Биед хуримтлагдсан хорыг зайлуулахын тулд үүнийг 3 хоног дараалан оройн хоолондоо идээрэй!

3

Гэдэс хэвлий хавийн хэдэн сантиметрийг яаралтай алга болгох хэрэгтэй болоод элдэв хоолны дэглэм тус болохгүй байна уу? Гол учир нь хоол боловсруулах системд байдаг билээ.

Хоол шингээхэд янз бүрийн асуудал үүссэн, ходоод муу ажиллах, хямрах, өтгөн хатах зэрэг нь жин хасаж чадахгүй байгаагийн гол шалтгаан болдог бөгөөд тэдгээр бэрхшээл нь элдэв хорыг гадагшлуулахгүй байгаад хамаг учир байгаа юм.

Ходоод гэдэс дэх хуримтлагдсан хорт бодисыг зайлуулж цэвэрлэхийн тулд заавал эмийн үйлчилгээ хэрэггүй бөгөөд ногооны энгийн, амттай салат идэхэд л хангалттай юм.

Ходоод гэдэс цэвэрлэх салат

Энэ удаа хор зайлуулах, өөх гэдсийг алга болгоход тустай, бие организмыг эслэгээр хангаж, хүчиллэг орчныг зохицуулах салат хийх аргыг танилцуулъя.

Хийхэд амархан, витаминаар баялаг, маш хямдхан үнэтэй салат нь зөвхөн турахад төдийгүй биеэс элдэв хор, ялгадас зайлуулахад их тустай билээ.

Энэ салат нь юугаараа сайн бэ?

1. Энэхүү цэвэрлэгч салатыг өдөрт хоёр удаа тогтмол хэрэглэвэл бүдүүн гэдэсний үйл ажиллагааг идэвхжүүлдэг гэж хэрэглэж үзсэн хүмүүс ярьж байна. Салатын үндэс болсон хүрэн манжин нь тайвшруулах үйлчилгээтэй билээ.

2. Салатны орцод орсон бүх ногоо “эсрэг” калоритой байна. Өөрөөр хэлбэл энэ хүнсийг боловсруулахын тулд бие организм хүлээн авахаасаа илүү калори шатаана гэсэн үг. Энэ шалтгаанаар хуримтлагдсан калори шатаж, өөх багасна.

3. Энэ салатыг залуужуулах эм гэж хэлж болох ба: олон төрлийн витамин агуулах учир эд эсийг залуужуулна. Мөн нүүрний өнгө сайжирч, батга зэргээс ангижран, ядрах, ходоодны хямрал, өтгөн хатах зэргээс сална.

4. Энэ салатанд ихээхэн хэмжээний эслэг байх ба түүний ач холбогдлыг залхуучууд л мэдэхгүй байх. Эслэг ходоод гэдэсний ханыг цэвэрлэнэ.

5. Цэвэрлэх салат нь хоолны бас нэг сайхан хачир болно: төмс, паста, болон янз бүрийн будааг орлох ба тогтсон хачрыг энэ салатаар ядаж хэсэгчлэн солиход үр дүн нь удахгүй мэдрэгдэх болно.

6. Салат нь зүрх, судсанд маш сайн нөлөөтэй ба төмөр, цинк, кальци болон бусад витаминаар баялаг билээ.

7. Байцаанд байх (орцод заавал байна) бодис нь өөхийг задлах ажлыг эрчимжүүлж, өлсөх мэдрэхүйг дардаг.

Гоолиг сайхан бие, эрүүл байхад тань туслах салат хийх арга

Орц:

  • 300 г цагаан байцаа
  • 1 хүрэн манжин
  • 1 лууван
  • 120 г хар чавга
  • 1 багц салатны навч
  • 30 мл тараг

Хийх арга:

1. Байцаагаа даршилж, хүрэн манжингаа нарийхан хэрчинэ. Луувангаа томоор үрж салатны навчаа гараар урж, жижиглэнэ.

2. Хар чавгаа 2-3 удаа хүйтэн усанд угааж буцалсан усанд хийж таглана. 30-40 минут хөөлгөөд дараа нь жижиг хэсэг болгон хэрчинэ.

3. Бүгдийг хольж таргаар бүрэх ба тараг шингэхийн тулд 10-15 минут байлгана.

Бүх л орсон ногоо түүхий байна. Салатны тэжээллэг чанар нь 100 гр-д 50 ккал. Оливийн тос болон, маалингын тосоор бүрж болно.

Хоёр дахь хувилбар нь бүр ч илүү ашигтай байж болох ба маалингын тос нь өөх тосыг задалдаг билээ. Давс болон халуун ногоо нэмж болохгүй.

Энэ салатанд зарим нь исгэлэн болон жижиг алим, анар жимс, өргөст хэмх, редиск зэрэг оруулсан байдаг ба гол нь эслэг их байх нь л чухал юм.

Цэвэрлэх салатыг хэрэглэх гурав хоногийн хувилбар нь – өдөр болгон 3 порц салат идэж, хоёр литр ус уух юм. Энэ хугацаанд 0,5-3 кг жин хасаж болно.

Найз нартаа энэ салатыг хийх аргыг танилцуулж, ходоод гэдэс цэвэрлэх салатны тухай сэтгэгдлээ бичээрэй.

32
БахархмаарБахархмаар
14
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Nomin-erdene Sukhbaatar

  2. Nomin-erdene Sukhbaatar

  3. Erhem Erhem

    Erhem Erhem

    2018/02/09 at 05:51

    ??????????

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *