Үгсийн дайн өдөөсөн Miley Cyrus, Katy Perry нарын үнсэлт

0

Үгсийн дайн өдөөсөн Miley Cyrus, Katy Perry нарын үнсэлтДуучин Katy Perry гурван долоо хоног орчмын өмнө Лос-Анжелест болсон Miley Cyrus-ын Bangerz аялан тоглолтыг үзэж суужээ. Этгээд үйлдлээрээ олны анхаарлыг татдаг залуу дуучин бүсгүй элдэв содон үйлдлүүдээ хийхийн хамт дуулах зуураа Katy Perry-г тайзны өмнө урьсан байна. Энэ урилгатай хамт урьдчилан төлөвлөгдөөгүй үнсэлт болсон нь үгсийн дайн үүсгээд байгаа аж. Гар утас, камер тэргүүтнээр ‘зэвсэглэсэн’ шүтэн бишрэгчдийнхээ өмнө бие биенийгээ үнссэн поп оддын үнсэлтийн талаар хүмүүс шуугиж байна. Харин өнгөрсөн долоо хоногт Seven сувгийн Sunrise хөтөлбөрт оролцсон Perry энэхүү үнсэлтэнд ямар нэгэн хүсэл агуулагдаагүй, зүгээр л хацар дээрх нөхөрсөг үнсэлт байсан гэжээ. Мөн “Тэр толгойгоо илүү ойртуулахыг хүссэн ч би хойшоо болчихсон. Тэнд хэл байсан гэдгийг бурхан мэдэж байгаа.” гэж хэлсний хариуг Cyrus Твиттер дээрээ өгсөн байна. Miley өөрийн Твиттер дээрээ дараах үгийг бичиж үлдээжээ. “Бүсгүй минь чи хэлний тухайд санаа зовж байгаа бол чиний экс чинь экс байгаа нь сайн хэрэг. Учир нь бид тэнд … байсан гэдгийг хоёулаа мэдэж байсан.” гэсэн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Нэр *

    2014/04/08 at 00:43

    Сэтгэгдэл *

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *