Шүдний эмч дээр цөөхөн очихын тулд шүдээ зөв арчлах талаар эдгээр 7 зүйлийг зайлшгүй мэддэг байх хэрэгтэй

2

Бид шүхрээр үсэрч, усанд шумбаж, аймшгийн кино үзээд инээж хөхөрч байдаг ч шүдний эмч дээр очих болохоороо яг л жаахан хүүхэд адил айж тэвддэг билээ. Зөвхөн шунгинан дуугарах өрөмний дууг нь сонсоод л хөл чичирч, шүд улам илүү их өвдөж эхлэх мэт болдог.

Ингээд шүдтэй холбоотой хамгийн дэлгэрсэн бэрхшээлүүд, түүнийг хэрхэн үгүй болгох, шүдээ яаж арчлах талаар, өөрөөр хэлбэл шүдний эмч дээр яавал цөөхөн очиж болох талаар хэрэгтэй зөвлөгөөг танилцуулъя.

1. Жирэмсэн үед шүдээ үзүүлж, эмчлүүлж болох уу?

© depositphotos

Болох төдийгүй бүр эмчлүүлэх хэрэгтэй. Хэрвээ ирээдүйн эх маань шүдний өвчтэй бол энэ нь түүний болон төрөх бяцхан хүүхдийн эрүүл мэндэд ч муу нөлөөтэй юм. Тийм учраас шүдний эмчид үзүүлэхээ хойшлуулах хэрэггүй юм. Жирэмсэн үед цоорсон шүд, шүдний зөөлөн эдийн үрэвсэл, буйлны өвчлөлийг үзүүлж эмчлүүлж болно. Харин бүтэн мэдээ алдуулах тариа, рентген зураг авахуулах, антибиотик хэрэглэж болохгүй.

Жирэмсэн үедээ шүдээ үзүүлж болох хамгийн тохиромжтой үе бол жирэмсний 2, 4, 5, 6 сарууд байдаг. Гэхдээ шүдний эрүүл мэнд боломжийн, эмэгтэйд ямар нэг хүндрэл зовуиргүй бол заавал шүдээ эмчлүүлэхгүй байж бас болно.

 

2. Шүдний оогоо солих хэрэгтэй юу?

© depositphotos

Хүний бие организм аливаа зүйлд дасан зохицох чадвартай. Тийм учраас байнга уудаг эм зэрэг нь яваандаа биед дасал болж анагаах шинж чанараа алддаг. Шүдний оо ч гэсэн мөн адил.

Ер нь бол гэртээ хэд хэдэн төрлийн шүдний оотой байж өглөө оройны, тодорхой гариг өдрийн гэх мэтээр ялгавартай хэрэглэх нь илүү үр дүнтэй юм. Ийм байдлаар та шүдээ илүү арчилж, эрүүл байх болно. Мэдээж хэрэг шүдний эмч, зөвлөгч нартай уулзаж ярилцан ямар төрлийн оо танд илүү хэрэгтэй байгааг мэдэх хэрэгтэй.

 

3. Шүдний эмч яагаад таны шүд юунд эмзэг талаар байнга асуудаг вэ?

Шүд ямар зүйлд яаж хариу үйлчлэл үзүүлдэг талаарх мэдээлэл нь эмчид олон зүйлийг хэлж өгдөг байна. Жишээ нь халуун хүйтэн зүйл идэж уух үед шүд янгинаж өвчин мэдэрдэг бол энэ нь шүд хэт мэдрэмтгий байгаагийн шинж юм. Шүдний эмч ийм нөхцөлд танд тусгай зориулалтын оо, амин дэм бичиж өгч хэт мэдрэг байдлыг хэвийн болгодог байна.

Харин таны шүд чихэртэй юм идэхэд өвддөг бол танд цоорхой шүд байна гэсэн үг. Шалтгаан нь маш олон янз байж болох ба жишээ нь шүдний паалан элэгдсэн, буйл янз бүрийн гэмтэлтэй байх гэх зэрэг. Мөн өвдөлтийн шинж чанар нь ч бас нэмэлт мэдээлэл өгөх бөгөөд шүдийг бүрэн гүйцэд эмчлэхэд шүдний эмчийн хийх үзлэг шийдвэрлэх үүрэгтэй байна.

 

4. Яагаад шүдний чулуу бий болдог вэ?

© depositphotos

Энэ нь маш олон шалтгаантай юм. Жишээ нь:

  • Чанар муутай шүдний оо
  • Амны ариун цэвэр муу сахих
  • Хоол хүнсэнд хатуу хүнс дутагдаж янз бүрийн хоол хүнсний үлдэгдэл хуримтлагдахаас сэргийлэх боломж бага байх
  • Бодисын солилцоо, хоол боловсруулах үйл ажиллагааны хямралаас болж шүлсний чанар өөрчлөгдсөн
  • Буруу хазалт болон хазаж зажлах үйл явц жигд биш.

Шүдний чулууг 4-6 сард нэг удаа түүлгэж байх хэрэгтэй гэдэг бөгөөд ийм хугацаанд бий болсон чулуу нь таны эрүүл мэндэд ямар нэг хор хохирол учруулж амжихгүй билээ. Харин урьдчилан сэргийлэхийн тулд хатуу, исгэлэн алим идэж, пирофосфат агуулсан шүдний оо хэрэглэх хэрэгтэй ба энэ бодис нь шүдний гадарт үлдэж шүдний чулуу үүсэхээс сэргийлэх үйлчилгээтэй юм.

Мөн шүдний чулууг эмчээр цэвэрлүүлсний дараа шүдний сойзоо саяхан шинээр сольсон байсан ч хамаагүй заавал дахин солих хэрэгтэй.

 

5. Шүдээ хэзээ угаах нь зөв бэ: өглөөний цайны өмнө үү эсвэл дараа юу?

© depositphotos © depositphotos

Хэрвээ та унтахынхаа өмнө шүдээ угаагаад сайхан унтсан, шөнөдөө босож гал тогооны өрөө орж янз бүрийн юм амандаа хийгээгүй бол өглөө босоход таны шүдэн дээр элдэв хуримтлал үүсэхгүй. Унтаж сэрсний дараах муухай үнэр, аманд муухай амтагдах зэрэг нь хэл шүд, эрүү хацрын дотор хэсэг хатсан учраас бий болж байгаа бөгөөд багахан усаар зайлахад л үгүй болно. Тийм учраас өглөөдөө эхлээд амаа усаар юм уу эсвэл бактерийн эсрэг үйлчилгээтэй тусгай уусмалаар зайлаад, өглөөний цайны дараа 20-30 минут хүлээгээд шүдээ оо, сойзоор угаах хэрэгтэй.

 

6. Шүдний мэдрэлийг үгүй болгосны дараа яагаад өнгө нь өөрчлөгддөг вэ?

© depositphotos

Шүдний өнгө өөрчлөгдөх нь шүдний мэдрэл үхжиж байгаа эсвэл эмчилгээ буруу хийгдэж байгаагийн нэг дохио юм. Энэ нь эмч шүдний ломбо тавихдаа сувгийн эмчилгээг буруу хийсэн, эсвэл чанар муутай эд зүйл ашигласан зэрэг алдаанаас бий болж болно. Орчин үеийн шүдний эмчилгээ нь шүдний мэдрэлийг үгүй болгосон хойно ч өнгийг нь хэвээр хадгалах боломжтой болсон билээ.

 

7. Шүд цайруулах үйлчилгээтэй оо үнэхээр үр дүнгээ өгдөг үү?

© depositphotos

Ийм шүдний оо шүдний пааланг бага зэрэг өнгөлөх боловч эхлээд заавал мэргэжлийн эмчээр өнгөө сэргээлгэж байж ийм оо хэрэглэх хэрэгтэй. Ийм ооны бүтцэд шүдэн дэх хар толбо зэргийг арилгах тусгай бодис орсон байдаг билээ.

Гэхдээ шүдний оо болгонд шүд цайруулах бодис янз бүрийн хэмжээгээр орсон байдаг гэдгийг санах ёстой. Жижиг хэмжээний цайруулах бодис нь шүдний пааланг гэмтээхгүй өнгөлөх бол харин том хэмжээтэй нь шүдэнд зураас гарган пааланг гэмтээж болзошгүй. Тийм учраас эмч нар шүд цайруулах оог тогтмол хэрэглэхгүй байхыг анхааруулдаг. Бас шүдний аппарат зүүдэг хүмүүс иймэрхүү оогоор шүдээ угааж болохгүй бөгөөд учир нь шүдний пааланг өөр өөр өнгөтэй болгох магадлалтай юм.

Та шүдний эмчээс айдаг гэдгээ хүлээн зөвшөөрөх үү? Та шүдээ байнга арчилдаг уу ? Эсвэл шүдний эмчид үзүүлэхээ байнга л хойшлуулдаг хүн үү?

16
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *