
“YouTube”-ийн хамгийн амжилттай видео бүтээгчид хүүхдийн тоглоом үнэлэх, гоё сайхан мэйк-ап хийх, видео тоглоом тоглох гээд тогтмол хийдэг бичлэгээрээ дамжуулан сая сая долларыг халаасалдаг.
Тухайлбал PewPewPie, Logan Paul, бас Jeffree Star нарыг энд дурдаж болох бөгөөд тэд видео платформ дээр контент бүтээдгээрээ дэлхий даяар алдартай. Эдгээр “YouTube”-ийн одууд 2018 онд гэхэд хийсэн бичлэгүүдээрээ нийт 10 гаруй сая долларын ашиг олж байжээ.
2018 онд алдарт “Forbes” сэтгүүлийн зүгээс гаргасан “Хамгийн өндөр ашиг орлоготой 10 YouTube-чин” жагсаалт дээр үндэслэн бид яг энэ цаг үеийн өндөр ашиг орлоготой 10 видео бүтээгчдийг 1 минутад олдог мөнгөний хэмжээгээр нь байр эзлүүлсэн юм. Алдартай видео бүтээгчид 1 минутад өөрсдийн хийсэн бичлэгээс 10,000 долларын ашиг олдог байна.
1 минутад хамгийн өндөр ашиг орлого олдог 10 YouTube-чин:
10. Logan Paul – 1 минут тутамд бичлэгээс 11,688 долларын ашиг олдог
2018 оны ашиг орлого: 14.5 сая доллар
“Vine” апп-ын од Logan Paul бол сошиал медиа дахь хамгийн их хэл ам дагуулсан нэгэн боловч, тэр үнэхээр алдартай. Тэрээр өөрийн дүү болох Jake-ийн нэгэн адилаар, инээдтэй пранк болон галзуу сорилтуудын бичлэгийг хийж постолдог. Түүний хувьд саяхан YouTube-чин KSI-тай боксын рингэнд тулалдсан бичлэгээ постолсон билээ.

9. PewDiePie (Felix Kjellberg) – 1 минут тутамд бичлэгээс 3,319 доллар олдог
2018 оны ашиг орлого: 15.5 сая доллар
Түүнийг видео тоглоом тоглонгоо тухайн тоглоомын талаар хүмүүстэй ярилцаж байгаа бичлэгээ хийдэг гэдгээр нь сайн мэддэг. Түүний контентуудыг интернет мэмэ болон хүмүүст хүрсэн бичлэгүүдэд их ашигладаг. Тэрээр арьс өнгөөр ялгаварлах болон семитийн үзэл сурталтай холбоотой бичлэг хийснээс болж, YouTube-ээс түүнийг шийтгэж байсан удаатай.

8. Jacksepticeye (Seán McLoughlin) – 1 минут тутамд бичлэгээс 1,075 доллар олдог
2018 оны ашиг орлого: 16 сая доллар
PewDiePie анх 2013 онд нэгэн бичлэгтээ түүнийг дурдсанаар YouTube-д алдартай болох эхлэлээ тавьсан. Түүний бичлэгүүд ихэнхдээ “Let’s Play” хэв маягийн байдаг бөгөөд видео тоглоом тоглонгоо бичлэг хийдэг. Мөн шууд бичлэгээр сайн үйлсийн аянд оролцдог байна.

7. VanossGaming (Evan Fong) – 1 минут тутамд бичлэгээс 6,538 доллар олдог
2018 оны ашиг орлого: 17 сая доллар
Тэр бас видео тоглоом тоглонгоо сэтгэгдлээ бусадтай хуваалцдаг нэгэн боловч, тэр илүү хөгжилтэй, инээдтэй байдлаар бичлэгүүдээ хийдэг байна.

6. Markiplier (Mark Fischbach) – 1 минут тутамд бичлэгээс 1,393 доллар олдог
2018 оны ашиг орлого: 17.5 сая доллар
Видео тоглоом тоглонгоо сэтгэгдлээ хуваалцдаг. Гэхдээ тэр саяхнаас зурган комеди салбарт хүч үзэх болсон. Тэр бичлэгт гарахдаа үсээ янз бүрээр будаж, тэр ч бүү хэл заримдаа ягаан өнгийн сахалтай болсон байдаг.
5. Jeffree Star (Jeffree Steininger) – 1 минут тутамд бичлэгээс 10,077 доллар олдог
2018 оны ашиг орлого: 18 сая доллар
Jeffree Star-ийн хувьд, MySpace-ийг анх гоо сайхан болон мэйк-ап артистын чиглэлээр ашиглаж нэрд гарсан. Тэр олон төрлийн мэйк-ап бичлэг хийж YouTube-д постолдог. Ингэхдээ ихэвчлэн өөрийн Jeffree Star гоо сайхны бүтээгдэхүүнийг сурталчилдаг.

4. DanTDM (Daniel Middleton) – 1 минут тутамд бичлэгээс 1,487 доллар олдог
2018 оны ашиг орлого: 18.5 сая доллар
Энэ залуу ихэвчлэн “Minecraft” тоглоомын хүрээнд контент хийдэг боловч, саяхнаас бусад төрлийн тоглоомыг тоглож, бусадтай санал сэтгэгдлээ хуваалцах болсон. 2017 онд тэрээр YouTube-ээр дамжуулан богино хугацаатай веб цувралуудыг гаргаж байжээ.

3. Dude Perfect (Cory болон Coby Cotton болон коллежийн 3 найз) – 1 минут тутамд бичлэгээс 85,026 доллар олдог
2018 оны ашиг орлого: 20 сая доллар
Тэд ихэвчлэн спорт болон энтертаймент чиглэлийн бичлэгүүдээр дамжуулан олон сонирхолтой зүйлсийг туршиж үзэж, боломжгүй харагддаг зүйлсийг боломжтой болохыг харуулдаг. Зарим үед тэд бичлэгээ илүү хөгжилтэй байдлаар хийдэг байна.

2. Jake Paul – 1 минут тутамд бичлэгээс 8,511 доллар олдог
2018 оны ашиг орлого: 21.5 сая доллар
Тэрээр ахынхаа адилаар анх “Vine” бичлэг хийж нэрд гарсан бөгөөд удалгүй YouTube-ийг өөрийн галзуу пранк бичлэгүүдээр байлдан дагуулах болсон. Түүний хувьд сошиал сүлжээн дэх алдартай нөлөөлөгчдийн нэг бөгөөд саяхан өөртэйгөө ижил сонирхолтой Tana Mongeau-той гэр бүл болох гэсэн ч бүтэлгүйтсэн талаар интернетэд шуугиад амжсан билээ.

1. Ryan ToysReview (Ryan Kaji) – 1 минут тутамд бичлэгээс 5,204 доллар олдог
2018 оны ашиг орлого: 22 сая доллар
Энэ 8 настай хүү болох Ryan гэр бүлийнхнийхээ хамтаар өөрийн болон шинэ тоглоомуудын тухай бичлэг хийж, санал сэтгэгдлээ хуваалцдаг.

Та эдгээр хүмүүсийн хэнийх нь бичлэгийг үзэх дуртай вэ?








Rkhm Byr
2019/12/03 at 23:19
Hudlaa medeelel hiihee l bolichih
Huslen Baina
2019/12/04 at 09:59
I love PEWDIEPIE
Achit Achi
2019/12/05 at 10:22
Orchuulgiin medeende eh survalj gej bichmeer baina aa. Naad orchuulsan medeeg chin hen negen hun baga ch bolov sudalgaa shinjilgee hiij baij bichij baigaashde. Teged ch ugaasa medeeg barimt notolgootoi gej batlahiin eh survaljiig n bichih heregtei baidag bizde. Medeenii site baij niitlegchidde iim naad zahiin shaardlaga ch tavih archaaguimu haashan. Harvaas Business Insider-iin medeeg orchuulchihaad.
Ydj baihad bas joohon zuv orchuul l da. Jeffree Star uuriinhu goo saihnii brendiig neeh surtei surtalchilaad baidagguishde.
Хэрээд З.Баярцогт
2019/12/05 at 12:14
Munkh Baatar za amjilt amjilt
Tergel Kh
2019/12/05 at 16:48
Eeee mna pew