Ийстерийн өдрийн гол чимэглэл болсон гоёмсог өндөгнүүд [35 зураг]

0

Ийстерийн өдрийн гол чимэглэл болсон гоёмсог өндөгнүүд [35 зураг]


Өчигдөр буюу 2012 оны 4-р сарын 15-ны өдөр Христийн баяруудын хамгийн дээд баяр болох Ийстерийн өдрийг Дэлхийн Христийн шашинт улс орнууд тэмдэглэн өнгөрүүллээ. Загалмайд цовдлуулсан Есүс Христийн дахин сэргэлтийг дурсан тэмдэглэдэг энэ өдрийг Дэлхийн янз бүрийн соёл, уламжлалтай ард түмнүүд өөр өөрөөр тэмдэглэх боловч энэ баярын гол билэг тэмдэг нь хаана ч адилхан өндөг байдаг билээ. Хүмүүс бие биедээ өнгө өнгөөр будаж чимэглэсэн өндөгнүүд бэлэглэхээс гадна гэр орон, байшин сууц, гудамж талбай, худалдаа үйлчилгээний газрууд өндгөөр чимэглэгддэг.

Болгарын Софи хотын төвийн яармагт худалдаалагдаж байгаа гараар будаж чимэглэсэн Ийстерийн өндөгнүүд. (Oleg Popov / Reuters)

Софи хотын төвийн яармагт худалдаалагдаж байгаа гараар будаж чимэглэсэн Ийстерийн өндөгнүүд. (Oleg Popov / Reuters)

Бельгийн Антверп хот. Ийстеийн өдөрт зориулагдсан шоколадан өндөг. (© Thierry Roge / Reuters)

Бүхэл бүтэн цогц болон чимэглэгдсэн гайхалтай өндөг. (© Thierry Roge / Reuters)

Энэхүү шоколадан урлагийн бүтээлийг Бельгийн Доминик Персун чихрийн үйлдвэрт хийжээ. (© Thierry Roge / Reuters)

Бельгийн чихрийн үйлдвэр Доминик Персунд сайн чанарын шоколадаар хийсэн хөгжилтэй бяцхан хамартай өндөгнүүд. (© Thierry Roge / Reuters)

Унгарын Секешфехервар хот. Йозеф Кошпек Унгарын эртний уламжлалын дагуу морины бяцхан төмөр тахаар чимэглэсэн өндөгнүүдийг харуулж байна. (© Laszlo Balogh / Reuters)

Морины тахыг аз жаргал авчирдаг гэж үздэг. (© Laszlo Balogh / Reuters)

Бельгийн чихрийн үйлдвэрт бүтээгдсэн аварга том шоколадан өндөг

Шоколадан өндөг

Унгарын Секешфехерварт Ийстерийн Ням гаригийн өмнө авсан зураг. Йозеф Кошпек өндгийг морины бяцхан төмөр тахаар чимэглэж байна.(© Laszlo Balogh / Reuters)

Буэнос Айресын амьтны хүрээлэн. Шимпанзе сармагчин торон дотроо Ийстерийн өндөг харж байна. (© Enrique Marcarian / Reuters)

Гүржийн Тибилист Ийстерийн өндөг будаж байгаа хүүхдүүд. (© David Mdzinarishvili / Reuters)

Словень, Adlesici-д өндөг будаж байгаа эмэгтэй. (© Srdjan Zivulovic / Reuters)

Словений Adlesici-д модонд өлгөөтэй байгаа Ийстерийн өндөгнүүд. (© Srdjan Zivulovic / Reuters)

Мод чимэглэхээр бэлтгэж, будаж чимэглэсэн өндөгнүүд. (© Srdjan Zivulovic / Reuters)

Киевийн Киев-Печерский Лаврын ойролцоо Ийстерийн өндөгнүүдээр хийсэн бөөрөнхий хэлбэрийн баримал. (© Konstantin Chernichkin / Reuters)

Киевийн Киев-Печерский Лаврын ойролцоо Ийстерийн өндөгнүүдээр хийсэн бөөрөнхий хэлбэрийн баримал. (© Konstantin Chernichkin / Reuters)

Ливаны залуу Христийн шашинтан Сейнт Жоржийн сүмд үйлчилснийхээ дараа хүлээн авсан Ийстерийн өндгөө харуулж байна. © Jamal Saidi / Reuters

Санкт-Петрбургт хотын урчуудын будаж янзалсан аварга том Ийстерийн өндөгний дэргэдүүр явж байгаа охин. (© Alexander Demianchuk / Reuters)

Митровиц дахь Сербийн сүмд Ийстерийн баярын өдрөөр өндөгний хальс цэвэрлэж байгаа Косовогийн Серби иргэн. © Hazir Reka / Reuters

Прагийн Староместскийн талбайд аварга том Ийстерийн өндөг будаж байгаа эмэгтэй. (© David W Cerny / Reuters)

Австрийн баруун хэсэг дэх Инсбрук хотын зах дээр зарагдаж байгаа будсан Ийстерийн өндөгнүүд. (© Dominic Ebenbichler / Reuters)

Германы Бад-Тёльцед Ийстерийн өдөрт зориулан гаргасан зах дээр худалдаалагдаж байгаа Ийстерийн будагдсан өндөгнүүд. (© Michael Dalder / Reuters)

Германы Бад-Тёльцед Ийстерийн өдөрт зориулан гаргасан зах дээр худалдаалагдаж байгаа Ийстерийн будагдсан өндөгнүүд. (© Michael Dalder / Reuters)

Бад-Тельцийн зах дээр мэргэжлийн зураачид болон сонирхогчдын будаж чимэглэсэн Ийстерийн өндөгнүүд зарагдаж байна. (© Michael Dalder / Reuters)

Австрийн баруун хэсэг дэх Инсбрук хотын зах дээр зарагдаж байгаа будсан Ийстерийн өндөгнүүд. (© Dominic Ebenbichler / Reuters)

Германы Шлайф хотын зах дээрх гараар будаж чимсэн өндөгнүүд. (© Tobias Schwarz / Reuters)

Австрийн баруун хэсэг дэх Инсбрук хотын зах дээр зарагдаж байгаа будсан Ийстерийн өндөгнүүд. (© Dominic Ebenbichler / Reuters)

Австрийн Венн хотын Ийстерийн зах дээр худалдаалагдаж байгаа баярын ширээг чимэглэхээр будагдсан Ийстерийн өндөгнүүд. (© Heinz-Peter Bader / Reuters)

Словений Vrhnika хотод дэлгэгдсэн Ийстерийн чамин чимэглэл бүхийн өндөгнүүд. © Srdjan Zivulovic / Reuters

Веннд Христийн дахин сэргэлтийн өдрийн өмнөх өдөр Ийстерийн уламжлалт зах дээр худалдаалагдаж байгаа цохны дүрстэйгээр чимэглэгдсэн Ийстерийн өндөгнүүд. (© Heinz-Peter Bader / Reuters)

Веннд гэр чимэглэхэд зориулагдан будаж чимэглэсэн Ийстерийн өндөгнүүдийг зах дээр худалдаалж байна. (© Heinz-Peter Bader / Reuters)

Румыний Бухарестийн зах дээр худалдаалагдаж байгаа гараар будаж чимэглэсэн өндөгнүүд.(© Bogdan Cristel / Reuters)

Софи хотын зах дээр худалдаалагдаж байгаа гараар будсан Ийстерийн өндөгнүүд. (Oleg Popov / Reuters)

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Mongolhh

    2012/04/16 at 13:58

    dajguil yum

  2. jerry-man

    2012/04/16 at 14:26

    nice2

  3. StoRm-mN

    2012/04/16 at 15:05

    goy haradjina shuu

  4. gsbt

    2012/04/16 at 19:30

    ene odoo garig anduursan medeelel baina daa!!!!

  5. Зочин

    2012/04/16 at 20:31

    goy bnoo bs avyas shuu

  6. BEK_KKK

    2012/04/17 at 10:21

    oolkon

  7. SoL0

    2012/04/17 at 19:45

    goy haragdjiin shv

  8. 6yM644

    2012/04/17 at 19:53

    goy ymoo

  9. MuTe

    2012/05/30 at 21:25

    энэ ч бас авъяас шаардсан зүйл байна даа гэхдээ энэ баярыг сайн мэдэхгүй юм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *