Бүх хогийг шүүрдэж байгаа мэт л гадагшлуулна, ердөө эдгээрийг идэхэд л хангалттай… Өөр ямар ч хүндрэл байхгүй!

5

Өтгөн гадагшлахгүй байх тохиолдолд хүний бие махбодь хордож эхэлдэг. Гэдэс хүндрэх, өвчин мэдрэгдэх, сэтгэл санааны дарамт зэрэг нь таныг тайван байлгаж чадах нь юу л бол. Гэхдээ хөндөхөд таагүй асуудлыг шийдэх боломжтой бөгөөд шийдэх ч хэрэгтэй. Гадагшлахгүй байгаа өтгөнийг гаргахын тулд бидний ихэнх нь эм ууж эхэлдэг, энэ нь гэдэс ходоодны өөрийнх нь үйл ажиллагааг доголдуулахад хүргэх ажээ.

Сандрах хэрэггүй, бид та бүхэнд асуудлыг шийдэх арга замыг танилцуулж байна: эдгээр 8 хүнсээр эрүүл хоолны дэглэм баримтална – тайвшруулах үйлчилгээтэй эдгээр хүнс ямар ч эмийн үйлчилгээнээс дутахгүй. Байгалийн гаралтай бас шим тэжээлтэй.

 

Тайвшруулах хүнс

1. Хивэг

Хивэг – хоол боловсруулах эрхтний шилдэг найз. Цэвэр, ширхэглэг ихээр агуулдаг учраас өтгөн гадагшлуулах үйлчилгээ үзүүлнэ. Уг хүнсийг тогтмол хэрэглэвэл өтгөн хаталтыг мартана.

Хивгийг хуурай хэлбэрээр нь хэрэглэхийг төдийлөн сайшаахгүй. Хортой гэж үү ? Үгүй ээ. Түүхий хивгийн шим тэжээл бага. Хивгийн шим тэжээлийг бүрэн хэмжээгээр нь авахын тулд дэвтээх хэрэгтэй. Хивгээ халуун усанд 1:5 харьцаагаар хийж дэвтээнэ. Цагийн дараа усыг нь асгаад дэвтсэн хивгээ каш, идэж байгаа хоолондоо нэмээрэй.

 

2. Хар чавга

Хатаасан чавга нэн тустай. Тайвшруулах үйлчилгээ үзүүлэх тул хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ, биеэс хорт бодис, өтгөнийг гадагшлуулахад нөлөөлдөг. Үүнээс гадна бодисын солилцоог дэмжих бөгөөд нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна.

Хар чавгаа шууд идэх эсвэл компот хийж, дэвтээж идсэн ч болно – бүгд адилхан үр дүнтэй. Өдөрт 5-10 ширхэг хар чавга идэх зөвлөмжтэй ч өөрийнхөө биеийн байдлыг харгалзан үзээрэй.

 

3. Хулуу

Удаан үргэлжилж буй өтгөн хаталтыг хулуугаар эмчилж болно. Бүрэн болсон үр нь ширхэглэг ихээр агуулдаг бөгөөд өтгөний гаралтад сайнаар нөлөөлнө.

Хулуу нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа, дархлааны системийг дэмжинэ, мөн зүрх судасны булчинд эерэг нөлөө үзүүлэх ажээ. Зөвхөн өтгөн хаталттай тэмцээд зогсохгүй илүүдэл жинг ч бууруулна.

 

4. Маалингын үр

Маалингын үр – гэдэс ходоодны үйл ажиллагааг жигдрүүлэх үйлчилгээг богино хугацаанд үзүүлнэ. 1 х.х нунтаг үрийг тараг, аарц, жимсний кисель зэрэгт хийж идэж болно. Удаан үргэлжилж буй өтгөн хаталтын эсрэг үр дүнтэй үйлчилгээг баталгаатай үзүүлнэ.

 

5. Өргөст хэмхийн шүүс

Тийм ээ, та буруу сонсоогүй. Өргөст хэмхийн шүүс – шар тайлахаас гадна өтгөн гадагшлуулах үйлчилгээ үзүүлнэ. Өдөрт 4 удаа аягаар уувал таны хоол боловсруулах эрхтэн баярлалаа гэж хэлнэ.

Анхаар! Шүүс нь элдэв амтлагчгүй байх ёстой, бас сар гаран даршилсан өргөст хэмхийн шүүс байна.

 

6. Зөгийн балтай ус

Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг жигдрүүлэх жор амархан! Өглөө өлөн дээрээ 1 х.х зөгийн балтай бүлээн ус ууна. Зөвхөн өтгөн гадагшлуулахад нөлөөлөөд зогсохгүй бодисын солилцоог идэвхжүүлнэ. Архаг өвчинтэй ч тэмцэх тул амттай ундаа ууж дархлаагаа сэргээрэй.

 

7. Тослог хоормог

Өтгөн хаталтаас аврагдахыг хүсэж байгаа бол 1 х.х хоормогийг 2 ц.х ургамлын тостой хольж унтахаасаа өмнө ууна. Хоолны шингэцэд нөлөөлж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлдэг байна.

Тос нь гэдэсний булчинг суллах тул энэ хоёр бүтээгдэхүүний хослол өтгөн хаталтыг арилгаж чадах ажээ. Гэхдээ өтгөн хаталтын үндсэн шалтгааныг тогтоох хэрэгтэй.

 

8. “Шүүр” салат

Яагаад ийм нэртэйд нь гайхах хэрэггүй: яг л шүүр шиг гэдэс ходоодыг цэвэрлэнэ. Үрүүлээр хүрэн манжин, лууван, байцаа, цоохор майлз, редискийг үрж жижиглэнэ. Ямар ч амтлагчгүйгээр ногоонуудаа холиод л бэлэн.

Өтгөн гадагшлуулах үйл явцад эрүүл хоолноос гадна суугаа байрлал чухал үүрэг гүйцэтгэхийг анхаарах хэрэгтэй. Суултуур дээр сууж байхдаа – өвдгөө цээжиндээ авчрах хэрэгтэй. Ингэхийн тулд суултуур дээр хөлөө гаргаж тавих хэрэггүй. Хөлөн доороо хайрцаг эсвэл хөлийн тавиур тавихад л хангалттай.

Энэхүү байрлал нь өтгөн хүний биеэс бүрэн гадагшлахад нөлөөлнө. Үүний үр дүнд өтгөн хатах, үрэвсэх, анус урагдах, зүрхний шигдээс үүсэх эрсдэлийг бууруулж өгч байгаа ажээ. Туршиж үзээрэй, таны өтгөн маш хөнгөн гадагшилж байгааг та мэдэрнэ. Энэ бүгд таны эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэхийг мартаж болохгүй.

Энэ мэт хүнсний бүтээгдэхүүн нь эмийн сангуудад зарагдаж байгаа эмнээс дутахааргүй үйлчилгээ үзүүлнэ. Байгалийн гаралтай, хүртээмжтэй бас шим тэжээлтэй. Өтгөн хаталтын асуудлыг бүрэн шийдвэрлэхийн тулд хоолны эрүүл дэглэм баримталж эхлэх хэрэгтэй, бас усны хэрэглээг нэмэгдүүлнэ.

Энэхүү хэрэгтэй нийтлэлийг хадгалж аваад найз нөхөдтэйгөө хуваалцаарай. Эрүүл энхийг хүсье.

60
ГоёГоё
20
БахархмаарБахархмаар
18
ТэнэглэлТэнэглэл
16
ХөөрхөнХөөрхөн
12
ХарамсалтайХарамсалтай
9
ГайхмаарГайхмаар
9
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Ulziimaa Byambatsogt

    Ulziimaa Byambatsogt

    2018/01/10 at 13:17

    Miranda Rosa

  2. Ulziimaa Byambatsogt

    Ulziimaa Byambatsogt

    2018/01/10 at 13:17

    Miranda Rosa

  3. Miranda Rosa

    Miranda Rosa

    2018/01/10 at 13:20

    Hoorhon shd

  4. Miranda Rosa

    Miranda Rosa

    2018/01/10 at 13:20

    Hoorhon shd

  5. Esunge Batbayar

    Esunge Batbayar

    2018/01/11 at 00:13

    Д. Пагмаа

  6. Togmid Soyolmaa

    Togmid Soyolmaa

    2018/01/11 at 10:34

    Dema Kh

  7. Miranda Rosa muuhaishdee

  8. Зочин

    2018/01/13 at 12:23

    Үхэрнүүдээ тэр пицца цуйвангаа идэхээ боль!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *