Булбарай зөөлөн, толигор гартай байхын нууц

4

Мөнхийн залуу сайхан гартай байхыг хүсэж байна уу? Энэхүү бодис богино хугацаанд гарын арьсыг зөөлрүүлж пигментийн толбо болон үрчлээг багасгана. Энгийн хэдэн орц байхад л хангалттай. Та гайхах байх даа.

Эмэгтэй хүн болгон л булбарай, зөөлөн гартай байхыг хүсдэг. Тийм учраас үр дүнд хүрэхийн тулд багахан хүч зарцуулаарай. Залуухан гартай байх маш энгийн арга бий.

Гар – эмэгтэй хүний хоёр дахь нүүр царай гэж үздэг. Гар хэрхэн харагдаж байгаагаар нь эмэгтэй хүнийг дүгнэх ажээ.

Гараар нь бүсгүй хүний насыг тодорхойлдог. Тийм ч учраас эмэгтэй хүн гараа байнга арчилж байх ёстой.

Гарын арьс арчлахад маш энгийн бүтээгдэхүүн хэрэглэнэ. Та бүхэндээ гэрийн нөхцөлд хэрэглэж болох зарим нэг аргыг танилцуулж байна.

 

Өндөгний цагаан

Гарын арьсны уян хатан чанарыг сэргээж зөөлрүүлнэ.

Өндөгний цагааныг зөгийн балтай холиод гарандаа түрхэнэ. Маск хаттал байлгах бөгөөд бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Маскаа цэвэрлэсний дараа чийгшүүлэгч тос эсвэл кокосын тос түрхэнэ.

 

Төмс

Гарын арьсыг торгомсог зөөлөн болгоно.

2 төмс чанаж нухаад 2 х.х сүү, зөгийн бал болон наранцэцгийн тос нэмнэ. Кремийг хөргөгчинд хадгална. Долоо хоногтоо 2 удаа 15 минутаар маскыг тавина.

 

Чацарганы тос

Гарын арьсны залуу төрхийг сэргээж торгомсог зөөлөн болгоно.

Өдөр болгон чацарганы тос түрхээрэй. Угаах хэрэггүй.

 

Нимбэгтэй сахар

Адил хэмжээгээр холиод гарандаа түрхэнэ. Дараа нь бүлээвтэр усаар угааж цэвэрлэнэ.

 

Бүйлсэн самрын тос

Тосыг гарандаа түрхээд хэдэн минут хүйтэн усанд дүрнэ. Усанд дүрсний дараа гарын тос түрхээд даавуун бээлий углаж унтана.

Өглөө та гараа танихгүй л болов уу.

Бидний санал болгосон маскыг хэрэглэж үзээрэй. Таны гарын арьс эрс сайжирна.

Мөнх залуу гартайгаа явах болтугай. Гар тань таны гоо сайхан, залуу насны илэрхийлэл болог.

22
ГайхмаарГайхмаар
12
ХөөрхөнХөөрхөн
9
ГоёГоё
7
ХарамсалтайХарамсалтай
7
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Pvrev Tseveennoov

    Pvrev Tseveennoov

    2018/01/09 at 23:14

    З

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *