Таагүй асуудлыг байгалийн гаралтай бүтээгдэхүүн шийднэ: хумсны мөөгөнцөр, хөлсний үнэр, хомхой, хэхрэх, амны үнэр, шар шүд…

1

Эрүүл мэндийн зарим нэг асуудлууд биднийг багагүй зовоодог, амнаас эвгүй үнэртэх, хумсны мөөгөнцөр, хөлсний хүчтэй үнэр эсвэл хомхой долоох гэх мэт…

Энэ мэт таагүй байдлаас болж хүн бүрэг ичимхий, өөртөө итгэх итгэлээ алддаг.

Өөртөө итгэлтэй болоход туслах байгалийн гаралтай бүтээгдэхүүн байдгийг дуулгахад таатай байна.

Өөрөө өөртөө анхаарал халамж тавь, байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн ашиглаж хэвшээрэй.

1. Амны эвгүй үнэр

Шим тэжээлгүй хоол идэх, амны хөндийн ариун цэвэр сахихгүй байх эсвэл зарим нэг эмийн хэрэглээнээс шалтгаалан амнаас эвгүй үнэртэж болно.

Хэрвээ амны эвгүй үнэр удаан хугацаагаар үргэлжилж байгаа бол дараах арга хэмжээ авна:

Овоолон гоньд, хадаасан цэцгийн навч эсвэл яншуй, гаа, базилик, кориандрын навч зажилна. Эдгээр ургамал нь үнэр дарах үйлчилгээтэй.

Мөн хүнсний содоор амаа зайлах арга үр дүнтэй: 1 ц.х содыг 1 стакан бүлээн усанд хийж эсвэл 2 х.х устөрөгчийн хэт ислийг 100 мл бүлээн усанд хийж уусгана.

Энэ уусмал нь амны хүчил шүлтийг тэнцвэржүүлж эвгүй үнэрийн шалтгаан болсон нянг устгана.

 

2. Шүд шарлах

Кофе, цай, улаан дарс, тамхины хэрэглээнээс шалтгаалж шүд шарлаж болно

Хэрвээ таны шүд шарласан бол дараах аргуудыг туршиж үзнэ үү:

Идэвхжүүлсэн нүүрс шүдэндээ түрхэнэ. Шүдний эмалийг эвдэхгүйгээр бохирыг цэвэрлэнэ. Долоо хоногтоо нэг удаа энэ цэвэрлэгээг хийнэ.

Энгийн бөгөөд аюулгүй арга – гадилын хальсны дотор тал. Өдөрт нэг удаа хальсны дотор хэсгээр шүдээ арчихад илүү цагаан болно.

 

3. Унгах, хэхрэх

Хий гэдсээр дүүрэхэд хэвлий орчмоор өвчин үүсгэж таагүй мэдрэмж төрүүлдэг.

Хийгээр хэт дүүрэхээс урьдчилан сэргийлэхийн тулд хоолоо сайтар зажилж идэх хэрэгтэй. Мөн хоол идэж байхдаа чалчих хэрэггүй, тамхи болон бохиноос татгалзана.

Үндсэн хоолны дараа цагаан гаатай цай уух нь хоол боловсруулах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

Цагаан гаа нь хэхрэх, унгах мөн хоол боловсрохгүй байх үед нэн хэрэгтэй хүнс гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй.

 

4. Гэдэс дүүрэх

Хэрвээ таны гэдэс байнга дүүрдэг бол дараах аргыг туршиж үзээрэй: пробиотик болон ферментжүүлсэн хүнс.

Хийг хяналтандаа байлгах сайн нянгийн үйл ажиллагаанд нөлөөлөх юм.

Хоол идэхээс өмнө ургамлын цай уух, жишээ нь гаатай, гоньдтой цай нь ходоодны хүчлийн ялгаруулалтыг идэвхжүүлж хоол боловсруулах явцыг хурдлуулна. Үүний үр дүнд гэдэс дүүрэх нь багасах юм.

 

5. Хомхой долоох

Хомхой долоох нь таагүй төдийгүй маш их өвтгөдөг.

Гэрийн нөхцөлд хомхойг эмчлэх үр дүнтэй арга – вирус, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлэх байгалийн гаралтай антибиотик гэж хэлж болох кокосын тосыг шарх эдгэртэл өдөрт хэдэн удаа ч түрхсэн болно.

Үүнээс гадна дархлаагаа сэргээх хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна.

 

6. Биеийн эвгүй үнэр

Энэ эвгүй үнэрээс салахын тулд кофеин, согтууруулах төрлийн ундаа, боловсруулсан хүнс, өөх тос, чихэрлэг амттай хүнсний хэрэглээг эрс багасгах ёстой.

Биеэс хорт бодисыг гадагшлуулахын тулд ус ихээр уу.

В, С амин дэм хэрэглэнэ, мөн яншуй, базилик, гаа, розмарин хоол хүнсэндээ хэрэглээрэй.

Эдгээр ногоо нь байгалийн гаралтай хөлс дарагч юм шүү.

 

7. Хөлийн эвгүй үнэр

Алимны уксустай усанд хөлөө дүрж үнэрийг дарах боломжтой.

Ус болон уксусыг 3:1 харьцаагаар хольж хэдэн дусал эфирийн тос нэмнэ.

Усанд хөлөө 20 минут дүрсний дараа хаттал нь арчих ёстой. 1-2 хоног завсарлаад хөлийн ванныг давтана.

 

8. Хумсны мөөгөнцөр

Эмчилгээний нууц – цайны модны эфирийн тос.

Гэмтэлтэй хэсэг дээр хэдэн дусал дусаагаад өөрөөр нь хатаана. Мөөгөнцөр арилтал тогтмол дусаах хэрэгтэй.

2-3 долоо хоногийн дараа дахин дусааж эхэлнэ. Энэ нь мөөгөнцрийг дахиулахгүй байх урьдчилан сэргийлэх арга болно.

Үүнээс гадна хадаасан цэцгийн эксракт үр дүнтэй.

Уг эксракт мөөгөнцөр, бактер, вирусын эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

Эксрактыг бэлдэхийн тулд хар шилэнд 100 грамм хадаасан цэцэг, 500 мл спирт эсвэл архи хийж хоёр сар хандална.

Ханд бор өнгөтэй болсон бол хэрэглэхэд бэлэн болжээ гэж үзнэ. Жин тавих арга: хөвөнд бага зэргийн эксракт шингээж хумсан дээрээ 30-40 минут тавина. Мөөгөнцөр бүрэн арилтал жинг тавьж байна.

8
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Мөнх-оргил Б.

    Мөнх-оргил Б.

    2018/01/10 at 10:01

    xaxa

  2. Аюурзана Цэрэнпил

    Аюурзана Цэрэнпил

    2018/01/10 at 15:34

    Ks Gantsooj Ks

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *