Таны сонгосон сүлд амьтан (тотем) таны сэтгэлийн тэнхээг илэрхийлэх болно. Өөрийгөө сонжоод үзээрэй!

4

Сүлд амьтдыг индиан овог болон эртний өөр бусад овог аймгууд шашин шүтлэг эсвэл өөрсдийн овгийн бэлгэ тэмдэг болгон ашиглаж иржээ. Сүлд амьтан бүхий л талаараа эзнээ хамгаалах ёстой гэж үзнэ.

Зургийг хараад хамгаас их таалагдаж байгаа сүлд амьтныг сонгоно уу. Удаан бодож цаг үрэх хэрэггүй шүү.

Сүлд амьтан 1 – Шар шувуу

Сүлд амьтнаар та шар шувууг сонгосон бол та маш тайван бөгөөд тогтвор суурьшилтай хүн гэж үзнэ. Байгалиасаа шар шувуу нь харанхуйд харж чаддаг: та ч мөн адил – та худал хуурмагийг ялгаж харж чадна.

Та үе тэнгийнхнийгээ бодвол илүү хэрсүү, амьдралын ухаан суусан нэгэн ажээ.

 

Сүлд амьтан 2 – Бүргэд

Сүлд амьтнаар бүргэд шувуу сонгосон бол та өндөр амбицтай хүн. Та дээш ахих хүсэлтэй, өндөрт хүрэхийн тулд бүхнээ зориулна.

Та – амжилтад тэмүүлдэг нэгэн, ямар ч үнээр хамаагүй зорьсондоо хүрнэ.

Бүргэдийн сэтгэлийн тэнхээ – зүрхэнд дүрэлзэн асах гал дөл. Та бүргэд шиг л бусдын дээгүүр дүүлэн нисэх хүсэлтэй.

 

Сүлд амьтан 3 – Бух

Хэрвээ таны сүлд амьтан бух бол та уян сэтгэлтэй, аюулын өмнө эр зоригоо гаргаж чадах нэгэн.

Гэхдээ таны эр зориг, хүчийг тэр болгон үнэлэхгүй. Та хүчээ зөвхөн нэн шаардлагатай үед л ил гаргана, тэр болтол даруу зангаа гарган явдаг. Таны хүлээцтэй зан – таныг илэрхийлэх үндсэн шинж мөн.

 

Сүлд амьтан 4 – Баавгай

Хэрвээ та баавгайг сонгосон бол нэвтрэн орсон хамт олныг та чадварлаг удирдаж чадна, таны биеэ авч яваа байдал бусдын хүндэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлнэ.

Бусад нь айдас тээж явахад баавгай хүч, эр зоригоо гаргахад байнга бэлэн байдаг. Бусдын хийхээс зайлсхийсэн аливаа зүйлийг санаачлагадаа авахад бэлэн.

 

Сүлд амьтан 5 – Чоно

Хэрвээ та чоно сонгохоор шийдсэн бол – давтагдашгүй, гайхалтай хувь хүн байна.

Та ганцаардмал, гэхдээ найз нөхдийнхөө туслалцаа дэмжлэгт найдаж явдаг. Та бусад сүлд амьтдын сүлд амьтан болж чадна.

Таныг тэр болгон сайн ойлгохгүй. Танд нууц хэвээр үлдэх хувь хүний зан чанар бусдын анхаарлыг татсаар байх ажээ.

Таны сэтгэлийн тэнхээ – хүний муу муухайг илрүүлэх чадвар буюу яг л номын гүнд орсон мэт бүгдийг олж харж чаддаг.

22
ХөөрхөнХөөрхөн
8
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Нараа Нараа

    Нараа Нараа

    2018/10/21 at 20:39

    Bi zoniig shutdeg

  2. Naranchimeg Bayanbat

    Naranchimeg Bayanbat

    2018/10/21 at 21:17

    shar shuvuu

  3. Naranbadrah Baagii

    Naranbadrah Baagii

    2018/10/22 at 04:05

  4. Otgonoo Otgoo

    Otgonoo Otgoo

    2018/10/22 at 04:22

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *