Ямар эмэгтэйчүүдтэй гэрлэх хэрэггүй вэ: Эрчүүдэд огтхон ч таалагддаггүй Топ-10 зан чанар

0

Тийм ээ тийм, ямар ч эмэгтэй нөхөрт гарна, гэхдээ бүсгүйчүүд минь эрчүүд ямар ааш зантай эмэгтэйчүүдийг тэвчиж чаддаггүйд анхаарал хандуулаарай. Ийм зан гаргаад байвал таныг хэн ч эхнэрээ болооч гэж гуйхгүй л болов уу.

Ашигч

yandex.net

Эрчүүдийг зөвхөн өөрийн хэтэвч болгон ашиглах хүсэлтэй эмэгтэйчүүд эрчүүдэд огт таалагддаггүй.

 

Шаардагч

nastroy.net

Эмэгтэй хүн ихийг хүсэхэд, улам илүү ихийг, дахин дахин хүсэх, өөрийг нь огт үнэлэхгүй байна гэж гомдоллох, цөөхөн бэлэг өгч байна гоншигонох, хангалттай анхаарал тавихгүй байна гэж уйлагнах – мөнхийн сэтгэгдэл дундуур хүн хэн нэгэнд таалагдана гэж үү?

 

Шyлам

pics.ru

Бүдүүлэг эсвэл бүр хүүхэлдэй шиг зан авиртай эмэгтэй хүн ямар ч эрэгтэйд таалагдахгүй.

 

Хэтэрхий оньсого таавар шиг

pinimg.com

“Өөрийгөө үнэлэх үнэлэмж”, боловсролтой, мэдрэмжтэй – мэдээж сайн хэрэг. Гэхдээ хэдэн цагийн турш сонгодог уран зохиолын тухай ярих, “жинхэнэ эмэгтэй хүн болзоондоо багаар бодоход 2 цаг хоцрох эрхтэй” гэсэн зарчмыг баримтлах, мөн хайр дурлалын романыг өөрийн амьдралын нэг хэсэг болгоод байвал эрчүүдийг бүр алмайруулж орхино. Орчин цагийн эрчүүдийн амьдрал хүссэн хүсээгүй стрессээр дүүрэн байгаа. Тиймээс стресс нэмэхээргүй тийм л бүсгүйн дэргэд байхыг хүсэх нь хэнд ч ойлгомжтой.

 

Гадаад төрхөндөө хэтэрхий их анхаарал тавих

rsute.ru

Мэдээж эрчүүд үзэсгэлэнтэй, биеэ арчилсан эмэгтэйд дурлана. Гэхдээ гадагшаа гарах болгондоо нүүрээ хэдэн цагаар будаад суугаад байвал, будагтай ширээний араас босохгүй байвал, орлогын ихэнх хувийг гоо сайхны бүтээгдэхүүнд үрээд байвал, шкафанд нь багтахгүй байхад хувцасгүй боллоо гэж үглэх, эсвэл ам л нээвэл нүүрний будаг, хумс хуруу, моод, үс гуужуулагчийн сэдэв хөнддөг бол – жирийн эр таныг ямар ч царайлаг байсан хажууд чинь тэвчихгүй яваад л өгнө.

 

Уйлагнасан

yandex.net

Мөнхийн гомдол – цаг агаар муу байна, хугархай хумс, арзайсан үс, буруу ресторан, буруу суудал гэх мэт – ой руугаа яв даа, хонгор минь.

 

Хувирамтгай зан

mediasole.ru

Ямар ч шалтгаангүйгээр ааш зан нь хувираад байвал хэнд ч хэцүү. Нэг бол уйлаад л, нэг бол инээгээд л, нэгийг харж гайхаад л, нөгөөг харж хaраагаад л – хэдхэн өдрийн дараа таны хажуудах эр хүн байхгүй болно. Дараагийн минутад ямар ааш гаргах нь тодорхойгүй хүний дэргэд хэн л байхыг хүсэх вэ дээ?

 

Бүхнийг мэдэгч

abc-plat.com

Ухаантай болон бүхнийг мэдэгч боловсролтой гэдгийг хольж хyтгаж ойлгож болохгүй шүү. Бүхнийг мэдэгч юуг, яаж зөв хийхийг сайн мэднэ, тэр л ганцаархнаа зөв шийдвэр гаргана, тэр эрчүүдэд хэрэгтэй хэрэггүй баахан мэдээлэл өгнө, тэр мэдээлэлд үнэндээ хэрэгтэй зүйл тун ховор. Яагаад гэвэл тэр өөрөө мэдэж байгаа учраас нөгөөх нь бас л мэдэж байх ёстой…

 

Дaрангуйлагч

timeforwoman.ru

Үгүй ээ, энэ бол хүчтэй, эр зоригтой эмэгтэй хүн биш. Хажууд байгаа эр хүний бүхий л зүйлийг xориглодог эмэгтэй. Найз нартайгаа уулзаж болохгүй, загасанд явах xориотой, аливаа зүйлийг тэгж хий гэж шаардана. Түүний ээж дээр очно гэсэн бол өөр яриа байхгүй, энэ сэдэв хаалттай. Дaрангуйлагч эмэгтэй маш цөөн тооны эрчүүдэд таалагддаг, маш цөөн шүү…

Дээрх зүйлстэй та хэр санал нийлж байна вэ?

7
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. kk

    2021/07/22 at 14:34

    tegeel taarsan taarsan ymtaigaa suudiimdo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *