Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс дахин хөл дээрээ алхана

0

Бронксын уугуул Gene Laureano бол армийн ахмад дайчин. 2001 онд Манхэттэнд байхдаа шатнаас унаж, бүсэлхийнээс доош мэдрэлгүй болсон тэрээр золгүй явдлын дараа 12 цагийг мэс заслын ширээн дээр өнгөрүүлсэн байна. Амьд байгаадаа баярлан сэрсэн ч дахин хэзээ ч хөл дээрээ алхахгүй гэдэг мэдээг сонссон түүнд эхэндээ яг л эрүүдүүлэн шүүгдэж байгаа мэт санагдаж байв. Тахир дутуу хүний тэргэнцрээс салах олон удаагийн оролдлогуудын дараагаар 2012 онд тэрээр өөрийн хайж байгаа зүйлийг хариуг олж харжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс дахин хөл дээрээ алхана 1
Laureano эмнэлэгт ReWalk-тай танилцсан бөгөөд энэ нь компьютержсэн гадаад араг ясны төрөл байсан байна. 2013 оны 1-р сард тэрээр энэхүү араг ясны клиникийн туршилтанд орохыг зөвшөөрчээ. Хэзээ ч дахин хөл дээрээ босохгүй гэгдэж байсан олон жилүүдийн дараа энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар хөл дээрээ зогсохдоо боломжгүйгээс боломжтой руу очих давааг давах гэж байгаагаа мэдэрсэн түүхэн өдөр байсан хэмээн тэрээр өгүүлсэн байна.

Argo Medical Technologies-ын үүсгэн байгуулагч, дөрвөн мөчний саа өвчтэй доктор Amit Goffer-ын зохион бүтээсэн алхахад туслах бионик систем нь үүргэвч хэлбэрийн батерей, бугуйнд зүүдэг энгийн удирдлагын тусламжтайгаар ажилладаг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс дахин хөл дээрээ алхана 2
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс дахин хөл дээрээ алхана 3
Re-Walk систем хэрэглэгчдийн нэг, хоёр хөл нь мэдээгүй болсон эмэгтэй Claire Lomas Лондонгийн марафонд ReWalk өмсөж оролцож байсан.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс дахин хөл дээрээ алхана 4
Энэхүү роботик төхөөрөмжийн хамгийн том дэвшил бол хэдхэн долоо хоногийн өмнө Америкийн эрүүл мэнд, хүмүүнлэгийн үйлчилгээний байгууллага FDA-гийн зөвшөөрөлтэйгээр хувийн хэрэглээнд зориулагдан худалдаалагдаж эхэлсэн анхны бөгөөд цорын ганц гадаад араг яс, тулгуур болж байгаа нь аж. Энэ төрлийн төхөөрөмжүүд бүтээгдсэн байдаг ч судалгааны хүрээнд хязгаарлагдаж байгаа юм.

ReWalk нь зах зээл дээр 69,500 долларын үнээр худалдаалагдаж байгаа юм байна.

22 кг-ийн жинтэй энэ төхөөрөмж хэрэглэгчид 1,5 км/цагийн хурдтай алхах боломжийг олгож байгаа ба ердийн хүний дундаж алхмын хурд 4,8 км/цаг байдаг байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс дахин хөл дээрээ алхана 5

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс дахин хөл дээрээ алхана 6
Одоогоор Argo компани дөрвөн мөчний саажилттай хүмүүст зориулсан төхөөрөмж дээр ажиллаж байгаа ба доктор Goffer “Миний үе ирнэ, надад тэр цагийг хүлээх тэвчээр хангалттай бий.” хэмээжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. ambga

    2014/07/31 at 18:15

    ene tohooromj mongold orj irsen yumuu. hervee orj irsen bol une ni hed ym.
    ene dugaarluu holboo bariarai utas;95578877

  2. Зочин

    2014/08/01 at 10:51

    Сэтгэгдэл *

  3. отгон баяр

    2014/08/01 at 10:53

    манай улсаад ийм апраттай болвол маш их олон хүн баярлах байх даа

  4. mj

    2014/08/17 at 10:55

    Мэдээнийхээ гарчигийг өгөхдөө сайн анхаармаар юм. Хөгжлийн бэрхшээлтэй гэдэг чинь хараагүй, сонсголгүй, тэргэнцэртэй, нэг хөл, нэг гаргүй, сэтгэцтэй гээд дотроо ялгаатай байдаг. Юуны тухай бичиж байгаагаа мэдэж байгаа бол ядахдаа гарчигаа зөв өгөөд сурчих.Тэглээ ч энэ төхөөрөмж Монголд орж ирлээ гэхэд хэрэглэх хүн ховор л байн байх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *