Хөл ядарсан үед хамгийн тохиромжтой 9 арчилгаа. 100% үр дүнтэй бөгөөд таны хөл эргээд эрч хүчтэй болох болно!

5

Хөл ядрах нь хөлийн цусны эргэлт багасах үед илэрдэг шинж тэмдэг бөгөөд ихэнхдээ эмэгтэйчүүд болон өндөр настнуудад тохиолддог. Мэдээж хэрэг хөлийг үргэлж амраах болон илүү дээр мэдрэмж авах нь сайхан хэдий ч, заримдаа бид бусад арга замуудын тусламжтай хөл ядрахаас сэргийлж, уг шинж тэмдгийг болиулах нь чухал юм. Тэр тусмаа бүтэн өдрийн турш хөл дээр зогссон үед илүү анхаарах хэрэгтэй.

Хүн бүр хөл чичирч ядрах үед ямар мэдрэмж төрдгийг сайн мэднэ. Иймд бид өвчнийг хэвийн болгох, хөлд мэдрэгдэж буй тав тухгүй байдлыг арилгахад ач тустай бусад аргуудыг хүргэхээр бэлтгэлээ.

1. Хөл дээрх 2 цэг дээр нэгэн зэрэг дарах

Тодорхой цэгүүд дээр дарснаар та эндорфиныг ялгаруулна. Энэ нь стресс, өвдөлт болон ядралтыг багасгахад тусална. Хөл дээр 2 цэг бий:

  1. Эхнийх нь хөлийн нэг болон хоёр дахь хурууны хооронд байрладаг. Зурганд үзүүлсэн байгаа.
  2. Хоёр дахь нь 4 болон 5 дахь хурууны хооронд байрлана. Мөн зурганд үзүүлсэн.

Эдгээр цэгүүд дээр 2 минутын турш хуруугаараа дарна. Та дарах үедээ гүнзгээ амьсгаа авч, тайван байх хэрэгтэйг санаарай.

 

2. Харандааны тусламжтай хөл дэх амралтын цэгийг идэвхжүүлэх

Өсгийн яг төв хэсэгт мөн цэг бий. Энэ цэгийг харандаагаар 30 секундээс 2 минутын хооронд дарж идэвхжүүлнэ. Хэтэрхий чанга дарах хэрэггүй. Хэсэг хугацааны дараа таны хөл амарч байгаа нь мэдрэгдэнэ.

Үүнийг хоёр хөл дээрээ хийгээрэй.

 

3. Вирасана йогийн байрлалаар суух

Вирасана бол гол асана бөгөөд та үүнийг 2 өвдөг дээрээ хийх хэрэгтэй. Энэ байрлалыг та юм идсэнийхээ дараа ч гэсэн хийж болно:

  1. Өвдөглөнө. Таны өвдөг хамт байх ёстой бөгөөд хөлөө хооронд нь зайтай байлгана. Дэмжлэг өгөх зорилгоор та ардаа дэр тавьж болно.
  2. Дэмжлэг болгож тавьсан дэрэн дээрээ сууна. Хэрэв таны өвдгөнд өвдөлт мэдрэгдэж байвал, өндрийг нэмж болно. Гараа амрааж, гуян дээрээ тавьж, энэ байрлалаар 2-4 минутын турш сууна.
  3. Хэдэн секундын хугацаанд хөлөө урагш сунгана.

Болгоомжтой байгаарай. Мөн гэмтэхээс сэргийлж, өгзөгнийхөө доор аль болох дэмжлэг болохуйц зүйл тавиарай. Хэрэв таны биед ямар нэгэн зовиур байгаа бол, энэ байрлалаар суух гэж хүчлэх хэрэггүй.

© depositphotos.com

 

4. Дэмжлэг үзүүлэх трико эсвэл оймс өмсөж, ядралтаас сэргийлэх

Одоо цагт дэмжлэг үзүүлэх трико болон оймсны маш олон сонголт бий болсон бөгөөд эдгээр нь яг энгийн хэрэглээний трико, оймс шиг харагддаг. Дан ганц хөлийг ядрахаас сэргийлээд зогсохгүй, давхар эмчилнэ.

Энэхүү зориулалтын трико, оймс хөл болон зүрхний хоорондын цусны эргэлтийг дэмжинэ. Түүнчлэн спорт болон өдөр тутмын амьдралд зориулсан өөр өөр төрлүүд бий. Хэрэв та эдгээрийг хэрэглэхээс эргэлзэж байгаа бол эсвэл танд ямар нэгэн асуудал мэдрэгдвэл, эмчид хандахаа бүү мартаарай.

© ebay.com

 

5. Эрвээхэй байрлалаар хэвтэх

Энэ байрлал хөлийн ядралтыг хэвийн болгох, гуяны булчинг сунгах болон хоол боловсруулах эрхтнүүдийг идэвхжүүлэх ач тустай:

  1. Нуруун дээрээ хэвтэж, хөлөө хананд тулж нугална.
  2. Хөлийнхөө улыг нийлүүлж, удаанаар ташаа руугаа урагшлуулна.
  3. Энэ байрлалаар 3-5 минут хэвтэнэ.

 

6. Давсны хэрэглээгээ багасгах

Хэрэв та хэтэрхий их давс хэрэглэвэл хөл хавагнах, ядрах болон нумарч өвдөхөд хүргэнэ. Эрдэмтэд өдөрт 2300 мг-аас ихгүй хэмжээгээр давс хэрэглэхийг зөвлөдөг. Энэ нь нэг халбага гэсэн үг юм.

Давсны хэрэглээгээ багасгахыг хичээж, сарын хугацаанд ямар өөрчлөлт мэдрэгдэхийг туршиж үзээрэй.

© depositphotos.com

 

7. Хангалттай төмөр биедээ авах

Төмрийн дутагдал тайван бус хөлийн хам шинж болоход хүргэдэг бөгөөд хатгах, халуу шатах, загатнах болон шөрмөс татах гэх зэрэг шинж тэмдгүүд хөлд илэрнэ. Ингэснээр хөл ядарна.

Хооллолтоос хангалттай хэмжээний шим тэжээлийг авах гэж хичээх ёстой бөгөөд төмрөөр баялаг буурцаг, брокколи, шош, хөц будаа болон хатаасан жимс хэрэглээрэй.

© depositphotos.com

 

8. Өвчин намдаах наалт хэрэглэх

Энэ төрлийн наалтууд эм хэрэглэлгүй хөлийн өвчнийг богино хугацаанд хэвийн болгоход ач тустай байдаг. 6 хүртэлх цаг үйлчилдэг бөгөөд хөл, өсгий өвдөх, булгарах болон хөхрөх үед асуудлыг хэвийн болгоход тусална.

Та наалтыг өдрийн цагаар эсвэл шөнө орондоо орохын өмнө хөлдөө наагаарай.

© shutterstock.com

 

9. Хүчтэй хөдөлгөөнөөр өөрөө иллэг хийх

Хөлийн иллэг нь сэргээгч болохоос гадна, өөрөө хийж болдог гэдгээрээ ихээхэн ач тустай байдаг. Хэрэв та хөнгөхөн иллэг хийвэл хөлөө амрааж чадна. Бага зэрэг хүчтэй дарах нь өвчнийг намдааж, булчингийн зовиурыг хэвийн болгоно. Иллэг хийхэд тохиромжтой энгийн нэг техникийг зааж өгье:

  1. Нударгаараа хөлийнхөө булчин руу зөөлөн цохино. Ингэхдээ шагайнаасаа эхлээрэй. Гарынхаа чигчий хурууны талаар цохих нь тохиромжтой.
  2. Дээшлүүлж, хөл хүртлээ ингэж цохино. Хатуу санагдсан хэсэгт илүү анхаарлаа төвлөрүүлээрэй.
  3. Хөлийнхөө бүх хэсэгт ингэж цохино.

Таны хөл хэр зэрэг ядардаг вэ? Хөлийн тав тухгүй байдлыг хэвийн болгох хамгийн шилдэг арга зам юу вэ? Бидэнтэй мэдлэг, туршлагаасаа хуваалцана уу.

16
БахархмаарБахархмаар
7
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Abachka Bachka

    Abachka Bachka

    2020/01/06 at 20:13

    Unuruu UN

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *