Уйтгартай тагтыг хэрхэн урлагийн бүтээл болгохоо дэндүү сайн мэддэг 20 хүн

0

Юугаар ч юм өчүүхэн зүйлээр чихэр хийж чаддаг, хуучин эд зүйлсэд шинэ амьдрал бэлэглэдэг, эсвэл ямар ч боломжгүй гэж бодож байсан газарт тав тухыг бий болгож чаддаг хүмүүс байдаг. Тагтыг, тэр ч бүү хэл жижигхэн байсан ч хамаагүй, уран гар, бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс жинхэнэ урлагийн бүтээл болгон өөрчилж чадах ажээ.

Ийм өөрчлөлтөд бид дуртай, тиймээс илүү их таалагдсан жишээнүүдээс тантай хуваалцахаар шийдсэн юм.

Үүнийг л “Тагтан дээр эмх цэгцийг бий болгох” гэдэг юм даа

© jenzel07 / Reddit

 

Гэрт миний байх дуртай хоёр газар бий: гэрэл зураг дээр дөнгөж харагдаж байгаа кресло болон буйдан. Ном уншихад зориулаад зөөлөн гэрэл ч нэмж тавьсан.

© vannart / Reddit

 

Их ажлын өдрийн дараа нар жаргахын алдад бид бүгдээрээ энд сууцгаадаг

© imnotRossfromfriends / Reddit

 

Муурын хэвтэр үнэхээр атаархмаар харагдаж байна

© dense_napkin / Rediit

 

Энэ бол хоёр залуугийн амьдардаг тагт. Харин доод давхарт нь хоёр бүсгүй амьдардаг юм. Их ялгаа байгаа биз?

© Ecclessis / Reddit

 

Бороо орохоор манайх зурагтаа бүтээчихдэг юм. Тагтан дээр борооны ус ордог ч үгүй. Яагаад гэвэл хулсан жалюзи болон нимгэн хөшиг унжуулчихдаг

© mollypopsi / Reddit

 

Тагт – миний оффис, цэцэрлэг. Хун цэцгээс бусдыг нь би өөрөө тарьж ургуулсан. Нохой ч гэсэн миний өсгөсөн амьтан

© offensivemailbox / Reddit

 

Хотод ч гэсэн амралтын булан бий болгож болох нь ээ

© Anxious_Lawyer3537 / Reddit

 

Найз бүсгүй маань Санта-Моникад амьдардаг юм. Энэ түүний тагт

© MimeOutOfTime / Reddit

 

Ширээ, сандал хоёрыг би хэдэн жилийн өмнө захаас худалдаж авсан. Цагаан өнгөтэй байсныг нь будаад, хэд хэдэн газраа сэтэрсэн байсныг нөхөж шинэ юм шиг л болгож чаджээ

© PamelaHummingbird / Reddit

 

Тагт маань зуныг хүлээж авахад бэлэн боллоо

© kkslidez / Reddit

 

Одоо тагт нэг их амьгүй юм шиг харагдахгүй байгаа биз дээ?

© Mortadelllla / Reddit

 

Миний “арын булан” – 4,5 кв.м талбайтай тагт

© boxofgoldfish / Reddit

 

Сүүлчийн чимгийг хийж дуусгалаа. Тагт бэлэн

© wheresmyIatte / Reddit
  • Бурхан минь, манай эхнэрт их таалагдана даа. Ганц хоёр цэцэг нэмээд муурандаа зориулж булан гаргаж өгөх юм байна шүү. © kojimin / Reddit

 

Зуныг зүгээр өнгөрөөсөнгүй ээ: тагтаа янзлаад авсан

© teamrenwan / Reddit

 

Миннесота дахь хаврын үдэш, миний зен-булан

© kmarker3 / Reddit

 

Манай тагт одоо ийм болсон шүү

© tma149 / Reddit

 

Урьд нь засаж байсан олон тагтыг харахад нэг л зүйлийг олгож авсан: гэрэлтүүлэг маш чухал үүрэг гүйцэтгэнэ

© girlandtheworld / Instagram

 

Эхнэр маань тагтаа хиймэл зүлгээр битүүлье гэхэд нь би бараг л эcэргүүцэж байлаа. Харин одоо үүн шиг сайхан зүйл алга аа

© Frutas_Frutas / Reddit

 

Манай тагт болон цэцгүүд. Ээж минь эндээ суух ямар дуртай гээч

© msAnemoia / Reddit

 

Миний амралтын булан

© serega86 / Pikabu

 

“Өндөг” кресло – энэ жилийн миний хамгийн шилдэг худалдан авалт. Ийм загвар хямдхан биш л дээ, гэхдээ би сэтгэл хангалуун байна

© zaramorine / Reddit

 

Өвөл ч гэсэн энд сайхан байдаг юм. Гудамж тэр чигээрээ цасанд дарагдчихсан, өөдөөс цасанд хучигдсан мод нэвсийн харагдах бол гэртээ халуун цайгаа гартаа бариад тухлан сууж байна шүү дээ

© golden_ne01 / Reddit

 

Хэн нэгэн дэлгүүр орох тоолондоо нэг биш хэд хэдэн кактус худалдаж авдаг гэнэ. Эцэстээ тагт нь ийм болжээ.

© biborno / Reddit

Та тагтан дээрээ цагийг өнгөрөөх дуртай юу? Өөрчилмөөр санагдаж байна уу?

8
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *