Дэлхийн хамгийн эгц гудамж – Baldwin Street [20 зураг]

0

Дэлхийн хамгийн эгц гудамж - Baldwin Street [20 зураг]


Шинэ Зеландын Өмнөд арал дээр орших хоёр дахь том хот Dunedin хотноо Дэлхийн хамгийн эгц гудамж гэсэн тодотголтой нэгэн гудамж байдаг байна. Тус хотын төвөөс зүүн хойш 3.5 км-т, хотын захад байрлах энэхүү гудамж дүүргийн North Road (North Rd)-аас эхэлж, Buchanan Street (Buchanan St)-ийн уулзварт дуусдаг. 350 метрийн урттай энэ гудамж Гиннесийн Дэлхийн дээд амжилтын номонд 80 орчим метр өндөр өргөгдсөнөөрөө, мөн уртаараа бичигджээ. Гудамжны хамгийн эгц хэсэг нь 161.2 метр урт бөгөөд 47.22 метр өндөр энэ хэсэг нь 38 градусын налуу юм байна.Dunedin хот 1848 онд байгуулагдсан. Тус хот дахь Дэлхийн хамгийн эгц гудамж нь санаатай бусаар бий болсон бөгөөд тухайн үед хотын бусад олон хэсгүүүд, ер нь Шинэ Зеланд даяар газар нутгийн байдалд нэг их ач холбогдол өгдөггүй байжээ.



Dunedin хот дахь Baldwin Street гудамжийн загварыг гаргасан Charles Kettle нь хотын зүүн хойд хэсэг нь хатуу хучилттай зам тавихад огтхон ч тохиромжгүй газар гэдгийг ердөө ч таамаглан бодоогүй гэнэ. Төслийн ажилчдын багаж хэрэгсэл ирсэн үед л тэднийг бага зэргийн хүндрэл хүлээж байгааг мэдсэн байна. Гэхдээ гудамжны хамгийн дээд хэсэг дэх хамгийн налуу хэсгийг ч хатуу хучилттай зам болгож чадсан байна.


Энэхүү гудамж Otago муж болон Otago Guardian сониныг үүсгэн байгуулагч, тосгодын зөвлөх William Baldwin-ы нэрээр нэрлэгдсэн байна.


Baldwin Street нь жил бүр зохион байгуулагддаг Baldwin Street Gutbuster хэмээх үйл явдлын гол газар аж. 1988 оноос хойш жил бүрийн зун, ихэвчлэн 2-р сард зохион байгуулагдаж ирсэн энэ тэмцээнд оролцогчид Дэлхийн хамгийн эгц гудамж өөд хамаг чадлаараа хурдлан гүйж өгсөн оройд нь хүрсний дараа эргэн бууж ирдэг байна.




Олон зуун тамирчид оролцдог энэ уралдаан хүүхэд болон насанд хүрэгчид гэсэн ангилалтай. Энэ замыг хамгийн хурдан хугацаанд туулсан дээд амжилт 1998 онд тавигдсан бөгөөд ялагч 1 минут 56 секундын хугацаанд замыг туулжээ.




Baldwin Street-д зохион байгуулагддаг өөр нэг тэмцээн бол 2002 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа Cadbury Jaffa Race юм. Dunedin Cadbury Chocolate Carnival фестивалийн нэг хэсэг болох тус үйл явдлын гол “оролцогчид” нь Jaffas хэмээх жүржийн амттай хатуу улаан бүрхүүл бүхий бөөрөнхий хэлбэртэй зөөлөн шоколад байдаг бөгөөд 30,000 орчим Jaffas чихэр уг гудамжны оройгоос уруудан өнхөрдөг байна.


Уралдаанд оролцогч чихэр бүр өөрийн дугаартай, өөрийн спонсортой бөгөөд уралдаан эхлэхээс өмнө бөмбөлгөн чихэр бүр дээр тэднийг хооронд нь ялгах дугаар бүхий цавуутай цаасыг наасан байдаг байна.


15-25 секундын хугацаанд Дэлхийн хамгийн эгц гудамжийг уруудан орж ирэх чихрэн бөмбөгнүүд гудамжны доор байрлуулсан тусгай юүлүүрээр орох ба хамгийн эхний таван чихрийг ялагчид тооцох ба эндээс олсон бүх орлого буяны үйлсэд зарцуулагддаг байна.














0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/04/22 at 08:54

    yaay goy naas :d

  2. jika_1990

    2012/04/22 at 09:03

    naluu naluu

  3. jerry-man

    2012/04/22 at 09:49

    soliotoi yum

  4. StoRm-mN

    2012/04/22 at 09:52

    mashin togtohod getsuu ym bna :d

  5. Зочин

    2012/04/22 at 11:10

    хаха өвөл болдоггүйн аз шүү :-) javascript:justreturn()

  6. MUNHJARGALTUGULDUR

    2012/04/22 at 12:35

    ymar *** iim ym zohiodog bna aaaa

  7. Зочин

    2012/04/22 at 12:42

    hun budreer unaval yamar ch nairaa bhgui uheh, esvel hund bertel avah yum bna sht, yamar erguu yum be.!

  8. Зочин

    2012/04/22 at 13:58

    эгц биш, хэц гудамж бна, эгц нэвэл шулуун талдаа ойгогдоно. манай энх тайвны өргөн чөлөө бол эгц шулуун гудамж мөн. харин огцом өндөрссөн газрыг хэц гэдэг юм аа

  9. SuPPeR

    2012/04/22 at 16:16

    aim r l yum

  10. 6yM644

    2012/04/22 at 16:21

    yoo goy nasssss

  11. 24c_Pl4yBoy

    2012/04/22 at 16:30

    hahaha laitai ai

  12. xoosh

    2012/04/22 at 20:48

    omg

  13. Zulma_Zulaa

    2012/04/22 at 21:57

    goe l ym ene chini uul l gesen ug shd baigalaa jaahan gomdooson ymuu daa?

  14. g9

    2012/04/22 at 23:02

    araichde

  15. ynjkaa

    2012/04/22 at 23:54

    yar ewku *** we bs teriige ashiglaad lag2 temtseen zohiochihiimaaaa

    [ зассан: ynjkaa , өдөр 2012/4/22 23:54 ]

    [ Зассан: ynjkaa , өдөр 2012/4/22 23:55 ]

  16. Mongolhh

    2012/04/23 at 08:26

    ene *** gudam bnle

  17. RUBY_gem

    2012/04/27 at 18:51

    sonin yum

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *