Сайхан арьстай байхын тулд ямар хүнс хэрэглэх нь зөв бэ?

2

1. Цагаан гаа

Цагаа гаа нь бусад самрыг бодвол кальциар баялаг юм. Цагаа гааны хоёр төрөл байх ба исгэлэн, чихэрлэг байна. Чихэрлэг цагаа гаа нь сулавтар өөхний хүчил, Е витамин, магни, уураг, эслэг, В2 витамин, фосфор агуулна. Эдгээр бодисууд, тэр дундаа Е витамин нь арьсанд их нөлөөтэй юм. Энэ витаминыг гоо сайхны витамин гэх бөгөөд энэ нь биед болох олон химийн урвалд нөлөөлж, арьсанд сайнаар нөлөөлнө. Энэ антиоксидант нь бүх төрлийн арьсанд сайн билээ.

Е витамины нөлөө:

  • Арьсыг чийгшүүлж, гэмтсэн эд эсийг хурдан сэргээнэ
  • Арьсыг гадны муу нөлөөллөөс хамгаална
  • Улайсан арьсыг алга болгоно
  • Арьсан дээр хар толбо бий болохоос сэргийлнэ
  • Үрчлээ үүсэхээс сэргийлж, удаан хугацааны турш гялгар, өнгөлөг байлгана

 

2. Лууван

Лууванд байх хоёр элемент арьсанд их чухал байдаг нь: А витамин болон бета-каротин юм. А витамин нь арьсан дээр хорт хавдар үүсэхээс сэргийлнэ. Арьсны унаган өнгийг буцаан авчирч, гэрэлтэй болгоно. Арьсны өсөх, төлжихөд энэ витамин шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх ба хэт ягаан туяанаас болж гэмтсэн арьсыг сэргээдэг.

Бета-каротин бол хүчирхэг антиоксидант юм. Үүнийг “байгалийн шүхэр” хэмээн нэрлэдэг ба арьсыг хортой хэт ягаан туяанаас хамгаалдаг болохоор тэгж нэрлэсэн байна.

 

3. Хар шоколад

Хар шоколаданд олон янзын хэрэгтэй бодис бий. Флавоноид нь арьсыг нарны туяанаас хамгаалж, бэржийхийг багасгана. Хар шоколад их иддэг эмэгтэйчүүдийн арьс нарны туяанд бага гэмтдэг, илүү тэсвэртэйг судалгаагаар нотолсон байна.

 

4. Наранцэцгийн үр

Наранцэцгийн үр олон тэжээллэг бодис, ашигтай зүйл агуулна. Омега-3 хэмээх өөхний хүчлээр баялаг ба энэ нь арьсыг чийгтэй байлгаж, хуурайшихаас хамгаалдаг. Омега-3 өөхний хүчил нь арьсны бүтцийг сайжруулж, пигмент үүсэхээс сэргийлж, үрчлээг зөөллөнө.

 

5. Ногоон цай

Энэ цайнд полифенол хамгийн их хэмжээгээр байдаг. Саяхан полифенолыг хүчтэй антиоксидант гэдгийг тогтоосон билээ. Арьсыг гоо сайхан байлгахад хэрэгтэй зүйлийн хамгийн түрүүнд ногоон цай байх ёстой. Та өдөрт 4 аяга ногоон цай уух хэрэгтэй шүү.

 

6. Бууцай

Энэ нь А болон С витамины сайн эх үүсвэр юм. Эдгээр витаминууд нь антиоксидант маягаар үйлчлэх бөгөөд  чөлөөт радикалуудын нөлөөгөөр бий болох хөгшрөх процессыг сааруулна. Энэ нэгдэл нь хорт хавдрын эд эсийн хөгжлийг сааруулдаг гэдгийг олон судалгаа баталсан билээ.

 

7. Төмс

Төмс нь Витамин С-ээр баялаг бөгөөд энэ нь арьсанд маш чухал витамин юм. Коллаген бий болоход энэ витамин гол үүрэг гүйцэтгэх бөгөөд коллаген нь эрүүл, сайхан арьстай байхад хамгийн их нөлөөтэй бодис билээ. Витамин С нь арьсан дээрх хар толбыг арилгаж, байгалийн цэвэр өнгө төрх нь сэргэхэд тус болно.

5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *