Эрэгтэй, эмэгтэй хүмүүст өөр өөр байдлаар нөлөөлдөг 8 төрлийн өвчин. Эдгээрийг мэдэж байхад огтхон ч илүүдэхгүй!

2

Хэдийгээр эрчүүд болон эмэгтэйчүүд адилхан шинж тэмдэгтэй ижилхэн өвчин тусаж болох ч, тэдгээрийн зарим нь бие организмд нь өөр өөрөөр нөлөөлдөг байна. Заримдаа эмэгтэйчүүдэд илүү их шинж тэмдэг илэрдэг бол, зарим өвчин эрчүүдэд илүү ноцтойгоор нөлөөлдөг. Энэ бол тэдний амьдралын хэмнэл өөр байдаг буюу эмэгтэйчүүд урт насалдаг болохын нэг шалтгаан юм.

Эрчүүд болон эмэгтэйчүүдэд өөр өөрөөр нөлөөлдөг 8 төрлийн өвчний талаар та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ.

1. Үс унах

Эрчүүдэд эмэгтэйчүүдийг бодоход хөгшрөх үед нь үс унах шинж тэмдэг илүү их ажиглагддаг. Эрчүүд үсээ адилхан байдлаар алддаг бөгөөд толгойн үс нь бага багаар арагшилсаар байдаг. Мөн тэд толгойныхоо дээд хэсгийн үсийг алдаж болох бөгөөд ингэснээр халзарч буйг илтгэх том толбо үүсдэг. Учир нь эрчүүдийн тестостерон тэдний үсэнд илүү даацтай нөлөөлдөг гэсэн үг юм. Тестостерон нь дигидротестостерон болж задардаг бөгөөд энэ даавар үсийг богиносгох, шингэрүүлэхэд нөлөөлдөг аж.

Эрчүүдэд үс унах шинж тэмдэг 20 наснаас эхэлж ажиглагдах боломжтой. Эмэгтэйчүүдэд 50 эсвэл 60 настай болох үед нь ч гэсэн ажиглагдахгүй байж болох бөгөөд эмэгтэйчүүд ихэвчлэн ген эсвэл эмчилгээний үр дагавраас болж үсээ алддаг байна.

© depositphotos.com © depositphotos.com

 

2. Батга

Эмэгтэйчүүд сарын тэмдэг болон цэвэршилтийн үедээ илүү их батганы асуудалтай нүүр тулгардаг. Тэдний дааврын хэмжээ багасдагтай холбоотой юм. Хоёр хүйсийн хувьд балчир наснаас авахуулаад насанд хүрсэн үед нь батга гарч болох ч, эрчүүдийн хувьд ерөнхийдөө илүү их “арьсны халим” ялгаруулдагтай холбоотойгоор батга гардаг байна. Энэ нь батга гарахад нөлөөлдөг тослог бодис юм.

 

3. Тархмал хатуурал

Тархмал хатуурал эмэгтэйчүүдэд эрчүүдтэй харьцуулахад 2-3 дахин илүү түгээмэл тохиолддог. Хэдий тийм боловч, энэ нь ихэнхдээ эмэгтэйчүүдээс илүү эрчүүдэд ноцтойгоор нөлөөлдөг байна. Идэвхжих үйл явцынхаа үед буюу анхдагч тархмал хатуурлын шинж эмэгтэйчүүдээс илүү эрчүүдэд илэрдэг аж.

 

4. Ясны сийрэгжилт

Эмэгтэйчүүд эрчүүдийг бодоход, 4 дахин илүү ясны сийрэгжилт болдог байна. Энэ нөхцөл байдал ихэнхдээ 50 гарсан эмэгтэйчүүдэд илэрдэг. Учир нь эмэгтэйчүүдийн яс илүү хөнгөн, нимгэхэн байдаг аж. Мөн ийм учраас эмэгтэйчүүд илүү урт насалдаг байна.

© depositphotos.com © depositphotos.com

 

5. Цус харвалт

Жил бүр эрчүүдээс илүү эмэгтэйчүүд цусны харвалтаас болж амь насаа алддаг. Хэдийгээр эрчүүд болон эмэгтэйчүүдийн аль алинд нь цус харвалтын шинж тэмдгүүд ижилхэн илрэх боловч, эмэгтэйчүүд илүү хүндрэлтэй байдлаар буюу дараах байдлаар илэрнэ: амьсгалахад хүндрэл үүсэх, хий юм харах, ухаан алдах, бөөлжих, түгших, мэдээ алдах болон татах гэх мэт.

 

6. Зүрхний шигдээс

Эрчүүд болон эмэгтэйчүүдийн аль алинд нь цээжний даралт мэдрэгдэх бөгөөд энэ үед цээжин дээр заан суучихсан юм шиг санагддаг байна. Энэ нь зүрхний шигдээс болохын өмнөх үе юм. Гэсэн хэдий ч эмэгтэйчүүд энэ мэдрэмжийг мэдрэлгүй зүрхний шигдээс болох эрсдэлтэй байдаг. Тэдэнд цээжний доогуур хэсгээр даралт эсвэл өвдөлт мэдрэгдэх эсвэл хэвлийн дээд хэсэгт зовиур илрэх, амьсгал давчдах, толгой эргэх, ухаан алдах болон маш их ядрах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.

© Danill Kuželev / Unsplash © Cihan Soysakal / Unsplash

 

7. Депресс болон сэтгэл түгшилт

Эмэгтэйчүүд эрчүүдийг бодоход илүү депресстэй нүүр тулж, сэтгэл нь түгшдэг. Яагаад гэвэл эмэгтэйчүүдэд эрчүүдийн санаа зовнидоггүй асуудлууд их байдаг, жишээ нь: хүйсийн эрх тэгш бус харилцаа, нийгэм-эдийн засгийн сул тал, орлогын тэнцүү бус хуваарилалт, нийгэмд эзлэх байр суурь бага байх гэх мэт.

Үүн дээр нэмээд эмэгтэйчүүдэд мөн өөр өөр төрлийн депресс илрэх бөгөөд эдгээрийг эрчүүд хэзээ ч мэдэрдэггүй. Жишээ нь жирэмслэлтийн үе, төрсний дараах үе, цэвэршилтийн өмнөх үе болон сарын тэмдэг гэх мэт.

 

8. Шээсний замын халдвар

Шээсний замын халдвар эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд тохиолддог. Яагаад гэвэл эмэгтэйчүүдийн шээсний суваг илүү богино байдаг учир, бактери богино зайг туулдаг гэсэн үг юм. Нөгөө талаасаа энэ нөхцөл байдал эрчүүдэд илүү ярвигтай байдлаар илэрдэг. Халдвар ихэнхдээ шээсний сувгийг бөглөж, бактериас илүү аюул тарьдаг байна.

© depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com

Та үүнийг бодит байдал дээр мэддэг байсан уу? Аль нь таныг хамгийн ихээр гайхшруулсан бэ?

7
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Namjil Gantuya

    Namjil Gantuya

    2020/01/03 at 20:04

    Й

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *