Энэ бараг л ид шид гэсэн үг: Дараах 7 зөвлөгөөг хэрэгжүүлснээр та хувцасны тусламжтайгаар илүүдэл жингээ нууж чадна

2

Та урьд өмнө дэлгүүр хэсэх эмэгтэйчүүдийн хувьд стрессээс хол, идэвхтэй байхад нь хамгийн ихээр нөлөөлдөг гол хүчин зүйл болохыг сонсож байсан уу? Заримдаа дэлгүүр хэсэх нь тааламжгүй нөхцөл байдал болж хувирдаг, хэрэв та өөртөө ямар хувцас төгс зохицохыг мэдэхгүй үед шүү дээ. Бидний сонгож өмсөж буй хувцас биеийн өө сэвийг далдлах, өөртөө итгэлтэй байхад туслах гэх мэт давуу талуудыг бий болгох нь чухал. Гэхдээ үүний зэрэгцээ, бид буруу хувцас сонгож өмсөх юм бол, том, галбиргүй бас эв хавгүй харагдуулах болно.

Хэрэв та хэвлий орчим болон харвин хэсгээрээ илүүдэл жинтэй бол, зөв хувцас сонгож, эдгээр сул талаа далдлах боломжтой! Тэгэхээр бид танд дараагийн удаа дэлгүүр хэсэхэд чинь хэрэг болох, таныг төгс харагдуулах зарим нэг аргуудаас хэлж өгье!

1. Дотуур хувцас

Дотуур хувцсаа зөв сонгож өмсөх нь хамгийн чухалд тооцогдоно. Таны хөхний даруулга хөхний чинь хэлбэрт яг таарахаас гадна багадах юм уу, эсвэл томдоогүй гэж найдъя. Доод хэсэг өргөн эсвэл биеийн хэмжээгээр өөрөө сунадаг даавуун материалтайг нь сонгоорой. Та дотуур хувцсаа хэр зэрэг зөв сонгосон эсэхээс хамаарч, гадуур хувцас чинь хэрхэн зохимжтой харагдахад шууд нөлөөлнө.

Venus Angel / Shutterstock.com

 

2. Топ

Дэгжин загвартай топ болон даашинзууд доошоо өргөн, унжсан байх тусмаа өөхлөг хэвлийг далдалж чаддаг. Та аль болох хэлхгэр, өргөн загвартай хувцас сонгох юм уу эсвэл сул, чөлөөтэй загварын хувцас сонгож, өмсөөрэй. Бариу загвартайгаас хэд дахин илүү таны илүүдэл жинг далдална.

staras / Shutterstock.com

 

3. Сорочкан цамц

Сорочкан цамцны сонголт ч бас чухал! Доод хэсгээр өргөн загвартай байх тусам, таны биеийн өө сэвийг сайн нуух боломжтой.

popcorner / Shutterstock.com

 

4. Бүс

Бүсний сонголтонд болгоомжтой хандаарай: Хэвлийн өөхийг нууж, далдлахад чухал нөлөө үзүүлнэ! Тийм ч сул биш загвартай бүс сонгож, сул загварын хувцастай хослуулан өмсөх юм бол, хэвлий орчмоороо жин ихтэй харагдахгүй.

girlwithcurves / Instagram

 

5. Өнгө

Бараан өнгө таныг хамаагүй илүү гоолиг харагдуулах учир энэ аргыг мэдээд аваарай. Хэрэв та хэтэрхий хар бараан болон бор өнгийн хувцас өмсөхийг хүсэхгүй байвал, бүсэлхий орчмоороо заавал хар өнгөтэй хувцас өмсөх хэрэгтэй. Хурц, тод өнгөний хувцаснууд дээд эсвэл доод хэсгээр байж болно.

Rudo film / Shutterstock.com

 

6. Хээ болон даавуу

Таны өнгө үзэмжинд хээнүүд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хөндлөн, хэвтээ хээнүүд хүнийг илүү жин ихтэй харагдуулдаг бол, босоо хээ болон хэлхгэр даавууны материал гоолиг харагдуулна. Сатин, полэфирийн синтетик болон эластан материалаар хийсэн хувцаснууд өмсөх хэрэггүй.

5ociq / Shutterstock.com

 

7. Тохирсон размер

Хэрэв хувцас хэтэрхий бариу байх юм бол тохиромжгүй. Зогсож байх үед асуудалгүй харагдаж болох ч, суух үед та тав тухгүй байдлыг мэдрэх болно.

saltodemata / Shutterstock.com

“GIRLS WITH CURVES”-ийг үүсгэн байгуулагч, дизайнер Tanesha Awasthi хөвсгөр охид, бүсгүйчүүд гоёмсог, хээнцэр загвартай хувцсаар хэрхэн биеийн өөг нуух боломжтой болохыг олж тогтоожээ.

girlwithcurves / Instagram

Тэр хөвсгөр эмэгтэйчүүдэд зориулсан хувцас бүтээсэн бөгөөд мөн биеийнхээ өөг хэрхэн далдлах талаар зөвлөгөөнүүдийг боловсруулсан байна.

girlwithcurves / Instagram

Цээжнийхээ доор бүс зүүж, трапец байдалтай сулхан хувцсаа тавих нь сайн далдлалт бөгөөд хээнүүд чухал гэдгийг хэрхэвч мартаж болохгүй.

girlwithcurves / Instagram

Дээрх зөвлөгөөнүүд бүгд биднийг гоё, сайхан харагдахад чиглэгдсэн гэдгийг санаарай! Дэлгүүр хэсэхийн ач тусыг өөрийн биеэр мэдэрч, үргэлж гоо үзэсгэлэнтэй яваарай гэж бүсгүйчүүддээ хандаж хэлье.

10
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2019/09/06 at 14:52

    Oyuka Oyuka

  2. Moogii Gantogtoh

    Moogii Gantogtoh

    2019/09/06 at 14:59

    SS!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *