Матрассны түгээмэл төрлүүд ба матрасс худалдан авахдаа анхаарах ёстой 7 зүйл

0

Хүн амьдралынхаа туршид 25 жилийг унтаж өнгөрүүлдэг гэсэн тооцоолол бий. Иймээс ч асар их хугацааг өнгөрүүлдэг орны матрассыг зөв сонгох нь маш чухал асуудлуудын нэг билээ. Манай сайт уншигч танд матрасс сонгон худалдаж авахдаа анхаарах зүйлс болон матрассны түгээмэл төрлүүдийн онцлогуудыг уншигч танд танилцуулж байна.

1. Пүрштэй матрасс

© AndreyFedorov / Depositphotos, © ALX1618 / Depositphotosstockasso / Depositphotos, © stockasso / Depositphotos

Матрассны пүрш нь матрассны өөр дээрээ авах даацыг нэмэгдүүлж, жинг тэнцвэртэй түгээж, хэлбэрээ алдахаас хамгаалдаг. Түүнчлэн унтаж байх үедээ хэт халууцаад байдаг хүмүүсийн хувьд пүрштэй матрасс сонгох нь хамгийн зөв шийдэл байдаг аж. Учир нь пүршний завсраар нэвтрэх агаарын урсгал нь халууныг гадагшлуулж, унтаж байгаа хүнд сэрүүн мэдрэмжийг төрүүлэхэд тусалдаг байна.

 

2. Хөөсөн үет матрасс

© AndreyPopov / Depositphotos, © MitaStockImages / Depositphotos, © bsd / Depositphotos

Хөөсөн үет матрасс нь хүнд тухтай зөөлөн мэдрэмжийг төрүүлдэг ба биеийн жинг жигд тараан өөртөө ачааллыг маш бага авдаг гэдгээрээ онцлогтой. Унтаж байх үед яг л үүлэн дээр хөвж буй мэт тансаг мэдрэмжийг танд өгөх ба босох үед хөөсөн үе нь хурдан хугацаанд эргэн хэвийн хэлбэртээ ордог. Мөн энэ төрлийн матрасс нь дулааныг гадагшлуулахгүйгээр сайтар барьдаг.

 

3. Латекс матрасс

© bsd / Depositphotos, © vectormachine / Depositphotos

Латекс матрассны бусдаасаа ялгарах хамгийн том давуу тал бол хүний биеийн хэлбэрт зохицон өөрчлөгддөг уян хатан байдал юм. Латекс матрасс дээр хэвтэх үед хүний биед ирэх ачаалал асар бага хэмжээнд хүрдэг тул ахимаг насны хүмүүс хэрэглэхэд илүү тохиромжтой ба өөр дээрээ нян, бактери үржих магадлал бага байдаг тул амьсгалын замын өвчин болон харшилтай хүмүүс хэрэглэхэд ч тохиромжтой байдаг аж.

 

4. Порлонон матрасс

© lindo12345 / Depositphotos, © vadimphoto1 / Depositphotos, © ilya1993 / Depositphotos, © ALX1618 / Depositphotos

Порлон матрассны хувьд өөр дээрээ авах даацын хэмжээнээс хамаарч хоорондоо чанарын ялгаатай байна. Хатуу порлонтой матрасс нь даац ихтэй, эрүүл ахуйн хувьд харьцангуй сайн боловч удаан хугацаанд хэрэглэх үед эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг аж.

Түүнчлэн матрассны нягтаршил болон даац нэмэгдэх тусам порлоны амьсгалах чадамж буурдаг тул өөр дээрээ нян үржих эрсдэлтэй байдаг.

 

5. Холимог матрасс

© PixelsAway / Depositphotos, © rusnorther / Depositphotos, © Nastyaofly / Depositphotos, © Baloncici / Depositphotos, © marcovector1993 / Depositphotos

Энэ төрлийн матрасс нь пүрш, латекс, порлон гэх мэт олон төрлийн материалыг өөртөө агуулдаг ба уян зөөлөн мэдрэмжийг хүнд төрүүлж, биеийн хэлбэрт төгс зохицох боломжийг өөртөө агуулсан байдаг. Энэ төрлийн матрасснаас мэдрэх мэдрэмжийг өөр ямар ч төрлийн матрасснаас авах боломжгүй байдаг гэдгээрээ бусдаасаа эрс ялгардаг ажээ.

 

6. Нягтаршил бол хамгийн чухал зүйл юм

© Vectormine / Depositphotos, © Nastyaofly / Depositphotos, © lindo12345 / Depositphotos

Мэргэжилтнүүдийн зүгээс матрасс сонгохдоо нурууг тань шөнийн турш тэгш хэмд байлгаж чадах уян зөөлөн матрасс сонгох нь хамгийн чухал гэж зөвлөдөг. Худалдан авах гэж буй матрассныхаа нягтыг өөрт тохиромжтой эсэхийг шалгахдаа хажуулдаж хэвтэж шалгадаг ажээ. Хажуулдаж хэвтэх үед матрасс таны биеийн хэлбэрт зохицон даац авч, нуруу тань тэгш хэмд орж байгаа эсэхийг анхааралтай ажиглаж матрассаа сонгохыг уншигч танд зөвлөж байна.

 

7. Матрасс худалдаж авахдаа…

© AndreyPopov / Depositphotos, © andriano_cz / Depositphotos, © Luisecheverriurrea / Depositphotos

Мөн та матрасс худалдан авахдаа дараах зөвлөгөөнүүдийг дагаж мөрдөөрэй. Үүнд:

  • Шалгах үедээ яарч тэвдэх хэрэггүй.
  • Хэвтэж шалгахдаа нэг байрлалаар бус олон байрлалаар хэвтэж өөрт эвтэйхэн байх эсэхийг шалгах.
  • Матрасс дээр нуруугаараа дээш харан хэвтээд нурууны доод хэсэгт гараараа тэмтэрч үзээрэй. Хэрэв нурууны тань доогуур хөндий орон зай их байвал уг матрасс хэт хатуу байгааг илтгэнэ. Харин гар тань нуруун доогуур орохгүй бол матрасс хэт зөөлөн байгааг илтгэдэг. Энэ замаар уншигч та өөрт тохирсон матрассыг сонжиж авах боломжтой.

Таны хувьд матрасс сонгож авахдаа юунд анхаарал хандуулдаг вэ?

4
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *