“Өртөө” уран сайхны киноны талаар хэн юу хэлэв?

0

“Өртөө” уран сайхны киноны талаар хэн юу хэлэв? 1Сэтгүүлч, найруулагч С.Золжаргал:

Өнгөрсөн болон одоохи цаг хугацааны огтлолцолд хүмүүс хувь заяаныхаа төөргийн ээдрээнд мөнгө эсвэл хайр дурлал нэр хүндийн алиныг сонгохоо шийдвэрлэж буйг харуулах уран зөгнөлт адал явдалт кино юм. Цаг хугацааны галт тэргэн дотор их амьдрал туулж өнгөрүүлсэн хоёр буурай болон ирээдүйн амьдралаа зорьж бүтээхээр яваа одоо цагийн нэгэн эрхэм цаг хугацааны өөчлөлтөд орж уулзана.. Үйл явдал бараг 18 зууны сүүлчээр өрнөнө. Энэ бол Европын нэг оронд. Гэхдээ болзолт нөхцөлөөр үзүүлнэ. ….г.м Тайз зураг чимэглэлийн ажил нүүр хувиргалт зэрэг нь маш онирхолтой санагдлаа. Мэргэжлийн өндөр ур чадвар гаргажээ. Жүжигчин Батзаяа, Хулан, Бямбацогт, Оюундарь нар цоо шинэ амплуад өөрсдийгөө чадварлагаар сайн сорьжээ. “Арт хаус” чиглэлийн кино тул кино уран бүтээл сонирхогч дурлагчдад бүр сониролтой байх юм болов уу. Бодит амьдралын үйл явдал дээр тулгуурласан, Америк хэлбэрийн хөөцөлдсөн кинонуудын дэргэд сэтгэл зүйн адал явдалт ийм кино гарсныг залуучууд заавал үзэх хэрэгтэй.

“Өртөө” уран сайхны киноны талаар хэн юу хэлэв? 2Жүжигчин С.Өлзийхүү:

Сонирхолтой шийдэлтэй, их өвөрмөц кино болжээ. Хувцас, тайз, обьект зэргийн шийдэл нь их сонирхолтой шинэлэг санагдлаа. Киноны тайлал нь хамгийн гоё хэсэг нь санагдсан шүү. Иймэрхүү шийнэлэг, өвөрмөц шийдэлтэй бүтээлүүдийг манай залуучууд амжиж ирж үзээсэй гэж бодож байна.

“Өртөө” уран сайхны киноны талаар хэн юу хэлэв? 1Жүжигчин Болд-Эрдэнэ:

Кино болгон заавал нэг төрөл жанртай байх албагүй. Өртөө киноны хувьд уран бүтээл гэдэг талаас нь илүү анхаарч амьдралыг өөр өнцгөөс харж, өөрөөр сэтгэж хийсэн нь ихэд таалагдлаа. Амьдралын тухай, хүний амьдралын их аялалд тохиолдох өртөөний  талаар өгүүлсэн сонирхолтой хэлбэрийн бүтээл болжээ. Үзэгч бүр өөр өөрөөр дүгнэдэг болохоор хүмүүс өөрсдөө үзээд амьдралын утга учрын талаар нэгийг бодож хоёрыг тунгаах байх аа.

“Өртөө” уран сайхны киноны талаар хэн юу хэлэв? 3

4
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *