Дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг сайжруулах энгийн дасгалууд

4

“Таны дотоод шүүрлийн булчирхай – бие махбодь болон сэтгэл санааны эрүүл мэндийн манаач, хамгаалагч юм. Эдгээрийн шүүрэл нь цусан дахь химийн орцыг тодорхойлдог, харин цус нь юуны түрүүнд таны эрүүл мэндийг тодорхойлно. Жишээ нь, бамбай булчирхайн дааврын дутагдал нь таныг тэвчээргүй болгож тайван бус байдлыг тань эвддэг. Өөрийнхөө дотоод сэтгэлийг тайван байлгахын тулд та өөртөө саад болох бус харин туслах ёстойг мэддэг үү? Одооноос эхэлж дотоод шүүрлийн булчирхайн системийг бэлд, нас, өвчин, ядаргаа таны сэтгэл санааг бүү эвдэг” Йоги Бхажан.

Дотоод шүүрлийн булчирхайн системийг дэмжих 8 дасгал

1. Дээшээ харан хэвтээд өвдгөөрөө хөлөө хэрээслэнэ. Гуяа хоёр тийш хөдөлгөхийг хичээ, энэ үед толгой болон биеийн дээд хэсэг, хөлийн ул байрнаасаа хөдлөхгүй байх ёстой.

Хөдөлгөөнийг аажим, жигд гүйцэтгэхийг хичээ, өгзөг дээрээ ачааллыг авахгүй, тулахгүй.

Дасгалын нууц юунд оршино вэ гэвэл бэлхүүс орчмын булчинг чангалж хөдөлгөөнийг дэмжиж өгч байгаа юм. Дасгалыг гүйцэтгэх хугацаа 2,5 мин.

2. Нуруугаараа дээш харан хэвтээд хөлөө 900 өнцгөөр шулуун өргөөрэй.

Хөл тус бүрээр тойрог зурж байгаа мэтээр эргүүлнэ, хоёр хөл цугтаа зэрэг эргэлдэх ёстой. Дасгалыг хийх хугацаа 30 мин.

Байрлалын үр дүн: бэлхүүс орчмын цусан хангамжийг сайжруулна, өндгөвчний үйл ажиллагааг дэмжинэ. Эмэгтэйчүүд уг дасгалыг өдөр тутам хийж заншвал сайн.

3. Нуруугаар дээш харан хэвтээд: хөлөө нийлүүлж цугт нь цагийн зүүний дагуу 30 минут орчим эргүүлнэ.

Хөлөө буулгалгүйгээр гараа дээш өргөөд хөлтэйгөө цуг эргүүлнэ.

Эхлээд цагийн зүүний дагуу 21 удаа, дараа нь цагийн зүүний эсрэг чиглэлд 21 удаа. Гар, хөлөө буулгаад 3 минут орчим амраарай.

Уг дасгал нь бэлхүүс орчим эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулж идэвхжүүлнэ, мөн залуу насаа хадгалахад тусалдаг.

. Дээш харан хэвтээд биеийн дээд хэсэг болон хөлөө өргөнө, гараа өгзөгнийхөө дор байрлуулаарай. Биеийг хажуугаас харахад завийг санагдуулах ёстой. Энэ байрлалд 30 секунд орчим байна.

. Дараа нь хамраараа өвдгөндөө хүрээд бэлтгэл байдалдаа буюу завь байрлалдаа эргэж орно. Дасгалыг хөлөө өргөж буулган 2,5 минутын хугацаанд хийнэ.

(Дасгалыг хүндрүүлсэн хувилбар – хамраараа өвдгөндөө хүрснийхээ дараа нуруугаараа хэвтэх)

Дасгал нь тархины үйл ажиллагааг сайжруулна.

5. Хөлөө өргөөд бага зэрэг урагшаа бөгтийнө. Гарын алгаараа шаланд хүрээд өвдгөө бага зэрэг нугална. Зүүн гар болон баруун хөлөө нэгэн зэрэг өргөөд дараа нь буулгана, ээлжлээд баруун гар болон зүүн хөлөө өргөнө.

Гар, хөлөө ээлжлэн 3 минутын турш өргөж дасгалыг гүйцэтгэнэ.

Уг дасгал нь цусны эргэлтийг идэвхжүүлнэ, гуя болон өгзөгний булчинг сунгана, тархины баруун болон зүүн хэсгийн үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ, мэдрэлийн системийг сайжруулна.

6. Шалан дээр завилж суугаад гараа цээжнийхээ төвд авчирна, гарын нэг алга дээр нөгөө алгыг байрлуулна. Их биеэ баруунаас зүүн тийш 4,5 минутын турш эргүүлнэ.

Дасгал нь элэг цэвэрлэхэд тусална.

 

7. Босож нүдээ аниад бүжиглээрэй. Танд таалагдсан хөдөлгөөнийг л хий, дуу хөгжмийн хувьд ямар ч хэмнэлтэй байж болно. Хамгийн гол нь бүжиглэж байхдаа тэнцвэрээ хадгалаарай.

Бүжиглэж байхдаа нүдээ нээхгүй. Дэлхий тэр аяараа таныг даган бүжиглэж байна гэж төсөөл – энэ бол бясалгалын нэг хувилбар. 9,5 минут бүжиглэнэ.

8. Шалан дээр завилж суугаад гараа толгойн дээрээ өргөөд хуруугаараа хэрээслээрэй. Аль болох дээшилсээр байна. Дараа нь гар болон их биеэрээ тойрог зурна (баруунаас зүүн)

1 минутын турш хийнэ. Дасгал нь нуруу нугас болон мэдрэлийн систем эерэг нөлөө үзүүлнэ.

10
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *