Хүүхдийг бөөснөөс хэрхэн хурдан салгах вэ? Бөөсийг нэг мөр устгах хүмүүсийн тэр болгон мэддэггүй аргууд

14

Хэн ч хэзээ ч бөөстөж болно, гэхдээ хүүхдүүдэд илүү их илэрдэг. Байнга толгойгоо угааж байсан ч гэсэн, мөн гэрийн цэвэрлэгээ ариутгал өндөр байсан ч гэсэн хүүхэд бөөстөх тохиолдол их. Үүнд хүүхэд хаана амьдардаг, хаана тоглодог, хаана сурдаг зэрэг нь шалтгаалахгүй.

Бөөсний шинж тэмдэг

Хамгийн түгээмэл шинж тэмдэг – загатнах. Хүүхэд шилэн хүзүү эсвэл чихнийхээ араар маажиж эхэлнэ. Бөөс байгаа эсэхийг шалгахын тулд үсийг нь сайтар үзээрэй. Хүүхдээ гэрэлтэй газар суулгаад шалга. Амьд бөөсийг олж харахад амаргүй, харин бөөсний авгалдайг амархан ялгаж харж болно – жижигхэн цагаан эсвэл шаргал-бор будаа шиг зүйл үсний уганд наалдсан байдаг.

 

Бөөстэй хэрхэн тэмцэх вэ?

Бөөсний эсрэг үйлчилгээтэй тусгай бэлдмэлийг эмийн сангаас авч хэрэглэх нь зүйтэй. Хэрэглэх зааврыг чанд баримтална, хүүхэд өөрөө дур мэдэн бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно. Керосин, бензин, мөн амьтны арьс арчилгааны бодис хэрэглэхийг эрс хориглоно.

 

Бөөс арилгах эфирийн тос

1. Цайны модны тос

Цайны модны тос нь бөөсийг үр дүнтэйгээр устгаж байгааг хэд хэдэн удаагийн судалгаагаар баталжээ. Уг тосонд агуулагдаж байгаа хоёр ч бодис ариутгах үйлчилгээтэй, зөвхөн хортон шавьжийг устгаад зогсохгүй авгалдайг ч мөн устгах чадалтай. 3-5 дусал цайны модны тосыг багахан шампуньтай холино. Мөн 3 х.х чидун жимсний тосыг 1 ц.х цайны модны тостой холиод үсэндээ түрхэнэ. Дараа нь толгойгоо угаагаарай.

 

2. Маргозийн тос

Бөөстэй маргозийн тос үр дүнтэй тэмцдэг. 8-10 дуслыг шампуньдаа нэмж холиод хуйхандаа түрхэж 20 минут байлгана. Болгоомжтой байх: тосны үнэр маш хурц шүү.

 

3. Лавандын тос

Энэ тос бөөсийг л устгахаас бус авгалдайг устахгүй. 2 дусал усыг 10 мл усанд хийж уусмалаар долоо хоногт нэг удаа угаана. Курс эмчилгээ 3 долоо хоног үргэлжилнэ.

 

Гэрийн нөхцөлд бөөстэй тэмцэх арга

Мөн уксус маш үр дүнтэй. Уксусыг устай адил хэмжээгээр холиод үсээ зайлна. Илүү үр дүнтэй эмчилгээ хийхийг хүсвэл уксусыг тостой холиорой.

  • 2 х.х алимны уксусыг 1 стакан устай холино.
  • Устай уксусанд тос хийхээс өмнө багахан (1 ц.х) чидун жимсний тос бүлээсгэнэ.
  • Тосоо уксустай усанд хийж сайтар хутгана. Тосны жижиг бөмбөлгүүд усанд уустал хутгаарай. Шүршдэг саванд уусмалаа хийнэ.
  • Үсэндээ цацаж шүршээд хуйхандаа иллэг хийнэ. Нэг цаг байлгана. Үсээ шампуниар угаагаад тусгай нарийн ширхэгтэй самаар самнана.

Авгалдайг хуйхнаас бүрэн салгахад тусгай нарийн ширхэгтэй самаар самнавал үр дүнтэй. Эмийн сангуудаар зарагдахаас гадна интернетээр захиалаад авч болно. Самны бүтэц нь нарийн учраас завсраар нь бөөс эсвэл авгалдай үлддэггүй.

Хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай. Хэнд ч хэрэг болж мэднэ шүү. Бусдад хэрэгтэй зүйл хийцгээе л дээ.

110
ТэнэглэлТэнэглэл
80
ГоёГоё
48
БахархмаарБахархмаар
45
ГайхмаарГайхмаар
44
ХарамсалтайХарамсалтай
21
БурууБуруу
18
ХөөрхөнХөөрхөн
16
Ха ХаХа Ха
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Chimeddorj Otgontsetseg

    Chimeddorj Otgontsetseg

    2018/10/21 at 16:30

    odo tsagt iim amitan baidgimu huvtsasni buus l gj bga bh kk

  2. Arta Sana

    Arta Sana

    2018/10/21 at 17:13

    Tolgoig n sain shamponoor ugaagaad daraa n tolgoi deer n saladand/hoolond hiideg maineziig bituu turheed 5-6 tsag bolgood ugaachihaar sain arilna. Baruunii eruul zuichidiin shildeg arga n. MAineziig tolgoind bituu nyalchihaar us ba huihiig gemteehgui ba gol n buusiig bituu zuurmagaar amisgaliig n buteej ustgah arga yum.

  3. iim hurhun aimtang alj yaahnuu

  4. Ono Baldandorj

    Ono Baldandorj

    2018/10/21 at 19:29

    Монос малгай оруулж ирсэн байна лээ.Толгойдоо өмсөөд л устгана.

  5. Миша Болд

    Миша Болд

    2018/10/21 at 22:03

    Buus gedeg yum odoo baidag yum uu?

  6. Oyunchimeg Mantsui

    Oyunchimeg Mantsui

    2018/10/22 at 02:31

    pee 132 bas bdag l yum bh daa hnmm?

  7. Зочин

    2023/03/29 at 01:01

    Бөөс гадуур их байгаа юм байнаа. Өнгөрсөн жил нэг үсчин эгч Орчлон сургуульд бөөс гарчээ гэхээр нь их гайхаад л өнгөрсөн юм. Тэгсэн энэ жил хүүхэд дээрээ харлаа. Амьдардаг орчин, эрүүл ахуй хамаагүй бололтой. Анх удаа харлаа бурхан минь. Гаднаас орж ирж байгаа үстэй хувцас, үсний боолтноос гарч ирдэг гэнэ. Угаадаг тусгай шампунь байдаг юм байна. Охин хүүхэд илүү их өртөж байна гэсэн шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *