СКАЙтелийн хэрэглэгчид *1234#-аар “Мобайлддаг” боллоо

0

СКАЙтелийн бүх хэрэглэгч Хаан, Хас, Голомт банкны Мобайл банк 2.0 үйлчилгээг ашиглах боломжтой боллоо. Ta интернетгүй орчинд хэзээ ч, хаанаас ч, дөрөвхөн алхмаар СКАЙтелийн нэгж, дата авах, төлбөрөө төлөх, банкны үйлчилгээ авах боломжтой. Энэ бол USSD технологид суурилсан Мобайл банк 2.0 үйлчилгээ юм.

Таны чээжлэх дугаар ердөө л *1234# бөгөөд дараах 4 алхмаар амархаан “мобайлдана”:

1-р алхам: *1234# руу залгана.

2-р алхам: Хаан, Хас, Голомт банкнаас сонголтоо хийнэ.

3-р алхам: Мобайл банк 2.0 үйлчилгээний нууц үгээ оруулж нэвтэрнэ.

4-р алхам: СКАЙтелийн болон банкны үйлчилгээ авна.

Та энэхүү үйлчилгээг ашиглахдаа өөрийн сонгох цэсний өмнөх дугаарыг бичих талбарт оруулан үйлдлээ үргэлжлүүлнэ.

Мобайл банкаар авах СКАЙтелийн үйлчилгээ гэдэгт:

  • Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид ярианы төлбөрөө төлөх,
  • Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид нэгж авах,
  • Дата багц авах,
  • СКАЙмедиа үйлчилгээний төлбөр төлөх боломжтой.

Мобайл банкаар авах Банкны үйлчилгээ гэдэгт:

  • Карт, харилцах, хадгаламжийн дансны үлдэгдлээ шалгах,
  • Тухайн банкны данс хооронд гүйлгээ хийх,
  • Гүйлгээний хуулга харах,
  • Төлбөр төлөх боломжтой.

Мобайл банк 2.0 үйлчилгээг ашиглахын тулд та:

ХААН, Голомт, Хас банкны танд хамгийн ойр байрлах салбарт бичиг баримттайгаа, өөрийн биеэр хандан, маягт бөглөн, бүртгүүлж, нууц үгээ авна. СКАЙтелийн салбарт хандах шаардлагагүйг анхаарна уу.

3
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.