“Ядуугийн вирус” гэж юу вэ? – түүний үндсэн 5 шинж тэмдэг. Та яагаад баяжиж чадахгүй байгаагаа бодож үзэж байсан уу?

3

Та яагаад баяжиж чадахгүй байгаа, эсвэл хийж байгаа ажлаасаа яагаад таашаал авахаа яагаад больсон тухайгаа ер нь бодож үзэж байсан уу? Хэрвээ мөнгө таны хувьд зөвхөн оршин тогтнох хэрэгсэл болсон бөгөөд эрх чөлөөг хязгаарлаж байгаа мэт сэтгэгдэл төрж байгаа бол та “ядуугийн вирус”–ээр халдварласан байж болох талтай.

Энэхүү таагүй байдлаас салахын тулд хэд хэдэн дадал зуршлаасаа салах хэрэгтэй, мууг сайнаар өөрчил. Ямар шинж тэмдгээс та болгоомжлох ёстой вэ?

 

“Ядуугийн вирус”-ын 5 шинж тэмдэг

1. Хүмүүс юу гэх бол хэмээн санаа зовдог

Цалингаасаа 2-3 дахин илүү үнэтэй даашинз худалдаж авах, эсвэл найз нөхөд, хамаатнууддаа өндөр сэтгэгдэл төрүүлэх хэмжээний хурим хийхийн тулд өр зээл тавьдаг хүмүүс байдаг. Хэрвээ таны орлого үнэтэй гоёл авах эсвэл томоохон арга хэмжээ зохион байгуулахад хангалттай бол үүнийг буруутгаад байх хэрэг алга. Харин нэг удаагийн тансаглалд өр зээл тавьж байгаа бол үүнээс татгалз.

 

2. Та стрессээ худалдан авалтаар тайлдаг

Стресстэй байгаа хүн бодлогогүй шийдвэр гаргадаг. Тухайлбал, өөрт огт хэрэгцээгүй эд бараа худалдан авна, зээлээ төлөхөө мартана. Стресстэй өдрүүдэд аль болох өөрийгөө хянаж сурах хэрэгтэй, гэнэтийн худалдан авалт хийх, хэрэггүй зарлага гаргахаас зайлсхий.

 

3. Таниас илүү амжилт гаргасан хүмүүст атаархдаг

“Ядуугийн вирус”–ээр шаналж байгаа хүмүүс эд баялгийг шударга бус замаар л олж авдаг гэж боддог бөгөөд амжилтанд хүрсэн хүмүүсийг бүрэн үнэлж чаддаггүй. Тэд бусдын амжилтаас сайн сайхныг олж харахаас илүүтэй алдаа дутагдлыг л эрж хайна. Тэдний хувьд “тэгээд юу гэж, тэр жилд хоёр удаа албан тушаал ахиа л биз, гэхдээ би үдэш орой болтол ажил дээрээ суудаггүй нь аз” гэж хэлэх энүүхэнд.

 

4. Та өөртөө зорилго тавьдаггүй

Хүн өөрийгөө мөрөөдөлд автуулахгүй, амраахгүй, амьдралаас таашаал авахгүйгээр зөвхөн ажил дээрээ л мунгинаад байвал хэзээ ч өөрийнхөө тэнцвэрт байдлыг олохгүй, санхүүгийн амжилтад ч хүрэхгүй. Мөн, “ядуугийн вирус”-ээр өвчилсөн хүмүүс өөрчлөлтөөс айдаг, тав тухын бүсээс гарах хүсэлгүй болдог байна. Ингээд өөртөө маш бага эрх чөлөөний орон зайг үлдээдэг ажээ.

 

5. Та ажилдаа дургүй

Бага байхдаа та томчуудын иймэрхүү яриаг сонсож байсан биз? “Яаж ийж байгаад л энэ ажилтайгаа үлдчихвэл”, “Хамгийн гол нь тогтвортой байх”  зэрэг. Хэрвээ та хийж байгаа зүйлээсээ таашаал авч чадахгүй бол ажил тань таныг залхаан цээрлүүлэгч, зөвхөн орлогын эх сурвалж л болон хувирна шүү. Энэ үед амжилтад хүрэх боломж үгүй болно.

Та мөнгөтэй хэрхэн харьцдаг вэ? Та өөрийгөө эндээс олж харав уу? Таны хариултыг коммент хэсэгт хүлээж байя.

14
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Shatar Manduuhai

    Shatar Manduuhai

    2020/03/01 at 00:32

    Bayjih durgvi zvgeerl baigaada setgel hangaluun umnuh ajilaal sain hj,ger bvlteige az jargaltail uwchin zowlongvi bwal ter jargal ym

  2. Songino Enkhbaatar

    Songino Enkhbaatar

    2020/03/01 at 09:46

    хамгийн гол нь хүн нь өөрөө эмх замбараагүй.

  3. Purev Ravjir

    Purev Ravjir

    2020/03/01 at 20:39

    Заавал хөрөнгөөр баян байхаас илүү сэтгэлийн баян байх.Өөрсдөө таарсан л хөрөнгөтэй байж зөв зарцуулах.Эхэнд нь эрүүл мэндээ тавьж сурах нь л хожим нь хождог.

  4. Toogii Toogii

    Toogii Toogii

    2020/03/01 at 22:27

    shal hudlaa yum b.n

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *