Ухаалаг нэгний ч толгойг гашилгах, логик сэтгэлгээ шалгасан амаргүй бодлогууд: Та өөрийгөө сорихыг хүсвэл оролдоод үзээрэй

1

Сонирхолтой бодлого бодох дуртай юу? Тэгвэл яг зөв газраа орж ирлээ. Таны тархийг багагүй гашилгах бодлого бэлдлээ. Магадгүй, та бусад хүмүүсээс ухаантай ч юм билүү? Тэгвэл та доорх бодлогыг маш амархан бодож чадна. За, тyлаанд бэлэн үү?

© Depositphotos

Энгийн биш бодлого танд санал болгоё. Цагаа идэвхжүүлж хэдий хэр хугацаанд бодлогоо дуусгаж байгааг хараарай. Амжилт хүсье!

 

Сонирхолтой бодлого

За эхлэх үү? Бодлого их амархан юм шиг санагдана. Нохой = 3, хөхөө = 4, үнээ = 5. Тахиа хэд вэ? Эхлээд бодлогыг бодоод дараа нь л хариултыг хараарай.

© Depositphotos

Хамгийн түрүүнд толгойд орж ирэх хариулт – 6. Зэрвэс ажиглавал тооны энгийн дас дараалал харагдана. Гэхдээ тоо нь үгтэй ямар ч холбоогүй. Та эдгээр үгнүүдийн үсэг, үе болгоныг нь тоолж үзсэн байх. Үсэг, үе ч холбоогүй шүү. Энэ бодлогыг бодохын тулд тухайн амьтан ямар авиа гаргадгийг санаарай. Тийм ээ, бүх зүйл ийм л энгийн байж дээ.

Амьтдын гаргах авиа ойлгомжтой гэж бодож байна.

Нохой = 3 /хав-хав/

Хөхөө = 4 /күкү-күкү/

Үнээ = 5 /өмбүү/

Тахиа гэхэд л “кукареку” гэдэг, тэгэхээр 8 үсэг орж байна. Зөв хариулт 8 гарна. Тэгэхээр, уг бодлого бодож байснаас ч амархан байгаа биз дээ?

© Depositphotos

 

Сонирхолтой бодлого: хоёр дахь хэсэг

Энгийн мөртлөө бас хөгжилтэй байсан гэдэгтэй та санал нийлнэ биз дээ. Тэгэхээр, зогсох хэрэг байхгүй болов уу. Нэгэнт эхлүүлснээс хойш дараагийн бодлогыг бодоцгооё. Дараагийн бодлого нь үгийн сүлжээ гэж хэлж болно. Зургийг хараарай. Таны өмнө 24 тэмдэгт үсэг байна. Тодорхой утгыг илэрхийлсэн. Нууцалсан илэрхийллийг олох ёстой юм. Зөв хариултыг олоход танд 30 секунд л байна. Цаг явлаа шүү.

 

Хариулт

 

Сүүлийн бодлого

Өнөөдрийн сүүлчийн бодлого. Дор үзүүлсэн тооны цуглуулгаар охин өөрийн нэрээ нууцлан бичжээ. Охины нэрийг бодож олно уу?

© Depositphotos

Энд бас л энгийн шифр ашигласан байна. Охин өөрийнхөө нэрийг цагаан толгойн үсгийн дэс дарааллын тоогоор илэрхийлжээ.  21 = Т, 22 = У, 35 = Я, 1 = А. Охиныг Туяа гэдэг.

Танд дээрх бодлогууд таалагдсан гэж найдаж байна. Нэг өдрийг тархиа багагүй ажиллуулж өнгөрөөсөн биз ээ. Ядаж л цагийг бага ч болов зугаатай өнгөрөөж чадсан байх.

52
Ха ХаХа Ха
20
БахархмаарБахархмаар
18
БурууБуруу
18
ТэнэглэлТэнэглэл
13
ХөөрхөнХөөрхөн
13
ГоёГоё
12
ГайхмаарГайхмаар
8
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *