Энэ 5 жорыг мэдэж авснаар 10 хоногийн дотор цээж хорсох зовиураас салж болно! Хэрвээ будааны шүүсэнд дургүй бол үүнийг туршиж үзээрэй….

6

Ходоод хүндрэх, гэдсээр өвдөх, цээж хорсох – ходоодны шархны үнэнч анд. Энэ өвчнөөр маш олон хүн шаналдаг. Бид аль болох хоолны зөв дэглэм баримтлахыг хүсдэг ч гэлээ орчин үеийн амьдралын хэв маяг тэр болгон боломж олгохгүй байна: явуут дундаа хооллох, эрүүл бус хоол хүнс, биед хэт ачаалал өгөх хоолны дэглэм – энэ бүгд гэдэс, ходоодны заналт дайсан.

Ходоодны шархны талаарх дахин давтан ярих хэрэггүй, хэрхэн эмчлэх талаар л ярьцгаая. Энэ таагүй өвчнөөс салах үр дүнтэй гэрийн жорыг танд бид танилцуулахаар бэлдлээ.

Ардын уламжлалт эмчилгээний алтан жор нь эмчид үзүүлэх эсвэл эмчийн бичиж өгсөн эмээс татгалзах шалтгаан болохгүйг анхаараарай. Уг жор нь өвчнийг анагаахад нэмэлт эмчилгээ л болно.

 

Ходоодны шархны үр дүнтэй эмчилгээ

1. Будааны шүүс

Будаа нь өөрөө амин дэм, эрдэс бодисоор баялаг тул гэдэс, ходоодны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Үүнээс гадна мэдрэлийн системд эерэг үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ биеийн ерөнхий жинг барихад тусалдаг. Гэдэс, ходоодны өвчний үед будааг эмчилгээний зориулалтаар ашигладаг, тэр дундаа будааны шүүс нь юугаар ч орлуулшгүй зүйл юм.

1 л ус буцалгаад 150 г будаа хийж зөөлөн галаар 5-7 минут буцалгана. Шүүсийг нь тэр дор нь шүүж аваад тал стаканаар өдөрт 2 удаа ууна. Энэ жор үнэхээр үр дүнтэй. Нэг долоо хоногийн дараанаас эхэлж таны биеийн байдал сайжирч байгааг мэдэрнэ.

 

2. Алим болон алтан товч цэцэг

500 мл усанд жижиглэн хэрчсэн нэг алим хийж буцалгаад 1 х.х алтан товч цэцэг хийж хэдэн минут зөөлөн буцалгана. Ундааг хөртөл нь хандалж орхино. 10 өдрийн турш өглөөний болон өдрийн цайны өмнө 200 мл ханд ууна. Цээж хорсох нь мэдэгдэхүйц багасна.

 

3. Чацарганы тос

Бас нэгэн ид шидтэй бүтээгдэхүүн! Чацарганы тос нь хоол боловсруулах эрхтний ханыг хамгаалж давхарга үүсгэдэг, ходоод гэдсийг гэмтээх микро орчноос хамгаална, шархтай хэсгийн эд эсийг нөхөн төлжихөд туслах буюу өвчин эдгэрэх үйл явцыг дэмждэг. Тосыг өвчин хурцадсан үед төдийгүй урьдчилан сэргийлэх байдлаар ч хэрэглэх боломжтой.

Ялангуяа намар-хаврын улиралд дархлаа суларсан үед ходоодны шарх сэдрэх магадлалтай. Өглөө өлөн дээрээ 1 ц.х халбага чацарганы тосыг 1 сарын турш хэрэглэхэд л өвчний таагүй мэдрэмж арилна. Хэрвээ чацарганы тос дотор муухайруулж байгаа бол тосыг 50 мл бүлээн усанд найруулж уугаарай.

 

4. Луувангийн шүүс

Цээж нь хорсдог болон ходоодны шархтай хүмүүс луувангийн шүүс хэрхэн үйлчилдгийг сайн мэддэг. Өглөө өлөн дээрээ тал стакан луувангийн цэвэр шүүс ууна. Эмчилгээний хугацаа хязгааргүй.

 

5. Төмсний шүүс

Ходоодны шарх эдгээхэд нэн хэрэгтэй бодис агуулагддаг учир энэ жагсаалтанд багтлаа. Төмсний шүүс нь амино хүчил, микро элемент, ширхэглэгээр баялаг. Өтгөн гаралтыг идэвхжүүлэхээс гадна ходоодны ханын салст нөхөн төлжихөд нөлөөлнө.

Төмсний шүүс бэлдэхэд ургасан эсвэл ногоорсон төмс хэрэглэхгүй, шүүсийг үрж жижиглэж шахах эсвэл шүүс шахагчаар шахаж болно. Шүүсийг шахаад шууд 1 х.х-аар хоолноос 30 минутын өмнө өдөрт 3 удаа ууна. 10 хоногийн курс эмчилгээний дараа түр завсарлаад дахин эмчилгээг эхэлнэ. Энэ үед уух хэмжээ ½ стаканаар нэмэгдэнэ.

Ходоодны шархыг ардын уламжлалт аргаар эмчлэх нь тийм ч төвөгтэй биш байгааг та мэдэж авлаа. Эмчилгээний эдгээр арга зарим нэгэнд нь үр дүнтэй байсан бол нөгөөд нь заавал үр дүнтэй байна гэсэн үг биш гэдгийг та анхаарах хэрэгтэй. Та туршиж үзээд өөрт илүү тохиромжтойг нь сонгох боломжтой. Хамгийн гол нь эмчлэгч эмчтэйгээ урьдчилан зөвлөнө.

Ходоодны шархны ардын ямар эмчилгээ та мэдэх вэ? Бас найз нөхөдтэйгөө бидний нийтлэлийг сошиал сувгаар тараахаа мартаж болохгүй шүү.

Эх сурвалж

12
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Céline Ouellet

    Céline Ouellet

    2018/03/02 at 12:04

    https||news.xorom.com/189960

  2. Céline Ouellet

    Céline Ouellet

    2018/03/02 at 12:04

    https||news.xorom.com/189960

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *