
Хэрэв та сахалтай бол сахлаа хусах талаар бодож эхлэх хэрэгтэй юм шиг байна. Хэрэв та өөрийгөө коронавирусээс хамгаалахыг хүсэж байгаа бол шүү дээ. АНУ дахь Өвчнийг Хянах Урьдчилан Сэргийлэх Төв саяхан нүүрэндээ сахалтай хүн бүрийг сахлаа хусахыг зөвлөсөн бөгөөд ингэснээр маск зүүх үед амьсгалын замыг бүрэн хамгаалж чадах гэнэ.

Зарим нэг сахал аюулгүй боловч, зарим нь тийм биш. Тэр тусмаа эрүүндээ их сахалтай бол маск зүүлээ гээд ямар ч нэмэргүй ажээ. Нүүрний сахал маскны жийргэвч бүхий хамгаалалтыг үгүй хийх учраас аюултай нөхцөл үүсэж болзошгүй юм байна.
Өөрөөр хэлбэл маскны барьцалдах чадвар муудаж, тодорхой зай үүсэх бөгөөд энэ нь бохирдсон тоосонцор таны амьсгалын зам руу орох, цаашлаад вирусын халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлэх аюултай. Дээрх газраас мөн хэлэхдээ, “Хэрэв таны маск ууршуулах хавхлагатай бол, зарим сахлын стиль хавхлагатай контакт үүсгэж, бүрэн үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулна.” гэжээ.

Зарим алдартай сахлын стилүүд болох нугасны сүүл, нүүрээрээ дүүрэн ургуулсан сахал, Van Dyke болон ямаан сахал маскны хавхлагад сөрөг нөлөө үзүүлнэ. Та дээр байгаа зургаас илүү тодорхой мэдээлэл авах боломжтой.

Өрвийтөл нь ургуулсан сахал маскны хамгаалах үүрэгт сөргөөр нөлөөлнө гэдгийг санаарай. Ингэж ургуулсан сахал маскны жийргэвчний гадаргууны завсар гарч, вирус тогтох нөхцлийг бүрдүүлнэ. Ерөнхийдөө таны сахал ямар нэгэн байдлаар маскны жийргэвчинд хүрч болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хамгийн найдвартай арга бол сахлаа хусах юм. Агаар дуслын замаар халдварлах боломжтой вирусээс эрүүл мэндээ хамгаалах нь юу юунаас илүү чухал билээ.
Сахал ургуулахад багагүй хугацаа, хичээл зүтгэл шаардагддаг. Гэхдээ коронавирусын халдвар авахгүйн тулд хусахаас өөр аргагүй бололтой. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?








Tundev Ariuna
2020/02/29 at 18:07
Сахал хамгийн бохир тоос сорогч ккк
Т. Чнцгт
2020/02/29 at 18:08
Д. Блр-рдн яахын анд
Tsogtsaikhan Tsengel
2020/02/29 at 18:11
Dashdorj Battur
Б. Буманжаргал
2020/02/29 at 18:25
Bayaraa Nergvi husaa
М. Бямбацогзол
2020/02/29 at 18:41
Batkhuu Erdenechuluun 😂
Сарантуяа Дамбадаржаа
2020/02/29 at 19:23
Сахал нь жорлонгийн суултууртай адил бактер, вирусыг орогнуулагч юм.
Лашын Хизатхан
2020/02/29 at 23:27
Дінасыл Заманбек
Чой Чин
2020/03/01 at 00:05
Тобби Тулга ахаа ингэнээ
Халиунаа Халиуха
2020/03/01 at 00:17
Ган-Очир Уламбаяр
С. Мягмарренчин
2020/03/01 at 01:03
Batbolor sorry mate
Ariu Ka
2020/03/01 at 03:02
Makar Makar минь дээ яана вээ😂
Songino Enkhbaatar
2020/03/01 at 09:28
зөвхөн нүүрний сахал шүү
Энхбаяр Копайт
2020/03/01 at 11:17
Цолмон Цоомоо гээд л байна
Boldiin Zagaanaa
2020/03/01 at 18:31
Тэр харин нь маш зөв санаа байна үс бол бохир орогнуулагч,соронз мөн