэврийг сахихад заавал их мөнгө зарцуулах шаардлагагүй. Зарим нэг сэргэлэн гэрийн эзэгтэй нар ахуйн хэрэглээндээ жирийн хүсний бүтээгдэхүүн ч хэрэглэж байна.

За ингээд гэрийн эзэгтэй танд гэрийн эцэс төгсгөлгүй цэвэрлэгээний хүнд ажлыг хөнгөвчлөх, бас багагүй мөнгө хэмнэхэд туслах хэд хэдэн лайфхакыг танилцуулъя.

1. Эвгүй үнэрийг кофегоор дарна

Кофены шаарыг хаях гэж яарсны хэрэггүй – эвгүй үнэрийг үр дүнтэй дардаг юм. Кофены шаарыг хогийн савны ёроолд хийж болно эсвэл махны модоо зүлгэж эвгүй үнэрийг дарна. Хэрвээ машин эсвэл тасалгаанаас эвгүй үнэр үнэртээд байвал кофены үрийг зузаан даавуунд хийж энд тэнд өлгөөрэй. Гэрээс тань нэг хэсэгтээ кофены анхилуун үнэр түгэх болно.

 

2. Гадилын хальсаар ургамлын навчны өнгийг сэргээнэ

Гадилд хэрэггүй зүйл гэж огт байхгүй. Зөвхөн амттай, шим тэжээлтэй байгаад зогсохгүй, хальсыг нь ч гэсэн ахуйн хэрэглээндээ ашиглаж болно. Хэрвээ та тасалгааны цэцэг сонирхдог нэгэн бөгөөд хайртай ургамлын чинь навч тоосондоо даруулж өнгөө алдсан бол гадилын хальсны дотор хэсгээр зөөлөн арчаарай. Навч гялалзсан өнгөө удаан хадгална. Бас хальсыг байгалийн гаралтай бордоо болгон ашигласан ч болно.

 

3. Чидун жимсний тосоор модон тавилгаа гялалзуул

Хайртай модон тавилга өнгөө алдсан эсвэл энд тэндээ зураастай болсон бол – чидун жимсний тос таныг аварна. Хэдхэн дусал байхад л таны хайртай тавилга шинэ мэт л гялалзана даа.

 

4. Түүхий төмс арьсан эдлэлийг сэргээнэ

Төмсийг гоо сайхны арчилгаанд өргөн ашигладгийг гэрийн эзэгтэй нар сайн мэдэж байгаа. Гэхдээ арьсан эдлэлийн өнгийг сэргээдэг гэдгийг харин тэр болгон мэдэхгүй. Арьсан гутлын өнгийг сэргээх эсвэл жижиг зураасуудыг арилгахын  тулд – тал түүхий төмсөөр арчихад л хангалттай. Дараа нь гутлын тусгай тосоор тослоорой.

 

5. Хар перец хувцасны өнгийг хадгална

Угаалгын явцад хувцас өөрийн эрхгүй өнгөө алдаж эхэлдэг. Энэхүү асуудлаас зайлсхийхийн тулд угаалгын нунтагтайгаа цуг чимх перец угаалгын машиндаа хийгээрэй. Таны хувцасны шкаф өнгөлөг хувцсаар баялаг байг.

 

6. Ус зайлуулах хоолойг сод, уксусаар цэвэрлэх

Усны хоолой бөглөрсөн бол – сандрах хэрэггүй. Хоолой руугаа тал 1 стакан хүнсний сод хийгээд дээрээс нь уксус гоожуул. Хагас цагийн дотор явагдах химийн урвал жижиг бөглөрлийг эсвэл эвгүй үнэрийг үр дүнтэй дарна.

 

7. Шүршүүрийн бөглөрлийг укусураар гаргана

Шүршүүрийн гоожуурын хэсэг өнгөө алдаж нүхнүүд нь бөглөрсөн бол уксусаар дүүргэсэн гялгар уут углаарай. Хагас цагийн дараа таны шүршүүр шинэ юм шиг л ажиллана.

Та гэрийн ариун цэвэр сахихад туслах хэмнэлттэй өөр ямар арга мэдэх вэ? Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

10
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *