Өнгөрсөн зуун жилийн хугацаанд гарсан хөлөг онгоцны хамгийн аймшигтай ослууд

0

Өнгөрсөн зуун жилийн хугацаанд гарсан хөлөг онгоцны хамгийн аймшигтай ослууд


Далай тэнгист гарсан хөлөг онгоцнуудын аймшигтай осол авааруудыг бид алдарт Титаник хөлгийн аймшигт ослоор төлөөлөн бодох нь олонтаа. Аливаа бүхний цаана аюул эрсдэл, гамшиг үргэлж нуугдаж байдаг. Хөдөлгүүрийн жижигхэн гэмтэл, анхаарал хайхрамжгүй байдал, байгалийн хүнд хэцүү сорилтууд тэрхүү нуугдан байсан эрсдлийг ил гарган, бодит гамшиг болгох нь бий. Энд бид өнгөрсөн зуун жилийн хугацаанд Дэлхийн далай тэнгисийн түүхэнд тохиосон хамгийн аймшигтай хөлөг онгоцны ослуудын тухай мэдээллийг гэрэл зургийн хамт нийтэлж байна.Өдгөөгөөс яг зуун жилийн өмнө буюу 1912 оны 4-р сарын 15-ны өдөр тансаг зэрэглэлийн, зорчигч тээврийн Титаник хөлөг онгоц Умард Атлантын далайд хийсэн анхныхаа аялалын үеэр сүйрч живсэн билээ. 4-р сарын 10-нд Англиас Америкийг зорин гарсан энэ хөлөг онгоц мөсөн уул мөргөн осолдоход 1514 хүн нас баржээ. Хэдийгээр энэ олон хүний амь эрсдэхэд хайнга, тоомсоргүй байдал, их зан нөлөөлсөн хэдий ч одоо хөлгийн ахмад болон хөлөг онгоцны компанийг буруутгах шаардлагагүй юм. Саяхны нэгэн одон орны судалгаагаар 1912 онд сар Дэлхийд маш их ойртсон байсан нь далайн түрлэгийг нэмэгдүүлснээр олон тооны мөсөн уулыг авчирсан гэдгийг олж илрүүлжээ. (OFF / AFP / Getty Images)

Умард Америк дахь Сейнт Лауренс голд Empress of Ireland хэмээх зорчигч тээврийн онгоц Норвегийн нүүрс олборлогч хөлөг онгоцтой мөргөлдөж, 14 минутын дараа 40 метрийн гүнд живсэн бөгөөд 1012 хүн амь насаа алдаж, Канадын далай тэнгисийн түүхэн дэх хамгийн олон хүн амь эрсэдсэн осол болж тэмдэглэгдэн үлджээ. (Alexander J. Ross / Bibliothèque et Archives Canada)

1963 оны 12-р сарын 19-нд Саутгемптонаас Канарын арлууд руу 11 хоногийн Зул сарын аялал хийхээр гарсан Lakonia хөлгийн тавцан дээр зорчигчид, хөлгийн багийнхан нийлээд 1022 хүн байжээ. 12-р сарын 22-нд онгоцны үйлчлэгч доор байх үсчний өрөөнөөс утаа гарч байхыг олж харсан байна. Өрөөнөөс гал хоромхон зуурт хонгил болон бусад өрөөнүүд рүү тархсан бөгөөд үйлчлэгч гал унтраагуур ашиглан галыг дарахыг оролдсон ч гал маш хурдан тархан 128 хүн амь үрэгдсэн байна.

1985 оны 10-р сарын 7-нд Италийн Achille Lauro хөлөг онгоцыг Палестины чөлөөлөх фронтын дөрвөн алан хядагч 450 зорчигчийнх нь хамт эзлэн авсан юм. Алан хядагчид барьцааны хүн болсон 69 настай, тахир дутуугийн улмаас тэргэнцэр дээр суудаг Америкийн еврей Leon Klinghoffer-ийг буудан хөнөөж, эхнэр Marilyn-ых нь нүдэн дээр хөлгийн тавцангаас гадагш шидсэн байна. (MIKE NELSON / AFP / Getty Images)

Queen Elizabeth 2 буюу QE2 хэмээх зорчигч тээврийн хөлөг онгоц 1992 оны 8-р сарын 7-нд АНУ, Канадын зүүн эргийн дагууд хийсэн тав хоногийнхоо аялалын үеэр буцах замдаа их биенд нь нилээд хэмжээний эвдрэл гарсны улмаас Cuttyhunk арлын өмнөд хэсэгт хайргадсан ч азаар хэн ч гэмтэж бэртээгүй байна. (JOHN MOTTERN / AFP / Getty Images)

20-р зууны далай тэнгисийн хамгийн аймшигтай ослуудын нэг бол 1994 онд тохиосон зорчигч тээврийн Estonia хөлөг онгоцны сүйрэл юм. Тайван цагт Балтийн тэнгист хамгийн олон хүний амь насыг авч одсон энэ ослын үеэр хөлгийн тавцан дээр байсан 989 зорчигчид, хөлгийн багийнхнаас 852 хүн амь үрэгдсэн байна. (JAAKKO AVIKAINEN / AFP / Getty Images)

Энэтхэгийн далайн галд авсан Achille Lauro зорчигч тээврийн хөлөг онгоцыг агаараас харж байна. 1985 онд алан хядагчдын гарт олзлогдож байсан энэ онгоц 1994 оны 11-р сарын 30-нд Сомалийн эргээс зайдуухан явж байх үед хөлгийн тавцан дээр гал гарч, хөлгийн багийнхан хэдэн цагийн турш галыг унтраахаар тэмцэлдсэн ч гал унтраах явдал амжилтгүй болсон тул хөлгийг орхисон бөгөөд хөлөг хоёр хоногийн дараа буюу 12-р сарын 2-ны өдөр живсэн байна. Хөлөг дээр гарсан галын улмаас хоёр хүн амь насаа алджээ. (AFP / Getty Images)

1999 оны 8-р сарын 24-нд Английн зүүн өмнөд эрэгт зангуугаа хаян зогссон байсан Norwegian Dream зорчигч тээврийн хөлөг онгоцыг Панамын ачаа тээврийн Ever Decent хөлөг онгоц мөргөсний улмаас зорчигч тээврийн хөлөг дээр явсан 2400 хүний 3 нь нилээд хүнд бэртэж гэмтсэн байна. (MARTYN HAYHOW / AFP / Getty Images)

2000 оны 12-р сарын 17-нд Виржиниагийн эргээс 320 км-ийн алсад аялалын Sea Breeze хөлөг онгоц уурын тогоо нь хагарсны улмаас живсэн билээ. Атлантын далайн хайр найргүй, ширүүн давалгаа хөлгийг ёроол руугаа татан авч одохоос өмнө эргийн хамгаалалтынхан хөлгийн тавцан дээр байсан 34 хөлгийн гишүүнийг аюулгүй газарт аваачиж чадсан юм. (US Coast Guard / Getty Images)

2003 оны 10-р сард зүүн Газар дундын тэнгист аялж явсан Aurora аялалын хөлөг онгоцон дээр дээд зэргийн халдварлах чадвар бүхий вирусээр халдсан гэдэсний халдвараар 500 орчим хүн өвчилсөн бөгөөд өвчний дэгдэлтийн үеэр Перс, Грек зэрэг орнууд хөлгийн зорчигчдыг хүлээж авахаас татгалзсан бол Испани улс хилээ хаасан байна. Персийн эргээс алсхан зайд 10-р сарын 31-ний өдрийг хүртэл хөлгийг тусгаарлаж, эм тариагаар хангаж байжээ. (Ian Waldie / Getty Images)

2007 оны 4-р сарын 5-нд дүрвэгчдийг тээж явсан Sea Diamond аялалын хөлөг онгоц Грекийн Санторини арлын орчимд хайргадаж живсэн бөгөөд хөлгийн тавцан дээр байсан 1200 хүнээс хоёр нь сураггүй алга болж, үхсэнд тооцогджээ. (STR / AFP / Getty Images)

2007 оны 11-р сарын 11-нд Аргентинаас гарсан Explorer хөлөг онгоц 19 хоногийн аялалынхаа үеэр буюу 11-р сарын 23-ны өдөр Антарктикын усанд мөсөн уултай мөргөлдөж живсэн юм. Хөлөг дээр явсан 100 зорчигч, 54 хөлгийн багийнхныг бүгдийг нь аварч чадсан байна. (MARTIN BERNETTI / AFP / Getty Images)

2008 оны 7-р сарын 21-нд Маяамигийн усан боомтонд Ecstasy аялалын хөлөг онгоцон дээр галын улмаас 60 хүн бэртэж гэмтжээ. Галыг унтрааж чадсан учир нүүлгэн шилжүүлэлт хийгдээгүй байна. (RHONA WISE / AFP / Getty Images)

2012 оны 1-р сарын 13-ны шөнө Газар дундын тэнгист хөвж явсан Costa Concordia аялалын хөлөг онгоц Италийн эргээс холгүй дэл хад мөргөсний улмаас хөлгийн тал хэсэг живсэн юм. Хөлгийн тавцан дээр байсан 4252 хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгарсан ба 23 хүн нас барж, 64 хүн бэртэж гэмтсэн байгаагаас гадна хоёр хүн сураггүй алга болсон байсныг нас барагсдын тоонд оруулжээ. (Laura Lezza / Getty Images)

2012 оны 2-р сарын 27-нд Сэйшилийн арлуудаас баруун өмнө зүгт 200 орчим милийн зайд Африкын эргийн ойролцоо явсан Costa Allegra аялалын хөлөг онгоцон дээр цахилгаан үүсгэгчнээс гал гарч, агааржуулалтын систем, хүчний үүсгүүр, хөдөлгүүрийг гэмтээжээ. Дараагийн өдөр нь хөлгийг Сэйшилийн арлуудын нэг болох Mahé арал руу чирч аваачсан бөгөөд хөлгийн тавцан дээр 1000 гаруй хүн явж байсан ч азаар хүн бэртэж гэмтээгүй байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/04/26 at 12:15

    goy medeelel bn oooooo

  2. Зочин

    2012/04/26 at 12:41

    medmer l yum bn

  3. BEK_KKK

    2012/04/26 at 12:54

    mmmm

  4. StoRm-mN

    2012/04/26 at 13:46

    muugui medee bnaa

  5. Mongolhh

    2012/04/26 at 14:18

    zarmiin bol ogt sonsoogu yum bn

  6. Зочин

    2012/04/27 at 09:01

    bi costa victoria-aar yavj uzsn goy ym bn lee

  7. Зочин

    2012/04/27 at 11:53

    kursk yagaad oruulaagui bgaan bee

  8. Зочин

    2012/04/27 at 14:20

    orosiin shumbagch kursk hulug ongotsniih tom osol sh dee. heden ch hun barlaadaa.

  9. jerry-man

    2012/04/27 at 15:09

    yostoi aimar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *