Кино бүтээгчид зураг авалтанд маш их мөнгө зарцуулсан хэрнээ үзэгчдэд харамсалтай санагдахаар халтуурын ажил хийсэн 11 тохиолдол

2

Кино бүтээх явцад гарах алдаанууд – байдаг л хэрэг. Алдартай найруулагчид хүртэл алдаа гаргана, даанч үзэгч олон тэр болгоныг анзаарч харалгүй өнгөрөөдөг ажээ. Олон саяын төсөвтэй кино үзэж байхдаа алдаа олж харвал өөрийн эрхгүй нэгийг бодоход хүрнэ: “Тэр их мөнгөөр хийсэн байж жижиг сажиг гэлтгүй бүх зүйлд анхааралтай хандаж болоогүй л юм байх даа?”.

Бид кино бүтээхдээ алдаа гаргасныг нь шүүмжлэх гэсэнгүй. Бид бүгд л хүн, алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Гэхдээ л алдартай кинонуудаас ямар алдаа олж болох нь сонирхол татаад сууж чадсангүй. Нийтлэлийн төгсгөлд бонус хүлээж буй: зөвхөн уран сайхны кинонд гомдмоор алдаа гардаггүйг батална.

The Fate of the Furious

© The Fate of the Furious / Universal Pictures

Холливудын кино бүтээгчид өөр хэл рүү орчуулах тал дээр нэг их толгойгоо өвтгөөд байдаг улс биш. Даанч энэ удаад “The Fate of the Furious” кино багийнхан хуумгай алдаа гаргажээ: орос хэл дээр бичсэн хориглох тэмдгийн анхааруулга нь зөв бичгийн алдаатай л харагдана.

 

The Dark Knight Rises

© The Dark Knight Rises / Warner Bros. Entertainment, Inc.

Кристофер Нолан мэтийн том найруулагч хүртэл заримдаа “Нүглийн нүдийг гурилаар хуурах” зарчмаар ажилладаг бололтой. “The Dark Knight Rises” киноны эсрэг талын гол дүр Бейн өдрийн эхэнд хөрөөнгийн биржийн зах зээл рүү халдах арга хэмжээг зохион байгуулдаг, өөрөөр хэлбэл Готэмд нар дээр гарсан байгаа үед. Залуус хорон муу санаагаа гүйцэлдүүлж дуусгаад мотоциклоор арилж өгдөг, энэ үед гудамжинд бас л гэгээтэй хэвээр. Хэдхэн минутын дараа тэдний араас Бэтмен хөөхөд гэнэт түнэр харанхуй болсон байх юм.

 

Star Wars. Episode II: Attack of the Clones болон Star Wars: Episode VI – Return of the Jedi

© Star Wars. Episode II: Attack of the Clones / 20th Century Studios, © Star Wars: Episode VI – Return of the Jedi / 20th Century Studios

“Attack of the Clones”-ийн хэсэг дээр Энакин, Падме хоёр Жеонозис дээр газардаж дроидын үйлдвэрт ордог. Тэд механик хаалгаар орох хэрэгтэй болно. Орох хэсэг нь их намхан болохоор тэд бөхийхөөс өөр аргагүй. Падме хаалгаар орохдоо толгойгоо бөгтийлгөж ороход түүний хамтрагчийн толгой хаалгаар ямар ч төвөггүй гарна.

Яг иймэрхүү зүйлийг мөн “Return of the Jedi” хэсгээс харж болно. Дарт Вейдер Эндор гариг дээр газардаад онгоцноос буух хэсэг: түүний толгой сансрын хөлгийн хаалганд бараг л шүргэнэ.

 

Black Panther

© Black Panther / Walt Disney Studios Motion Pictures

Киноны дүр болох Т’Чалла Хар Ирвэсийн гоёмсог костюм өмссөн байдаг. Пүүз – супер баатрын хамгийн чухал бүрдүүлбэрийн нэг. Гутал нь ямар ч чимээ гаргах ёсгүй баймаар, Ирвэсийн дөхөж ирж байгааг дaйснууд сонсох ёсгүй. Даанч кино бүтээгчид дуу оруулж байхдаа хэтэрхий их чармайсан бололтой. Супер баатрын ид шидийн гутал нь жирийн биднийхтэй адил алхахад дуу чимээ гаргадаг.

 

Captain Marvel

© Captain Marvel / Walt Disney Studios Motion Pictures

Хорон муу санаатай дaйсан Ахмад Марвелийн найз эмэгтэйн гэрт ирэхэд киноны гол дүрийн бүсгүй гартаа муур барьж харь гарагийн араатныг айлгах гэж оролддог. Скрулл энэ үед нэг гараа шаттай ханан дээр тавьсан байгаа нь харагдана. Дараа нь кадр солигдоход харь гарагийн ногоон амьтан муурнаас айх биш харин ч бүр ойртоод авсан нь ойлгогдоно.

 

Pirates of the Caribbean: On Stranger Tides

© Pirates of the Caribbean: On Stranger Tides / Walt Disney Studios Motion Pictures

Киноны эхэнд Жек найз Гиббсийг шоpонгоос суллахын тулд шүүгчийн дүрд хувирдаг. Бидэнд шүүх хурлын үйл явцаас харуулахад Гиббсийн нүүр царай бохирдсон, хувцас хунар нь уранхай нооронхой болсон байдаг. Хэдхэн минутын дараа хоёр далайн дээpэмчин шүүх хурлаас зугтааж морин тэрэгт суухад Гиббс өмнөхөөсөө илүү цэвэрхэн, бүтэн хувцастай харагдана.

 

The Wolf of Wall Street

© The Wolf of Wall Street / Paramount Pictures

“The Wolf of Wall Street” – брокер Жордан Белфортын амьдралаас сэдэвлэн бүтээсэн хар комеди төрлийн кино. Дүрд Леонардо Ди Каприо тоглосон. Эммэ, Жордан хоёр Лондонд уулзах үеэр арын хэсэгт Альберт гүнгийн дурсгалд зориулсан алтан хөшөө харагддаг.

Тэр хөшөө уг нь харагдах ёсгүй байсан юм, яагаад гэвэл уг хөшөөг 1983-1998 он хүртэл сэргээн завсарт байсан юм. Киноны үйл явдал 1987 онд өрнөж байгаа. Тэгэхээр бид уг нь сэргээн засахаас өмнөх хувилбарын хар өнгийн дурсгалын хөшөөг харах ёстой байсан эсвэл барилгын хашаагаар хүрээлсэн цэцэрлэгт хүрээлэн л харах ёстой байж.

 

Avengers: Endgame

© Avengers: Endgame / Walt Disney Studios Motion Pictures

Төмөр хүн ганцаараа Таностой тyлалдах болдог, энэ үед гол дүрийн нүүрийг томоор гаргана. Тэгээд гайхаад байх юу байгаа юм гэмээр. Дүрс өөрчлөгдөхөд Тонигийн сахал ид шидийн юм шиг өөрчлөгдсөнийг анзаарсан уу?

 

A Quiet Place

© A Quiet Place / Paramount Pictures

“A Quiet Place” – хоёр хэсгээс бүрдсэн америк кино. Киноны дүрүүд дэлхийн сүйрлийн дараа амьд гарах гэж тэмцэж байгааг өгүүлнэ. Анхаарлын төвд – гурван хүүхэдтэй гэр бүл. Киноны хоёрдугаар хэсгийн эхэнд бага хүүхдээ гартаа тэвэрч хоёр хүүхдээ дагуулсан ээж байшингаас гардаг. Энэ үед бидэнд эхний хэсгийг эргүүлж харуулахад том хүүгийн нас бага байсан нь ойлгогдоод ирнэ.

Ялгаа шууд нүдэнд тусаж байгаа юм. Киноны эхний болон дараагийн хэсэгт өрнөх үйл явдал хэдхэн өдрийн л зайтай юм шүү дээ. Нууц юунд оршино вэ: эхний хэсгийн том хүүгийн дүрд тоглосон жаал хоёр дахь хэсгийн зураг авалт эхэлтэл өсөж том болжээ. Киног хийхдээ энэ зүйлийг тооцоолж үзээгүй бололтой.

 

Harry Potter & The Chamber Of Secrets

© Harry Potter &The Chamber Of Secrets / Warner Bros. Entertainment, Inc.

Харри Поттерийн тухай киноны хоёрдугаар хэсэг дээр Харри, Драко хоёр багш, оюутнуудын хяналт дор тyлалддаг. Харри Дракод хариу цоxилт хийхэд Драко хойш нуруугаар унах үед бид дэлгэцийн зүүн хэсэг рүү анхаарал хандуулах ёстой болно. Тэнд оюутнуудын дунд камертай эр өвдөглөн суужээ.

 

The Tomorrow War

© The Tomorrow War / Prime Video

“The Tomorrow War” – гол дүрд нь Крис Прэттийн тоглосон уран зөгнөлт кино. Прэтт энэ удаад өнгөрсөн үеэс ирсэн цэpэг эрийн дүрийг бүтээжээ. Түүнийг ирээдүйн дaйнд тyлалдуулахаар хөлсөлдөг. Гол дүрийн гарт нь тусгай төхөөрөмж зүүж цаг хугацаагаар аялах боломжтой болно. Киноны эхэнд уг төхөөрөмжийг Крис Прэттийн зүүн гарт нь зүүж өгдөг юм, гэхдээ киноны явцад нөгөө төхөөрөмж нь баруун гар руугаа “үсэрсэн”-ээ буцаад л байрандаа “эргэж очсон” байдаг юм.

 

Бонус: Frozen

© Frozen / Walt Disney Studios Motion Pictures

Анна, Ханс хоёр гэрэлт цамхаг дээр бүжиглэж байхад тэдний сүүдэр дарвуулт онгоцны дарвуул дээр тусдаг. Гоё харагдах ч гэлээ уг дүрс өөр ертөнцөөс ирсэн юм шиг сэтгэгдэл төрүүлээд байгаа юм. Дүрүүдийн сүүдэр газар хүрэхгүй байгаа биз, яг л агаарт хөвж байгаа мэт. Үүнээс гадна гэрэлт цамхагийн төмөр хашлагын сүүдэр ч алга.

Та кино үзэхдээ маш анхааралтай байдаг уу? Элдэв алдаа олж харж байв уу?

20
ТэнэглэлТэнэглэл
11
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
7
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bold Mandakh

    Bold Mandakh

    2021/11/15 at 06:58

    Wtf title

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *